Ярилцлага

“Малыш” Б.Энхтүвшин: Ц.Элбэгдорж надтай уулзахаараа тэврэлдэх гээд, Э.Бат-Үүл холоос хараад зугтдаг

Ардчилсан нам хоёр хуваагдаж, нэг тал нь төв талбай дээр долоо дахь өдрөө өлсгөлөн зарлаад байна. Түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж буй энэ үед “Малыш” нэрээр та бидний танил Б.Энхтүвшинтэй хэдэн хором ярилцлаа.

Тэрбээр МоАХ-ны үүсгэн байгуулагчдын нэг, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нартай мөр зэрэгцэн ардчилсан хувьсгалыг эхлүүлж байв. Процессыг санхүүжүүлсэн гэдгээ тэр ил хэлж ирсэн. Нагац өвөөг нь Ардын хувьсгалын партизан, нагац ах Б.Рагчааг нь НАХЯ-ны дээд сургуульд насаараа ажилласан нэгэн гэж хэвлэлүүд бичдэг. Өөрөөр хэлбэл түүнийг Ардчилсан хувьсгал өрнөх үед ЗХУ-аас явуулсан тагнуул гэж тайлбарлах хандлага байдаг.

Тэр Ардчилсан хувьсгал ялсны дараа Америкт очиж удаан хугацаанд амьдраад ирсэн байдаг. Ингээд хүүхдүүдэд англи хэл зааж, TOEFL, IELTS-ийн шалгалтад бэлтгэх болсон. Сурагчид нь үргэлж өндөр оноо авдаг. Харин Ардчилсан хувьсгалын тухай “Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл бүгд миний цэргүүд байсан”, “С.Зоригийн хэрэг илэрсний дараа би улс төрд орно. АН надад намаа аваад яваач гэж мөнгө амлаж байсан” зэргээр ярьдаг нэгэн.

-УРВАЧИХЛАА ГЭЖ С.ЗОРИГ БИД ХОЁР МЭДЭЭД ӨЛСГӨЛӨНД ОРООГҮЙ-

-Төв талбай дээр АН-ын гишүүд өлсгөлөн зарласаар л байна. Та үүнийг хэрхэн харж суугаа бол?

-Ардчилсан нам анх яг Монгол ардын намын бүтцээр, ЗХУ-ын нөлөөгөөр байгуулагдсан гэж би ярьдаг. Энэ өлсгөлөн бол хуурамч. Зүгээр л "эзэн” хаалтын ажиллагаагаа хийж байна. Анхны өлсгөлөн ч хуурамч байсан. Монголчууд бүгд Ардчилсан хувьсгал яллаа гэж хууртагдсан.

-Ардчилсан намыг тойроод өрнөж буй үйл явдлыг та “Урвагчдаар дүүрсэн түүх өлсгөлөнгөөр эхэлж, түүгээр төгсөж байна” гэж нэрийдсэн байх юм. Тэд яагаад урвагч юм, хэнд урвасан юм бэ?

-1990 онд ЗХУ хүчтэй хэвээр байсан. Тэр үед ардчилал байгуулагдана гэдэгт итгэнэ гэдэг бол том төөрөгдөл юм. Бидний хувьд ч үүнийг жагсаал цуглаанаар, нэг тийм энхийн байдлаар бүтчихнэ гэж ер төсөөлөөгүй. Эхний төсөөлөл бол зэвсэгт мөргөлдөөн болно, үүгээр амиа алдах нь тодорхой, Оросоос шууд баривчлах баг орж ирнэ гэдэг дээр байв. Буу барьж орж ирж Ж.Батмөнхөд тулгаад л, баригдаад л, буудалцаад л, тэгээд л дуусна гэсэн төсөөлөлтэй байсан. Сөргөлдөөнгүй Ардчилал хаана ч болдоггүй. Харин манайд хулганы хамраас ч цус гаргалгүй яаж ардчилал бий болчихов гэхээр урвалт. Энэ ажиллагааг хийсэн Зөвлөлтийн тагнуулын газар хүчтэй байлаа. Эндэх толгойлогч нь Ж.Бямбасүрэн байсан. Ингээд Э.Бат-Үүлийг Ардчилсан намын дарга болгосон. Ямар ч сонгууль болоогүй. Намын анхны хуралд ганцхан намайг битгий оруул гэж үүрэг өгсөн байсан. Үүдний жижүүр дээр ирээд асуусан, “Үүрэг өгсөн үү?” гэсэн, тийм. “Мөнгө өгсөн үү?”, өгсөн. Ингээд бод доо.

