НийгмийнНИЙГЭМ

Сэтгүүл зүйн ангийн оюутнууд: Бид нийгмийн дуу хоолой болохыг хүсдэг

Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Бид өмнө нь хэзээ ч байгаагүй мэдээллийн их урсгал дунд амьдарч байна. Энэ их мэдээллийн урсгал нийгмийн сайн сайхны төлөө байна уу, үгүй юу гэдгийг хүн бүр өөрсдөөсөө асууж, шүүж тунгаах хэмжээний уншигчийн боловсролтой байхыг нийгэм шаардаж байна. Ийм нийгэмд сэтгүүлчээр ажиллах нь мэдрэмжтэй, няхуур, шуурхай, хүн төвтэй байхын чухлыг сэтгүүлчдэд ойлгуулж буй.

Энэ чухал цаг үед сэтгүүлчийн мэргэжил эзэмшихээр суралцаж буй зарим их, дээд сургуулийн оюутнуудаас доорх агуулгын хүрээнд санал бодлыг нь сонслоо. Тэд багаас мөрөөдсөн, хийхийг хүсч байсан мэргэжлээрээ суралцаж буйдаа таатай байгаагийн зэрэгцээ өөрийн сайн мэдэх, чадах, голчлон сонирхдог салбарынхаа мэргэшсэн сэтгүүлч болохоор зорьж байгаа ирээдүйнхээ төсөөллийг ийнхүү ярьж байна.

Б.Намуун -Би нийгмийн дуу хоолой болохыг хүссэн-

МУИС-ийн Сэтгүүл зүйн 4-р ангийн оюутан-

“Анх сургуульд ч ороогүй жаахан охин байхдаа зурагтаар гарч буй хөтлөгч, нэвтрүүлэгчдээр сэтгүүлчийг төсөөлж, сэтгүүлч болно гэж боддог байлаа. Харин мэргэжлийн хичээлээ судалж, өдөр тутмын сонинд ажиллаж үзсэнийхээ дараа би ямар гайхалтай, асар их хариуцлагатай мэргэжлээр сурч буйгаа ухаарсан юм. Бямбын Ренчин гуай нэгэнтээ “Ард түмэн сэтгүүлчийн үгээр ертөнцийг танимой” гэж хэлсэн байдаг. Хэний ч анхаараагүй зүйлд бусдын анхаарлыг татаж чаддаг нь сэтгүүлчийн онцлог. Би нийгмийн дуу хоолой болохыг хүссэн. Хүмүүс анагаах болон хуулийн салбарынхны алдаа хор хохирол ихтэй учраас онцгойлон үзэж, энэ салбарт заавал мэргэжлийн хүн ажиллах ёстой хэмээн заадаг.

Үүний адил сэтгүүлч хүн мэргэжлийн алдаа гаргаснаас үүсэх хор хохирол ч мөн их. Сэтгүүлчийн алдаанаас үүдэн нийгэм бүхлээрээ ч хохирч мэднэ. Түүнчлэн эрэн сурвалжлах сэтгүүлчийн олж илрүүлсэн далд нууц, бугшмал асуудлаас үүдэн хэдэн сая хүний амь нас аврагдаж ч болох юм.  Сэтгүүлчийн цалин бага, ажиллах нөхцөл хэцүү ч гэлээ асуудалд “амь зогоох” байдлаар хандаж, хэн нэгний халаасыг харж ажиллах нь туйлын ёс зүйгүй, байж боломгүй үйлдэл. Иймээс сэтгүүлчид эхлээд өөрсдөө үнэн байж, үйл явдлыг бодитоор бусдад хүргэдэг байх нь чухал. Сэтгүүлчид өөрсдөө бусдын яриаг дур мэдэн тасалж нийлүүлэн, утга гуйвуулан ёс зүйгүй ханддаг хэрнээ өөр нэгнийг үнэнч шударга байхыг шахаж шаардах нь ямар ч үнэ цэнгүй. Тэгэхээр бид салбартаа эхэлж нөлөөлж байж нийгэмд нөлөөлнө.

Миний хувьд сэтгүүлч мэргэжлээрээ ажиллахын зэрэгцээ судлаач байхыг илүүд үзэх болсон. Бусад шинжлэх ухаантай холбон судлагдаагүй үлдсэн олон асуудлыг судалж, шинийг нээх нь энэ мэргэжлээр суралцаж буй оюутнууд болон мэргэжилтнүүдэд цаашдаа ч хэрэг болсоор байна. Сайн судалгааны ажил олон алдаа эндэгдлээс урьдчилан сэргийлэхэд тусалдаг шүү дээ” хэмээн ярилаа.

