СПОРТ

Олимп, ДАШТ-ий 28 медалийн эзэд

Олимп, дэлхийн 28 медалийн эзэд, жүдогийн домгууд хамтдаа зогсож байгаа нь энэ.

 Монголд хамтарсан бэлтгэл хийхээр ирсэн Тедди Ринер олимпын хоёр алт, хоёр хүрэл, ДАШТ-ий 10 алт, нэг мөнгө, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа олимпын мөнгө, ДАШТ-ий алт, хошой хүрэл, Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг олимпын хүрэл, ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар олимпын хүрэл, ДАШТ-ий алт, хүрэл, Хван Хе Тае ДАШТ-ий нэг алтан медальтай.

ДАШТ-ээс дөрвөн медаль хүртсэн анхны монгол жүдоч М.Уранцэцэг жүдогоос зодог тайлж, холимог тулааны спорт руу шилжсэн. АНУ-д хэсэг хугацаанд холимог тулааны бэлтгэл хийсэн тэрбээр хэд хоногийн өмнө эх орондоо ирээд байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button