-Багагүй хугацаанд тэмцэж, уриалж, өлсгөлөн хүртэл зарлаж байж хүрсэн процесс биз дээ?

-Ер нь Орост явагддаг системийг ойлгож байж Монголыг ойлгоно. Тэнд улс төрийг нэг л нам авч яваад байгаа биз. Үүний зэрэгцээ хүлээн зөвшөөрөгдсөн сөрөг нам гэж бий. Мөн огт улс төрд оруулдаггүй, бүртгэж авдаггүй намууд байгаа. Үүний адил загвараар, Монгол ардын нам бол үргэлж засаглах тохироотой нам. Харин хүлээн зөвшөөрөгдсөн сөрөг намд нь Ардчилсан намаас эхлээд бусад бүгд нам орно.  Харин огт улс төрд оруулахгүй хорьдог нам манайд байхгүй. Би ганцаараа хар жагсаалтад явдаг. Малыш орж ирвэл Монгол Улс хөгжинө гээд оруулдаггүй.

Тэгэхээр Ардчилсан нам гэдэг бол Зөвлөлтийн тагнуулаас жагсаалтыг нь гаргаж ирсэн хэсэг хүмүүс л гэсэн үг. Олонх гишүүд, дэмжигчид нь энэ тухай мэдэх ч үгүй. Уг нь яг бодит байдал дээр монголчууд хавтгай ардчиллыг дэмждэг. Гэвч хакердаад л Монгол ардын намыг гаргана. Энэ бүхнийг бас Москва мэдэхгүй ээ. Ердөө хошууч, дэд хурандаагийн хэмжээний дөрөвхөн хүн л Монголоор хувийн компани шигээ тоглодог.

За, ингээд өлсгөлөн болсон. Гурав хоног үргэлжилнэ гэдгийг ч бид мэдэж байсан. С.Зориг бид хоёр ярьж байлаа, “Эд биднээр тоглочихлоо” гэж. Өлссөн хүмүүс нь дотогш ороод, зөвшилцөлд суух юм байна гэж. Ингээд бид хоёр ороогүй.

-Өлсгөлөнд үү?

-Тийм. Бусад нь бүгд баатар болох гээд л өлссөн болсон. Ингээд гурав хоногийн дараа яг дуудагдаад л, Э.Бат-Үүл намын дарга болсон. Ц.Элбэгдоржид бол микрофоныг гарамгай ашиглах үүрэг өгсөн. Өөрөө ч түүнийгээ ил бичдэг. Энэ үүргээ гайхамшигтай гүйцэтгэсэн. Гол нь С.Зориг бид нар МАХН-ыг хуулиар хорих төсөл гаргасан байсан юм. Үүнийг гаргаж ирэхэд л Зөвлөлтөд их сандарсан. Ингээд дараагийн ажиллагаандаа орж, өлсгөлөнд гурван өдөр худлаа суулгаад л асуудлыг шийдчихсэн. Тэгээд 31 жил. Ер өөрчлөгддөггүй, монгол хохироод л байдаг. 31 жил хөгждөггүй улс гэж энэ ертөнц дээр байхгүй.

-БҮХ ЗҮЙЛ ХУЙВАЛДААН-

-Анх МоАХ яг цэвэр үзэл санаан дээр нэгдээд, үйл ажиллагаа явуулж байхад нь Зөвлөлтийн тагнуул орж ирж хувиргасан гэсэн үг үү?

-Үгүй ээ, өмнө нь угаас Ж.Батмөнхийг унагах операци яваад эхэлчихсэн байсан. Түүнийг толгойлсон хүн нь Ж.Бямбасүрэн. Миний яриад буй зүйл бол Кремлиэс өөр групп орж ирсэн тухай хэрэг. Ингээд бид энэ хоёр группийг сөргөлдүүлж байж дунд нь гарч ирэх төлөвлөгөө боловсруулсан байсан, амжих ч байсан. Гэвч болоогүй. Яах вэ, харамсаж байгаа зүйл нь бид их удаан хугацаанд хөгжихгүй байгаад байна.

