Нийгмийн

Хоёр бөхөөс допинг илэрч, гэм буруугаа хүлээн зөвшөөрчээ

Монголын үндэсний Допингийн эсрэг байгууллагаас 2022 оны гуравдугаар сарын 17, 19-ний өдрийн барилдаануудад шөвгөрсөн 14 бөхөөс допингийн явцын шинжилгээг авсан. Дээрх бөхчүүдийн шинжилгээний хариу Олон улсын допингийн эсрэг байгууллагын итгэмжилсэн БНСУ-ын лабораториос 2022 оны дөрөвдүгээо сарын 25-ны өдөр МҮДЭБ-д ирсэн байна.

МҮДЭБ мөн өдөр Монголын үндэсний бөхийн холбоонд дээрх хариуг хүлээлгэн өгсөн бөгөөд нийт 14 шинжилгээнээс 12 нь сөрөг буюу зөрчилгүй, 2 шинжилгээнээс хориотой эм бэлдмэлийн жагсаалтад багтсан нэг төрлийн бодис илэрсэн хариу ирсэн.

ОУДЭБ-аас гаргасан журмын дагуу хоёр бөхөд хариуг мэдэгдэхэд тэдгээр бөхчүүд орон нутагт явсан тул дөрөвдүгээр сарын 27-ны өдөр өөрийн биеэр ирж, шинжилгээний хариугаа хүлээн авсан.

Дээрх хоёр бөх нь хориотой эм бэлдмэл хэрэглэсэн шалтгаанаа дурдан, мөн гэм буруугаа хүлээн уучлал хүсэж, ямарваа нэгэн шийтгэл, хариуцлагыг хүлээн авахаа мэдэгдсэн өргөдөл, хүсэлтийг 2022 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр МҮБХ-нд ирүүлснийг Тэргүүлэгчдэд 2022 оны тавдугаар сарын 02-ны өдрийн ээлжит хурлаар танилцуулсан болно.

Жич: Допингийн шинжилгээний хариуг бөхөд мэдэгдэх, мэдээлэх, хариуцлага тооцох зэрэг асуудлуудыг журмын дагуу шийдвэрлэж байгаа болно гэж МҮБХ-ноос мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 3, 2022 11:04

УУЖ ИДЭЖ БАЙГАА ХООЛ БОЛОН НЭМЭЛТ ТЭЖЭЭЛ БАС БЭРТЭНГЭНД ЗОРИУЛСАН ЭМНЭЭС НЬ ИЛРЭЭД БАЙДАГ ГЭЖ МИНИЙ НЭГ ТАНИЛ БӨК ХЭНГЭНЭТЭЛ УЙЛААД ЯРЬСАН ШҮҮ.АНХААРАЙ НӨХӨДӨӨ ЭСВЭЛ БҮҮР ЗӨВШӨӨРЧИХӨӨ ДОПИНГОО БУХЫН ДОЗООР ХЭРЭГЛЭЭД НААДМААР БАРИЛДУУЛААД ҮЗВЭЛ ЯМАР БОЛ ХӨЛ ГАР НУРУУГАА ХУГА САВАЛЦДАГ БОЛОВ УУ? ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ХЭЛЭЭРЭЙ МАНЬДАА

Зочин
Зочин
5 сар 3, 2022 11:16

Нэгэнт тодорхой болчихсон бол црл овог нэрийг зарлаачээ. Ингээд хэлэхгүй нуугаад байхаар чинь хуйв�##�даад байгаа юм шиг мөн авлига авах гээд байгаа юм шг байна шүү.

Зочин
Зочин
5 сар 3, 2022 12:13

Д�##�ан давхарт очих боломж нь бүрдлээ

Зочизөвн
Зочизөвн
5 сар 3, 2022 13:57

Холбооны үхэр м�##�ууд аа! Нэрийг нь зарлаач.

Холбоотой мэдээ

Back to top button