Top StoriesГадаад мэдээДЭЛХИЙ

Трампын захиргаа Ираны газрын тосны салбарын гол судсыг эзлэх үү

АНУ Ираны газрын тосны салбарын гол судас гэгддэг, стратегийн чухал ач холбогдолтой Харг арлыг хяналтдаа авч магадгүй гэх таамаглал явах боллоо. Энэ асуудал геополитик болон эдийн засгийн хувьд өндөр эрсдэлтэй юм.

Персийн булангийн хойд хэсэгт, Ираны эх газраас 24 км зайд орших таван км орчим урттай тус арал нь дайн эхэлснээс хойш цохилтод өгт өртөөгүй ирсэн. Тэгвэл АНУ-ын зэвсэгт хүчин баасан гарагт /2026.03.13/ тус аралд цохилт өгсөн. Эхэндээ Доналд Трамп Харг арал дээрх цэргийн байгууламжуудад л цохилт өгсөн гэсэн бол “NBC” агентлагт дараа нь ярихдаа арлын ихэнх хэсгийг газартай нь тэгшилсэн гэжээ. Мөн тэр хөгжилдөхийн тулд Харг аралд дахин цохилт өгч магадгүй хэмээсэн байна.

Харг арал нь Ираны эдийн засгийн хамгийн чухал цэгүүдийн нэг. Тус арал дээрх газрын тосны терминалаар Ираны боловсруулаагүй газрын тосны экспортын 90 орчим хувь дамждаг. Өдөрт 7 сая орчим баррель газрын тос ачих хүчин чадалтай.

Гуравдугаар сарын 7-нд “Axios” мэдээлснээр, Трампын захиргаа тус арлыг эзлэн авах талаар хэлэлцсэн байна. Тус агентлаг уг мэдээллийг нэрээ нууцалсан дөрвөн эх сурвалжаас авчээ.Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Ливитт Ерөнхийлөгч бүх боломжит хувилбарыг ухаалгаар нээлттэй үлдээж байгаа гэж мэдэгдсэн байна.

Шинжээчдийн үзэж буйгаар арлыг эзлэхийн тулд хуурай газрын цэргийн ажиллагаа явуулах шаардлагатай. АНУ одоохондоо хуурай газар дээр цэргийн ажиллагаа хийхээс татгалзаж байгаа бололтой. Гэхдээ АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хэгсет Иранд хуурай газрын цэргийн ажиллагаа явуулахыг үгүйсгээгүй байгаа.

Хэрэв Харг арал руу цэргээр довтолбол аль хэдийн өсөөд байгаа газрын тосны үнэ улам нэмэгдэх магадлалтай.

“BBC”-ийн аюулгүй байдлын шинжээч Майки Кэй хэлэхдээ, тус арлыг эзлэн авах нь Ираны Хувьсгалт гвардийн эдийн засгийн гол судсыг тасалж, дайн хийх чадварт нь нөлөөлнө гэжээ.

Харг арал, зургийн эх сурвалж: The Guardian

АНУ-ын Пеннсилвани мужийн Вилланова их сургуулийн дэд профессор, цэргийн газар зүй болон хүрээлэн буй орчны аюулгүй байдлын мэргэжилтэн Фрэнсис Гальгано Харг арлын байршил маш чухал гэж хэлжээ. Учир нь тус арал Персийн булангийн гүн устай хэсэгт байрладаг тул газрын тосны аварга хөлөг онгоцнууд ойртох боломжтой юм.

Фрэнсис “CNBC” агентлагт хэлэхдээ “Дайны талаас нь хаж үзвэл зорилго нь дайнд хурдан ялах юм бол Харг арлыг шууд устгах эсвэл эзлэх хэрэгтэй” гэжээ. Ингэснээр Техранд үзүүлэх шахалтыг дээд цэгт нь хүргэнэ гэж үзэж байгаа аж.

Гэхдээ тэрхүү жижиг арлыг эзлэх нь амаргүй ажил байх болно гэдгийг Фрэнсис онцолсон байна. Тэр “Персийн булан олон тооны хуурай замын цэрэг илгээх шаардлагатай болно. Арлыг эзэлж, хяналтдаа байлгахын тулд ойролцоогоор таван мянган цэрэг хэрэгтэй гэж би тооцоолж байна” гэжээ.

Тэрбээр нэмж “Энэ бүхэн мэдээж дэлхийн газрын тосны зах зээлд нөлөөлнө. Дайн зах зээлд аль хэдийн нөлөөлөөд эхэлсэн” гэж хэлсэн юм.

Хоёрдугаар сарын 28-нд АНУ болон Израил Иранд агаарын цохилт өгч эхэлснээс хойш газрын тосны үнэ маш тогтворгүй болсон. Иран хариу арга хэмжээ авч, Ормузын хоолойг хааж буйгаа мэдэгдэн дамжин өнгөрөх хөлөг онгоцнууд руу халдаж байна. Ормузын хоолойгоор дэлхийн газрын тос, байгалийн хийн тавны нэг нь дамждаг.

“JPMorgan” банкны шинжээчид үзэж буйгаар Харг арлыг ажиллагаагүй болговол Ираны газрын тос нөөцлөх байгууламжуудын үйл ажиллагаа зогсоно. Мөн Иран газрын тос экспортлох өөр тохиромжтой терминал ховор учир тус улсын баруун өмнөд хэсгийн томоохон ордуудын олборлолт шууд зогсоно гэж тэд мэдэгджээ.