-Тэр ардчилал ирсэн учраас энэ 31 жилд эдгээр бүх хөгжил явагдсан гэж Э.Бат-Үүл нар бахархдаг. Хөгжил гэдгийг та юугаар хэмжих үү?

-Хөгжил гэдэг бол хандлагаа олсон бүтцийн зохион байгуулалт. Гэтэл хандлага нь олдохгүй байна шүү дээ. Хандлагыг хэн булаагаад байна гэхээр Оросын тагнуулууд. “Оюу толгойг хаа, ураны олборлолтоос француудыг хөөж гарга” гээд л. Өнөөдөр ОХУ руу бараа гаргая гэхэд гаалийн 76 хувийн татвартай. АНУ, БНХАУ хоёрын хооронд гаалийн татвар 10 болоход худалдааны дайн эхэллээ гэж байна шүү дээ. Миний яриаг сонсож байгаа эрүүл саруул хүн байвал бодно доо. Ерөөс нам гэдэг гаднын тагнуулын нөлөөний уурхай болчихоод байна. Манайд намын хэрэг ер байхгүй.

Оросуудтай би сүүлийн хоёр жил их дотно ярьж байгаа. “Үүнийг Москва удирддаггүй юм байна, тагнуулын дөрвөн албан тушаалтан Монголоор хувийн компани шигээ тоглодог юм байна” гэх байдлаар. Ер нь аймхай, шуналтай хүн улсыг удирдахаар юу ч бүтэхгүй шүү дээ. С.Эрдэнэ, У.Хүрэлсүх хоёр хоёул ажил хийгээгүй байж баяжчихсан хүмүүс. Хоёуланг нь оросууд дэмжиж байгаа. Хэнийг нь дэмжих вэ гэдэг асуудал л бий. Удахгүй хоёуланг нь дэмжихгүй. Дэлхий дээр сонгуулийн дүнг хакерддаг Оросоос өөр улс байхгүй. Тэгэхээр Орос юу гэж шийднэ түүгээр л болно.

-Өнөөдөр ч Монголын улс төр ОХУ-ын шууд нөлөөн дор байна гэж та ярьж байгаа юм байна. Тэгвэл энэ хугацаанд Оросоос даалгавар аваагүй нэг ч болтугай хүн улс төрд орсон болов уу?

-Энэ хэд чинь Оросын тагнуулуудтай хаалттай гэрээ хийдэг юм. “Малыш” Б.Энхтүвшинтэй уулзаж болохгүй, тэгвэл цалинг чинь өгөхгүй гэх мэт.

-Тэр гэрээнд таны нэрийг ийн онцгойлон дурдсан байдаг гэж үү?

-Тэгнэ. Би ганцаараа “Улс төрд хэрхэвч оруулж болохгүй нам” болчихоод байна шүү дээ. Монголд эргээд ирэхэд Ардчилсан нам хадаг бариад надтай уулзсан. Мөнгө өгье, намаа аваад яваач гэсэн. Нарийндаа оросуудын өгсөн мөнгийг дундаас нь хэд гурвыг завшчихаад, үлдсэнийг нь надад өгөх гэж байсан хэрэг. Би мэдээд шууд татгалзсан.

-Таны яриа бүх зүйлийг шууд “Хуйвалдааны онол” маягаар тайлбарлаад байгаа мэт харагдах байх?

-Бүх зүйл хуйвалдаан шүү дээ. Хоёр хүн нийлбэл тэгээд л хуйвалдаан. Эрхэм ээ, та одоо хэдэн настай вэ. 10 хүний найм нь хутган үймүүлэгч байдаг, тэгж төрдөг. Хоёр нь лидер байдаг. Би 23-р сургуульд төгссөн, өдөр бүр зодоонтой. Атаманууд хоорондоо зодолддоггүй. Атаман болох гэсэн чадваргүй хүмүүс л бүлэг болдог. Хэн санаачилга гаргана, зоригтой байна тэр нь дийлдэг. Хүний энэ авир хэзээ ч өөрчлөгддөггүй. Монголд бол хуйвалдааныг уран хийнэ, бүгд хийнэ.