    Ц.Хонгор -Дуу хөгжимд илүү ойртохын тулд сэтгүүлч болохоор шийдсэн-

МУБИС-ийн Сэтгүүл зүйн 3-р ангийн оюутан

“Би арван жилдээ дуу хөгжим сонсох дуртай хүүхэд байсан. Одоо ч хэвээрээ. Тухайн үед сонсох дуртай Монгол уран бүтээлчидтэйгээ уулзаж тэдний уран бүтээлийн талаар ярилцахыг их хүсдэг байсан. Гэхдээ ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийг тоож уулзана гэж юу байх вэ дээ. Сэтгүүлч болвол тэр хүмүүстэй уулзаж сонирхолтой ярилцлага өрнүүлж болох юм байна гэж бодсон. Тийм учраас сэтгүүлч мэргэжлийг сонгосон.

Одоо сэтгүүлч мэргэжлээр суралцаад, цахим сайтад дөрвөн сар гаруй ажиллахад энэ мэргэжил илүү амттай санагдаж байна даа. Мөн олон танилтай болдог. Салбар салбарын хүмүүстэй найзууд, хамтрагч болдог. Ямар нэг хэлбэр загварт баригдалгүй, өдөр бүр шинэ үйл явдал, шинэ хүмүүс, сонирхолтой мэдээлэл дунд өдрийг өнгөрөөдөг. Би урлаг соёлоор дагнасан сэтгүүлч болно гэж боддог. Урлагт их дуртай болохоор энэ төрлийн мэдээ ярилцлага унших дуртай. Сэтгүүлч Ганчимэгийг ярилцлагын хатан хаан гэж нэрлэдэг шиг урлагийн чиглэлээр олон нийтэд танигдсан сэтгүүлч болно гэж төсөөлдөг” гэлээ.

Б.Хонгорзул -Сэтгүүлч болохын тулд багаасаа бэлдсэн-

МУБИС-ийн сэтгүүл зүйн 3-р ангийн оюутан-

“Сурагч байх үедээ бичих сонирхолтой, сургуулийнхаа арга хэмжээнүүдийг хөтлөдөг байсан нь сэтгүүлч мэргэжлийг сонгоход ихээхэн нөлөөлсөн. Хөгжмийн багш маань сэтгүүлч болохыг зөвлөж, бие даан судалсаар мэргэжилдээ илүү дурласан. Одоо мөрөөдлийн мэргэжлээрээ МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимд суралцаж байгаадаа баяртай байдаг.

Сэтгүүлчид сөрөг зүйлсээс илүү эерэг мэдээлэл түгээдэг байгаасай гэж хүсдэг. Мөн мэдээ мэдээлэлтэй илүү ойр байдаг нь таалагддаг. Ачаалалтай мэргэжил хэдий ч ирээдүйд өгөх үр өгөөж өндөртэй, өөрийгөө өдөр тутам шинэ мэдээллээр цэнэглэж, хөгжүүлэх боломжтой. Би хамгийн багадаа 5-8 жил орчим мэргэжлийн редакцад ахиллаж туршлага хуримтлуулсныхаа дараа өөрийн редакцийг байгуулна гэж боддог” хэмээлээ.

Э.Хишиг-Эрдэнэ -Хурдан морь тайлбарлагч болохын тулд сэтгүүлч мэргэжлийг сонгосон-

МУБИС-ийн сэтгүүл зүйн 3-р ангийн оюутан

“Би хөдөө, ахуйд ойр өссөн. Тиймээс хурдан морь тайлбарлагч болохын тулд сэтгүүлч мэргэжлийг сонгосон. Одоо гурав дахь жилдээ мэргэжлээрээ суралцаж байна.

Миний бодлоор ёс зүйн зарчмаа мөрддөггүй сэтгүүлчид мэргэжлийнхээ үнэ цэнийг унагаж буй юм шиг санагддаг. Мэдээ мэдээлэлд илүү ойр байж хөгжих боломж олгодог мэргэжил гэж хардаг. Тэр хэрээрээ ажил мэргэжилдээ үнэнч байвал амжилтад хүрэх боломжтой шүү дээ” гэв.