Тус банкны шинжээчид ням гарагт нийтэлсэн тэмдэглэлд “Өдөрт 3.3 сая баррель газрын тос олборлож, харин экспорт нь 1.5 сая баррель орчим байгаа үед энэ арал ажиллагаагүй болбол Ираны нийт олборлолтын тал хувь нь зогсоно” гэсэн байна.

Ираны эсрэг хатуу байр суурьтай “Foundations for Defense of Democracies” фирмийн ахлах зөвлөх Ричард Голдберг зах зээл тогтворгүй байгаа үед Ираны газрын тосны үйлдвэрлэлийг зогсоохоос эмээж байгааг ойлгож байна хэмээжээ. Мөн тус улсад засаг солигдох магадлал хэвээр байгаа үед Харг руу довтлох эрсдэлтэй гэж тэр үзэж байгаа аж.

Ричард “CNBC”-д хэлэхдээ “Ормузын хоолойн аюулгүй байдлыг хяналтдаа авч, одоогийн засаглал эрх мэдлээ удаан хадгалж чадах эсэх нь тодорхой болоход нөхцөл байдал хурдан өөрчлөгдөж магадгүй” гэжээ. Тэр нэмж хэлэхдээ “Тэр үед экспортын терминалыг ажиллагаагүй болгох эсвэл Ираны дэглэмийн санхүүгийн гол судсыг тодорхойгүй хугацаагаар таслах асуудлыг заавал авч үзэх хэрэгтэй” гэсэн хэлсэн байна.

Трамп Баасан гарагт Ираны дайн ойрын хугацаанд дуусахгүй гэдгийг битүүхэн сануулсан байна. Тэр “АНУ-д тэмцлээ үргэлжлүүлэх хангалттай сум хэрэгсэл, цаг хугацаа бий” гэжээ. Сонирхолтой зүйл гэвэл Трамп дайнд ялалт байгуулсан гэж өмнө нь хэд хэдэн удаа мэдэгдсэн билээ.

Трамп тэмцлээ үргэлжлүүлэх хангалттай цаг байгаа гэж хэлэхийн өмнөхөн Ираны шинэ Дээд удирдагч Можтаба Хамэнеи Ормузын хоолойг дайсандаа шахалт үзүүлэхийн тулд үргэлжлүүлэн хаах ёстой гэж мэдэгдсэн юм.

Ямартай ч Ормузын хоолойг хяналтдаа авсан аваагүй АНУ-ын зэвсэгт хүчин Харг арлыг эзлэхээр оролдох магадлал байна. Тус арлыг эзэлснээр Ираны газрын тосны экспортыг боомилж Исламын дэглэмд дарамт өгөөд зогсохгүй, эх газар руу нь халдлага үйлдэх бааз болгон ашиглах боломжтой.

Пентагон газар уснаа явагч хөлөг онгоцнууд болон таван мянга гаруй тэнгисийн цэрэг Персийн булан руу илгээгдэж байгаа тухай АНУ-ын хэвлэлүүд мэдээлж байгаа нь энэхүү таамаглалыг улам бататгаж байна. Вилланова их сургуулийн профессор мөн таван мянга орчим цэрэг шаардлагатай гэж таамаглаж буйгаа хэлсэнтэй Пентагоны илгээж буй цэргийн тоо таарч байгаа юм.

Эх сурвалж: BBC, CNBC

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дэлхийн газрын тосны зах зээл улам тогтворгүй болох шинжтэй байна

Зочин
Зочин

Amerik Iran 2iin asuudal delhiin ediin zasagt tom nuluu uzuulne

Зочин
Зочин

Харг арал ийм чухал стратегийн цэг гэдгийг сая л мэдлээ

Зочин
Зочин

Хэрэв энэ арал эзлэгдвэл Ираны эдийн засагт маш том цохилт болох байх

Зочин
Зочин
Reply to  Зочин

Иран бурангуй шашны төрөөсөө салж иргэд нь АНУ-тай хамтран чөлөөт эдийн засгаа босгоно сайн талтай

Зочин
Зочин

Дайн ингэж үргэлжилбэл газрын тосны үнэ улам өснө

Зочин
Зочин

Ormuzin hooloi bol delhiin hamgiin chuhal zam gej sonsson

Зочин
Зочин

Strategiin huvid mash chuhal bairshiltei yum bn

Зочин
Зочин

Ираны эдийн засгийн гол судсыг онилж байгаа нь ойлгомжтой

Зочин
Зочин

Трампын мэдэгдлүүд байдал улам хурцатгах шиг

Зочин
Зочин

Shatahuuni une nemegdeh ni oilgomjtoi bolchihloo

Зочин
Зочин

YUGAA HULEENE BE? SHUUD BUMBUGDUUD EZLEN AVAH HTEI . IRANII HOOSON AMTANGUUD YAJ CH CHADAHGUI BULGUU

Хүргэн
Хүргэн

Трамп шамбарам болцон Иранд

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Америк улаан цайм газрын тосонд нь шунаад байгаа нь илт бн

Холбоотой мэдээ

Back to top button