-“С.Зориг агсан бид хоёр энэ бүхнийг урвалт гэж мэдэж байсан” гэж та ярьсан. Гэвч тэр улс төрд орсон шүү дээ. Тань шиг яагаад татгалзаж болоогүй юм?

-Орохгүй гээд яах вэ дээ. Би бол анх орохдоо явна гэдгээ хэлчихсэн байсан. Хаячихаад явсан хэрэг биш. Бас бүгдээр нь гарын үсэг зуруулсан. Тангараг өргүүлж. Гадаадын тагнуул орж ирнэ шүү, битгий шившгээ тарьчихаарай гэж.

-Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нартай та одоо уулздаг уу. “Тэд миний цэрэг явсан” гэдэг юм билээ?

-Ц.Элбэгдорж уулзаж тэврэлдэх гээд л байдаг. Э.Бат-Үүл холоос хараад зугтана.   

Ярилцлага үүнээс хойш цаг үеийн агуулгаа барилгүй, бүгд ОХУ-наас удирдаж буй, өөрийн зохиолтой үйл ажиллагаа гэх хэлбэр лүү нэгэнт холбирсон тул энэ хүрээд зогсоов. Ярилцах хугацаа ч богино байв. Өнөөдөрхөн түүний нэг сурагч TOEFL-ийн шалгалтад 100+ оноо авсан тухай өгүүлж байна. Цаашид сургууль байгуулах, боловсролын салбарт илүү хөдөлмөрлөх амбицтай байгаа тухайгаа ярилаа. Харин “Улс төрд орохгүй” гэж хэлсэнгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
29 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-05-11 08:27

Бат Үүл зугтах нь ч аргагүй байх өө. 31 жилд юу өөрчлөгдөв.

zochin
zochin
2021-05-11 13:41

oros gedegiin,uur ulsaar solichuul unend joohon duhuj medeh l ym bn kkk

Ajaa taij
Ajaa taij
2021-05-11 16:05

M#lish mungutei amijirgaatai bolson bol duugai l muumuu unjuulaad yav.

Zochin
Zochin
2021-05-11 16:36

Ene ardchilaliihan gej dandaa l gadnii gar huluud baihiin yag neg setgel zurheeree uls eh oron ard tumnee geh gants ch amitan algaa bi yag iim yum bolno gedgiig 1996 onoos l gaihaj ehelsen huduu m#l m#llaj baisan batsaan genthen l tsagdaa ofitser bolool hurdan mori hurts zevseg hurungu mungu ni uchiraa aldaal hurga ishig hariulj baisan huuhen huuhen deed bolovsroltoi bolool i tugssun angiihan mini pombo gylalzuulaad diplom barial darga bolool 4 n hantai ger ni r 5 n bair mashin bolool end tendhiin mungutei nuhduudtei ui zaigui naiz bolool guimen amarhan turul ariljsan shuu tegeel za ene minii bidnii ardchilal bish yum bna gej oilgool ene namaas hundiirsun shorond orhoor eren survaljagdaj baisan nuhur unuudur tom boss teriig ni helvel zahialgaar aluulah hemjeenii boltson bnashdee ymarav dee sots niigmiin uldegdel yum bolhoor shunal baga bas jaahan shudarga taldaa tiimdee ch edenteigee taaraagui bhaa odoo bol AN togloomiin l nam boljdee uls turiin ynhan ganbaatariig tui mai geed garsan altanhuyg 2 od ni bolj oroilon gutsaj bnashdee ug uzel bodloo heleh gesen hunii chi MAN n turshuul bnaa veel uter turgen huuj bnashdee iim l neg 2 hunii dur esgesen ardchilal bolj bna undsendee ardchilal S. Zorigtoi mini hamt uhsen talbai deer ardchilagch nar bish alia salbadai nar l bna

Зочин
Зочин
2021-05-11 20:06

За Чи өөрөө НАХЯ мэдээлэгч байсан гэдэг биз дээ. БатҮүл Элбэгдорж 2 -ыг Монголын ард түмэн мэднээ мэднээ. Чамаар за�##�гахгүй.

