УРЛАГЭнтертайнмент

БАЙР СУУРЬ: Тэд наадмын найруулагчаар ажиллах уу

Өнгөрсөн жил тохиосон Ардын хувьсгалын 100 жилийн ойг цар тахлын улмаас өнжсөн. Улмаар өнөө жил Ардын хувьсгалын 101 жилийн ойтой хамтатган тэмдэглэхээр төлөвлөж буй.

Хоёр жилийн наадмыг хамтатгасан, өмнөхөөсөө онцлог энэ жилийн наадмын найруулагчид УДЭТ-ийн ерөнхий найруулагч Н.Наранбаатар, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл, хөгжмийн зохиолч, продюсер Б.Наранзун, “Фантастик” продакшны найруулагч Б.Тамир нарын нэр яригдаж буй.

Мөн улсын наадмын зохиолыг Todko Samson буюу Б.Мягмартогтох бичихээр болсон гэх мэдээлэл байна. Энэ талаар Todko Samson цахим хуудсандаа мэдээлэл оруулсан.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Улсын наадмыг Н.Наранбаатар найруулна” гэх мэдээлэл цацагдсан.

Бид дээрх найруулагчдаас байр суурийг нь тодрууллаа. "Фантастик"-ийн Б.Тамир гадаадад яваа тул холбогдох боломжгүй байлаа. Тэрбээр улсын наадам найруулахаас татгалзсан гэх мэдээлэл бий.

Н.НАРАНБААТАР: НААДМЫН НАЙРУУЛАГЧААР НАМАЙГ ТОМИЛООГҮЙ

/УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн/

-Энэ жил улсын наадмыг таныг найруулахаар болсон гэх мэдээлэл цацагдлаа. Үнэн үү?

-Тийм мэдээлэл хаана гарч вэ.

-Цахим орчинд, зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд?

-Ёстой мэдэхгүй. Энэ талаар чамаас л сонсож байна. Албан ёсны ямар нэгэн шийдвэр гараагүй.

-Хэрвээ улсын наадмыг найруулуулах санал тавьбал та зөвшөөрөх үү?

-Үнэндээ хэлж мэдэхгүй байна. Миний бие тааруу байгаа. Тухайн үед юу болох нь уу. Харан байж л болно.

Г.ЦОГГЭРЭЛ: АЖИЛ ИХ БАЙГАА ТУЛ ТАТГАЛЗСАН

/ҮДБЭТ-ын захирал, УГЗ/

Байгууллагын ажил маш их байгаа учраас би найруулагчийн ажлаас татгалзсан.

Б.НАРАНЗУН: НААДМЫН ПРОДЮССЕРЫН БАГТ АЖИЛЛАХ САНАЛ НАДАД ИРЭХЭД НЬ БИ ТАТГАЛЗСАН

/Хөгжмийн зохиолч, продюсер/

Надад найруулагчийн санал ирээгүй. Харин продюссерийн багт орж ажиллаач гэсэн. Би амжихгүй гэсэн хариу өгсөн.

TODKO SAMSON: НААДМЫН ЗОХИОЛЧИД МИНИЙ НЭР ЯРИГДСАН НЬ ҮНЭН. ГЭХДЭЭ АЛБАЖААГҮЙ

/Зохиолч/

Мэдээлэл албажаагүй байна. Өчигдөр пост бичсэний дараа зарим утгаар хэл, ам дагуулсан тул постоо түр харагдахгүй болгосон, устгаагүй. Албажсаны дараа дахиад гаргаж ирж болно. Мөн зохиолчийг найруулагчтай нь зөвшилцөж байж шийднэ. Одоогоор найруулагч нь ч тодорхой болоогүй байгаа гэж ойлгож байна. Эцсийн шийдвэр хэзээ гарахыг мэдэхгүй байна. Миний нэр яригдсан нь үнэн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-10 14:10

Dandaa l. Eg bogiin yum shdee

монгол хүү
монгол хүү
2022-05-10 15:55

Наранбаатар л найруулж чадна даа

Холбоотой мэдээ

Back to top button