Хүчирхэг, эвлэгхэн хоолой, хэвлүүхэн яриагаараа олны хайрыг татдаг, цаанаа нэг эгдүүтэй хүүхдүүдийн нэг нь Б.Бат-Энэрэл. Тэр олон, олон хит дуутай, хэдийнэ олонд танигдсан хүүхэд.
Цахим орчинд “Б.Бат-Энэрэлийн өсөлт зогсжээ” гэх мэдээлэл цацагдаад буй. Ялангуяа хуурамч сайт, хандалт авах зорилготой цахим хуудсуудад бүр ч их.
Бид Б.Бат-Энэрэлийн эмээгээс зарим зүйлийг тодрууллаа.
-“Бат-Энэрэлийн өсөлт зогсжээ” гэх мэдээлэл цацагдсаар байна. Үнэн үү?
-Худлаа мэдээлэл. Бүр гайхаад сууж байна. Хэн яагаад, ямар зорилгоор ийм худал мэдээлэл цацаад байдаг юм бол. “Хоёр настайдаа өмсдөг байсан хувцас нь одоо ч таардаг” гэж бичсэн байна лээ. Юу гэж тийм юм байх вэ дээ. Хүү минь бусдын адил шаналдаг, шархалдаг. Иймэрхүү ташаа мэдээлэлд эмзэглэдэг, сэтгэлээр унадаг.
-Өмнө нь мөн яг ийм утгатай мэдээлэл цацагдаж байсан бил үү?

-Тэгсэн. 2017 онд, анх дуулж гарч ирэхэд нь яг ийм худал мэдээлэл цацагдаж байсан. Тэр мэдээллийг л дахиад сэвчихлээ. Одоо цацагдсан болохоос хуучин пост.
-Хүүгийн нь биед ямар нэгэн өөрчлөлт гарсан уу?
-Гараагүй. Бат-Энэрэлийн бие жирийн хүүхдүүдийнхээс арай удаан өсөж байгаа нь үнэн. Гэхдээ өсөлт нь зогсоогүй. Харин энэ жил өмнөхөөсөө сайн өсөж байгаа. “Ашгүй дээ” гээд баярлаж байтал ийм ташаа мэдээлэл цацагдчихлаа. Хүү минь одоо 11 настай, 110 см өндөр.
Хурдан өсөх сөн, өндөр болох сон гэж бусад хүүхдийн адил хүсдэг л байж таарна. Хамгийн эмзэглэж явдаг зүйлсийнх нь нэг. Хөөрхий минь, энэ цацагдаад буй худал мэдээллийг хараад эмзэглэж л байгаа байх.
Б.Бат-Энэрэлтэй хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
iim joohon huuhdeer orolddog yamar ###nuud vr
Hudlaa spam situudin yumand bitgii itgeldee ta nar
Зүгээр л чи хөөрхөн эмзэглэх асууд#### биш бяцхан хэвлүүхэн авъяастай хэрсүүхэн хүү шүү олныг ####майруулч чадсан