Сэрмаа
Сэрмаа
2021-05-11 20:44

Зөвлөлтийг бутаргах ажиллагаанд АНУ нь 90 тэрбум зарсан гээд байгаа.Мөн монголд төрийн эргэлт хийхэд хэдэн доллар орж ирсэн гэдгийг хүн болгон шахуу мэдэж байхад өөр тийш нь Орос руу чиглүүлж мөрийг нь буруулж байгаа юм байна л даа.Америк ах нарынхаа хэдэн долларыг би гаргасан гэдэг хүн дээ.Өгсөн мөнгөний т�##�ыг өөрөө аваад т�##�ыг жагса�##� цуглаанд зарцуулсан гэдэг биз дээ

Зочин
Зочин
2021-05-11 22:09

Их л ойлгомжгүй барьцгүй юм ярьдаг хүн дээ.

Зочин
Зочин
2021-05-11 22:23

Энэ хужаа дандаа ардчил�##�ыг гутаана.ийм золбин юмнууд хоол олж амиа зогоодог арга нь хүн муулж өөрийгөө дөвийлгэх

Зочин
Зочин
2021-05-11 22:27

ЗХУ чинь тэр үед чинь задраад дотооддоо хэцүү л байсан биз дээ

Уншигч
Уншигч
2021-05-11 22:31

Энэ нэг өөхөнд боогоод ч нохой шинжлэхгүй өвсөөр хучаад ч үхэр үнэрлэхгүй юум байж өөрийгөө ихэд бодоод агуу ихийн дэмийрэл тусчисан гар байнаа

Зочин
Зочин
2021-05-11 22:36

Америкийн оронд Орос гэж ярьсан байна. Бу�####�ар бол үнэний ортой. Бүх ажиллагааг Оросууд биш АНУ л удирдсан шүү дээ.Тэнэг хүн хуурч байгаа юм үиг ярих юм.

Зочин
Зочин
2021-05-11 23:32

НАХЯ-ний мэдээлэгч шүүдээ

Зочин
Зочин
2021-05-11 23:57

Энгэртээ АНУ-ийн д�##�баатай... царай нь цагаан хэрэмнээс урд зүгт амьдардаг байрын... тэгээд бас Монголыг ОХУ л хөгжүүлэхгүй ч гэх шиг... СОЛИОТОЙ ХҮНИЙ ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ ЮМ УУ, хайшаа юм бэ?

Уншигч
Уншигч
2021-05-12 00:01

За мэдэхгүй. Англи хэл сургана гэж баахан хүүхдээс төлбөр авчихаад 12 дугаар ангийн гэрчигээ ч үгүй олон хүүхэд хохироосооон чи

Хийморь
Хийморь
2021-05-12 00:08

Бат- Үүл, Элбэгдорж хоёрыг бол ард түмэн сайн мэднэ. Ардчил�##�ыг амиа зольж авчирсан л улс. Мань хүн Америк руу зугтаасан. 10 жилийн дараа гарч гэнэт гарч ирсэн. Хүний хувьд нээлттэй нөхөрсөг хүн л дээ.

Зочин
Зочин
2021-05-12 01:17

сэтгэцийн өвчтэй юм байхдаа хаха

Зочин
Зочин
2021-05-12 06:31

Санааныхаа зоргоор бурж өгчээ

хүннү
хүннү
2021-05-12 06:37

Энэ нэг хужаа байнга л өөрийгөө дөвийлгөх юм. Ардчил�##�ын бурууг чи ч бас үүрэх л хүн. Америкийн да�##�гавараар төр эргүүлж өгөөд өөрөө амиа бодоод нөгөө санхүүжүүлсэн ул�####�а амьдарсан юм би шүү. Ямар юмных нь МАХолбоог санхүүжүүлэх мөнгө байдаг юм.Америк л мөнгө өгсөн биз.

