СПОРТ

Эргээд эх орноо түшсэн М.Ичинхорлоогийн эргэн ирэлт

Азербайжан улсын нэр дээр барилдан, чамгүй амжилт гаргасан жүдочдын нэг нь Мөнхцэдэвийн Ичинхорлоо.  

Өнөө жил Монголдоо буцаж ирсэн өчигдөр дууссан УАШТ-д түрүүлж, эргэн ирэлт хийлээ. Энэ нь түүний улсын аваргын анхны түрүү.

М.Ичинхордоо өнгөрсөн жил л гэхэд Бакугийн “Их дуулга”-д Азербайжан улсын нэрийн өмнөөс барилдаад мөнгөн медаль хүртсэн. Тэгэхдээ аваргын төлөөх барилдаанд ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн наадмын хошой аварга, Азийн аварга Момо Тамаокид ялсан. Улмаар М.Ичинхорлоо Азербайжан улсын тэнгэрт Төрийн далбааг нь мандуулан, азербайжанчуудыг баярлуулахын сацуу Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны цуврал тэмцээний анхны медалиа хүртэж байв.

ДАШТ-д таван удаа өрсөлдсөн туршлагатай М.Ичинхорлоо 2017 онд Э.Базаррагчаа, Э.Буянхишиг нарын хамт Азербайжаны тамирчин болсон.

Улмаар 2017, 2018 онд Азербайжаны аваргаас хүрэл медаль хүртэн, дараа жил нь 57 кг-д барилдаад түрүүлсэн юм.

Азербайжан улс санал тавьсны дагуу тус улсын тамирчин болсон тэрбээр 2019 онд Африкийн болон Европын нээлттэй тэмцээнээс хоёулангаас нь хүрэл медаль хүртсэн. 

24 настай түүний багш нь Гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Гоё хэлжээ
Гоё хэлжээ
2022-04-28 08:18

Сайхан охин шүү

Холбоотой мэдээ

Back to top button