Нийгмийн
Түүхий нүүрс түлсэн байгууллагад зөрчлийн хэрэг нээлээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас есдүгээр сарын 18-ны өдөр иргэний гомдлын дагуу Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байрлах Говийн эко хүнс ХХК-ийн мах үйлдвэрийн уурын зуухны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар уг үйлдвэр нь уур үйлдвэрлэхдээ түүхий нүүрс түлж байсан зөрчил илэрсэн байна. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн зөрчлийн хэрэг нээн, шалгаж эхэлжээ.
Т.САНТ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.