Зочин
Зочин
2021-05-12 06:47

Худлаа шүү энэ өөрөө До яамны мэдээлэгч хаг�##�ан бутаргагч байсан хчтад пчзда чамайг мэднэ шүү эх орноо гэсэн сэтгэлгүй новш байсан арьдчилсан хувьсг�##�ыг ашиглаж ашиг хайж монгол нутгийн газраас зарах санаатай байсан новш

Баяр
Баяр
2021-05-12 07:29

Хамтрагч нараа байнга муулж байдаг энэ хужаа ттөрхийн гар хүнд тэврүүлэх ээр ариухан амьтан мөн үү ха ха

Сдук
Сдук
2021-05-12 09:32

Та юугаар хэмжих вэ? гэж бичнэ. Одооны сэтгүүлч нар үнэндээ боловсрол муутай шүү. Юугаар хэмжих үү ч гэх шиг. Ш а�##�даа л �##�ар гэж хэлэх бна

Зочин
Зочин
2021-05-12 09:36

НАХЯамны мэдээллэгч лaлaр зaйл. Чамайг бодоход Бат-Үүл Элбэгдорж 2 их юм хийсээн лaлaраа

Хайду
Хайду
2021-05-12 09:50

Хэзээний Москвад оюутан байхын эрүүл согтуу нь мэдэгдэхгүй юм байсан. Шизофрен нь бүүр төгсгөлийн шатандаа орчихож хөөрхий

Зочин
Зочин
2021-05-12 14:31

Жинхэнэ мэдрэл муутай хүн дээ. Баахан хүүхдийг АНУ-д сургуульд явуулж өгнө гэж хамаг ажил амьдр�##�аар нь тоглосон хөгийн луйварчин энэ бид 2 1990-ээд оны Оросын нөхцөлийг мэдэхгүй байж бас өөрийгээ бүгдийг мэддэг байсан гэж үнэд оруулах гэж худлаа донгосно. Урьд нь ийм юм ярьдаггүй байснаа өөр сенсаци олдохгүй болохоор тэнэг хүмүүст зориулж дэмийрч байна

Иргэн
Иргэн
2021-05-12 15:48

Нээрээ л солиотой хүний шинж бий шүү. Бусдыг муулж өөрийгөө магтсан хүн лав л олигтой амьтан биш.

Заваан хужаа
Заваан хужаа
2021-05-12 21:39

Хогийн хужаа �####�. Муухай харагдана гэж

Зочин
Зочин
2021-05-13 08:13

ХАРВААС ХЯТАД ЦАРАЙТАЙ. ЯРИАНААС НЬ БИ ГАДНЫХНЫ МӨНГИЙГ АВААД АРДЧИЛЛЫНХАНД ӨӨРИЙН ГАРААРАА ТАРААСАН ГЭВЭЛ ГАНЦ ҮНЭН ЯРИА БОЛОХ БАЙЖ. МӨНГӨ БАРИГЧ ТАРААГЧ НЬ Л ЮМ БАЙНА. ЭНЭНИЙ ГАРААС МӨНГӨ АВДАГ Л БАЙЖ БУСАД НЬ.

Зочин
Зочин
2021-05-13 09:27

ЭНЭ МУУ АРХИЧИН АЛКАШ БАС ОЛОН МОНГОЛ ХҮҮХЭНТЭЙ УНТАЖ ХЭВТЭЖ САЛЖ НИЙЛСЭН НОВШ

НЭГ ХҮҮХЭН ӨВӨРТЛӨӨД ХАЯДАГ ШААР УРД ГАРАЛТАЙ ШААРНУУД БҮГД ХҮҮХЭМСЭГ ХҮҮХНЭЭСЭЭ УЙДААД ДАХИАД Л ШИНЭ ХҮҮХЭН РҮҮ ГҮЙНЭ ЭСВЭЛ НАЙЗДАА ЗАРНА НОХОЙН БААСНУУД

Hahahaha
Hahahaha
2021-05-17 17:32

Саяхан ФБ дээрээ Хүрэлсүхийг 4 жил Австр�##�ид сурсан хэл устай, НҮБийг дэмждэг хүн мундаг хүн энээ тэрээ л гэсэн байсан . Бичвэрийн агуулга нь үргэлж ОХУ ыг муулахад , Хятад улсыг хөхүүлэн дэмжихийг зорьж байдаг

Холбоотой мэдээ

Back to top button