Жүдогийн шигшээ багийн дасгалжуулагчдын ШИНЭ БҮРЭЛДЭХҮҮН тодорлоо

Энэ жил Японд болсон ДАШТ-ий дараа Монголын жүдо бөхийн холбооны Гүйцэтгэх захирал М.Бөхбат, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажлаа өгсөн билээ.
Улмаар Монголын жүдо бөхийн холбооноос шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч Халиуны Болдбаатарыг томилсон.
Тэрбээр Токиогийн олимп хүртэл хамтарч ажиллах дасгалжуулагчийн багаа бүрдүүлжээ.
“Токио-2020” олимпод Монголын жүдогийн шигшээ багийг Х.Болдбаатараас гадна Гавьяат тамирчин Д.Цэрэнханд, ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Мөнхбатын Бундмаа, Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч П.Нямлхагва, ОУХМ Чимэд-Ёндонгийн Болдбаатар, Б.Батгэрэл нар дасгалжуулахаар боллоо.
Тэд удахгүй ажлаа хүлээж авах гэнэ.
Хонконгийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан М.Бундмаа гавьяат, ОУХМ Б.Батгэрэл нар гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцлажээ. Тэд ирэх бүтэн сайнд эх орондоо ирэх аж.
Б.БУЯНДАЛАЙ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Yostoi gangan bag burdej dee
Маш яар�##�тай ажилдаа орохгүй бол жил хүрэхгүй хугацаа үлджээ. Тамирчдын сэтгэл зүйн мэргэжлийн багш манайд байдаг болов уут
Амжилт хүсье
ГОЁ2.. Бундмаа Батгэрэл нарт баярл�##�аа. Одоо Цагаанааг нэмчвэл тэгээл гүйцлээ дээ.
Tultsan xugatsaa shvv dee. Xuuchin tamirchidaa duudaxgui bval yaax bol