Нийгмийн

“Boom”: Барцадтай арслан

“Eguur.mn” сайт “Boom” буландаа Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат бөх, улсын арслан Энхтөгсийн Оюунболдыг онцоллоо.

-Энхтөгсийн Оюунболд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1983 оны 3 сарын 12-нд төрсөн

-Эхээс хоёулаа, айлын ууган хүү

-Түүний аав Д.Энхтөгс аймгийн начин цолтой

-Э.Оюунболд багаасаа бөх болохыг мөрөөдсөн

-14 настайгаасаа бөхийн спортоор хичээллэсэн

-“Аварга” дээд сургуулийн төгсөгч

-Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын начин Б.Адъяахүү нарын унаган шавь

-Хүчний бэлтгэлээ гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлагад хийдэг

-Монголын хамгийн алдартай, дуулиан, шуугиан үл тасардаг бөхчүүдийн нэг нь Э.Оюунболд

-2012 онд Хэнтий аймгийн наадамд түрүүлж, аймгийн арслан болсон

Айсуй олон амжилт, ялалтынх нь эхлэл тэр байлаа

-2013 онд улсын харцага цол хүртсэн

-2015 онд МҮБХ-ны 25 жилийн ойд түрүүлэхэд нь түүнийг улсын наадамд онцгойрно гэж дээлийнх нь захыг мушгисан хүн олон

-Э.Оюунболд олны итгэлийг амжилтаар хариулж, 22-хон насандаа түрүүлэв

Улмаар 22 насандаа улсад түрүүлсэн Ж.Мөнхбат аваргын амжилтыг давтлаа

Улсын арслан цол хүртэн, монгол түмнээ баярлуулав

-2019 онд төрийн наадамд дахин түрүүлж, улсын аварга цол хүртлээ

-Тэр Монголын 24 дэх аварга цолтон болж байв

-Богино хугацаанд үндэсний бөхийн оргил цолд хүрсэн онцгой амжилтын эзэн

-Түрүү бөхийн хөлс хатаагүй шахам байхад нэгэн дуулиан дэгдсэн нь допинг

-Аварга цолтой зэрэгцэн допингийн маргаан гарлаа

Э.Оюунболд “Би допинг хэрэглээгүй. Миний шээсийг солчихлоо” гэж мэдэгдэж байв

Улмаар дээд шүүхэд хандан, үүнийг дагаад “37 бөх”-ийн асуудал давхар сөхөгдсөн

Түүнээс допинг илэрсэн асуудал Х.Батулгыг Ерөнхийлөгч байх үед шийдэгдээгүй

Бүр хоёр жилийн дараа У.Хүрэлсүх Ерөнхийлөгч зарлиг гарган, Э.Оюунболдын аварга цолыг нь хураасан

-Наадмын түрүү бөхөөс допинг илэрсэн, аварга цолоо хураалгасан цорын ганц тохиолдол

Наадамчин олон залуу арслангаа дахин барилдахыг хүлээсээр байлаа

-Э.Оюунболд 2021 онд Хүй долоо худагт болсонд барилдаанд зодоглон, эргэж ирсэн

Гэхдээ тэр улсын арслан Ц.Содномдорж нарын олон бөхийн эсэргүүцэлтэй тулгарсан

Э.Оюунболд гурвын даваанд Ц.Содномдорж арсланг амласан нь олны анхаарлыг ихээхэн татав

Э.Содномдоржийг давсан ч тавын даваанд аймгийн арслан Э.Нямаад гэнэдэж унасан

Барилдааны дараа Ц.Содномдорж Э.Оюунболдтой хамт допингийн шинжилгээ өгөх хүсэлт гаргав

Уг нь дүрмээрээ зөвхөн шөвгөрсөн бөхчүүдээс шинжилгээ авах учиртай

Э.Оюунболд нэлээд эсэргүүцэж байгаад шинжилгээ өгөв

Түүнээс дахин хориотой бодис илэрч, допингийн асуудалд дахин холбогдлоо

Үүний дараа МҮБХ-ны Цэцдийн зөвлөл хуралдан, Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хассан

Энэ нь үнэндээ түүний карьерт цэгт тавьсан шийтгэл байлаа

-Э.Оюунболд МҮБХ-ны шийдвэрийг эсэргүүцэн, спортын арбитрын шүүхэд хандсан

Улмаар Монголын олон улсын ба үндэсний спорт арбитр эл асуудлыг хэлэлцээд МҮБХ-ний шийдвэрийг хүчингүй болгов

Ингэснээр Э.Оюунболдын барилдах эрх сэргэлээ

Ямартай ч дахиад барилдах, дэвжээндээ эргэн ирэх боломж түүнд нээгдлээ

Гэхдээ бөхчүүд, түмэн олон хэрхэн хүлээж авах, Э.Оюунболдыг барилдахыг дэмжих эсэх оньсого мэт хэвээр

Н.Батсуурь аваргыг бөхчүүд яаж эсэргүүцсэн билээ

Яг түүн шиг эсэргүүцээд, барилдуулахгүй байж магадгүй

Эсрэгээрээ алгаа тосон угтаж, амжилт хүсэж ч мэднэ.

Алдаа, онооны дэнсэн дээр амжилтын төлөө ийм нэгэн хүчтэн зүтгэж явна.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Баяраа
Баяраа
2022-05-14 10:52

Хууль бусаар цаанаас зорилготойгоор ганцхан хүний хүсэлтээр шинжилгээ авсан нь сэжигтэй.Хор найруулсан байх магадл#### бий.Ийм ####бан бусаар авсан шинжилгээний хариуг хүчингүй гэж үзэн Обо-г барилдуулах хэрэгтэй.

Содномдорж
Содномдорж
2022-05-14 12:31

Барилдуулах хэрэгтэй.

Зочин
Зочин
2022-05-14 19:23

Дахин допиндсон хүнийг барилдуулна гэж шийтгэлийг нь үгйсгэнэ гэдэг бол спортын арбитад том хуйв####даан явагдсан нь илэрхий шүү дээ. Ийм замбраагүй юм байж болохгүй, ядаж 4 жилээр эрхийг нь хасах ёстой.

бөх сонирхогч
бөх сонирхогч
2022-05-14 21:48

Барилдахыг нь, дахиад түрүүлэхийг хармаар байна. Айсан бөхчүүд л асууд#### гаргана.

Зочин
Зочин
2022-05-15 00:54

zavhral mongold l bdag um bna arbitr gechjee ichij uhmeer garuud

Munkhuu
Munkhuu
2022-05-15 09:35

40 nas hurgechih yum bainaldaa

Зочин
Зочин
2022-05-15 18:09

Барилдуулах нь зөв. Ер нь допинг хэрэглэсэн бөхийг цаашид асар өндөр мөнгөн торгуулийн арга хэмжээ авч байх хэрэгтэй. Үнэндээ бол допинг хэрэглэсэн нь энэ мөнгөн торгуулиас айж цаашид хэрэглэхгүй болгох хэрэгтэй. Ер нь допингийн лабораторийг оруулж ирэх. Нийт бөхчүүдийг бүгдийг нь ш####гадаг болох хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button
7
0
Would love your thoughts, please comment.x
()
x