Сэтгүүлчийн тэмдэглэл: Хүн бүрийн мөрөөөдлөө олж хардаг нүд өөр өөр. Зурагтаар харж өссөн хөтлөгч шигээ хүн болохоор багаасаа тэмүүлсэн нэгэн байхад өссөн ахуйгаа орхилгүй сонгосон мэргэжлээрээ дамжуулан морь тайлбарладаг спортын сэтгүүлч болохоор зорьж буй нэгэн ч байх аж. Мөн урлагт хайртайнхаа төлөө, урлагийнхантай уулзаж ярилцахын тулд сэтгүүлч болох замыг сонгосон гэх ийм дэврүүн, гэгээн залуустай уулзууллаа.

Д.МӨНХБАТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-03 08:34

Зариг Өнөрөөгийн араас оровоо хүүхдүүд минь

Kkkkkk
Kkkkkk
2022-05-03 09:13

Эхлээд хун болох зэрэнтэ шуу

Зочин
Зочин
2022-05-03 11:25

ЗАХИАЛГЫН СЭТГҮҮЛЧИД БОЛОХООС Л �######�СХИЙ ЖИНХЭНЭ СЭТГҮҮЛЧ ГЭЖ ЯМАР ХҮН БАЙДАГ ГЭЖ БОДОЖ БАЙНА.БӨМБӨГ ДЭЛБЭРЧ АМЬ НЭХЭН ИСГЭРЭХ СУМАН МӨНДӨР ДООГУУР КАМЕР ДИКТОФОНОО ҮҮРЭН АРД ИРГЭДЭД ЖИНХЭНЭ БОДИТ МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭДЭГ ХҮМҮҮС БОЛ СЭТГҮҮЛЧИД ЮМ.ОДОО МОНГОЛЫН СЭТГҮҮЛ ЗҮЙД МӨНГӨ ӨГӨӨД ХЭН НЭГНИЙГ ГҮТГЭЖ ДОРОМЖЛОХ ГУТААХ НЭР ТӨРИЙГ НЬ СЭВТЭЭХ ҮЗЭГДЭЛ ЗОНХИЛЖ ЭНЭ НЬ НЭГ ЁСОНДОО БИЗНЕС БОЛОН ЦЭЦЭГЛЭН ХӨГЖЛӨӨ. САЙН СЭТГҮҮЛЧИД ХУДАЛДАГДАН ХАРЬД ОДСОН БҮСГҮЙН ЗАЯА БОЛСНЫГ ТА НАР БЭЛЭЭХНЭЭ ХАРЖ БАЙНА.МӨНХБАЯСАГЛАН ЖЕНКОГ ЦЭЭЖЭЭРЭЭ ХААГЧ ЗАРИГИЙН ӨНӨРӨӨ УЛААН БАЛЫН ЛОДОЙСАМБУУ ГЭЭД ТООЧООД БАРШГҮЙ .ТЭР ДАРГА НЭР ТӨРТЭЙ ХҮН ТЭРНИЙГ ТЭНГЭР ХАРУУЛЖ ХОЁР ХӨЛИЙГ НЬ МӨРӨН ДЭЭРЭЭ ТОХООД МАШ ХҮЧТЭЙГЭЭР БАВЖ ГЭНЭЭ ГЭХ ЮМ УУ? ХОВО МАШИН ДҮҮРЭН ДОЛЛАР АЧЧИХСАН ЯВААД БАРИГАДЖ ГЭНЭЭ ЭНЭ БОЛ ТА НАРЫН АСУУДАЛ БИШ ГЭХДЭЭ ЯГ ХОЁР НҮД НЬ ГӨЛИЙГӨӨД ХҮҮХЭН ЦОХИЖ БАЙГАА БИЧЛЭГ БАЙВАЛ БОЛНОО АНХААР ТААНУУД БОДИТ ҮНЭНИЙГ ЗӨВХӨН ҮНЭНИЙГ ИРГЭДДЭЭ ХҮРГЭДЭГ СЭТГҮҮЛЧ БОЛЦГОО ОДОО ЭНЭ НИЙГЭМД БОЛЖ БАЙГАА ЖИГШҮҮРТ СЭТГҮҮЛ ЗҮЙ НЭРТЭЙ МӨНГӨНИЙ ДОНТОНГУУДЫГ ЖИГШИЦГЭЭ ҮЗЭН ЯДАЦГАА ХАРААД НУЛИМ ЖИГШЭЭРЭЙ ТААНУУД

Холбоотой мэдээ

Back to top button