НИЙГЭМ

Б.Болдбаатар: Хэрэглэгч ямар малын мах худалдан авахаа гар утасны апп ашиглан сонгож болно

Мал Эмнэлгийн Ерөнхий Газар /МЭЕГ/-ын Мал эмнэлгийн хяналт, эрсдэлийн үнэлгээний газрын дарга Б.Болдбаатартай ярилцлаа.  Тус газраас хэрэгжүүлж буй Мал эмнэлгийн нэгдсэн систем нь монгол улсын хэмжээнд хэрэгжиж байна. Нэгдсэн систем бий болсноор малын шилжилт хөдөлгөөн, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн худалдаан борлуулах, малчны хотонд хийгдэн мал эмнэлгийн арга хэмжээнүүд зэрэг малын дата санг бүрдэж, иргэд аюулгүй найдвартай хяналлтай эх үүсвэр бүхий мал, малын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх боломжтой болж байна. 

-МАЛЫН ОЛОН ӨВЧИН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ДАМЖИН ХАЛДВАРЛАДАГ-

- Дулааны улиралтай зэрэгцээд шүлхий өвчний тархалт нэмэгдлээ. Адууны ям өвчин бүртгэгдлээ. Яг энэ үед МЭЕГ хэрхэн ажиллаж байна вэ?

- Мал амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүн, мал амьтны шилжилт хөдөлгөөн бол халдварт өвчин дамжин тарах  эрсдэлт хүчин зүйл болдог.  Нэлээд хэдэн төрлийн мал, амьтны гоц халдварт өвчин малын шилжилт хөдөлгөөн, түүхий эд, бүтээгдэхүүн тээвэрлэсэн тээврийн хэрэгслээр дамжиж халдварладаг. Тийм учраас халдварт өвчин бүртгэгдсэн болон эрсдэлтэй байгаа бүс нутагт шилжилт хөдөлгөөнийг хязгаарладаг. Шүлхий өвчний тархалт их байгаа учраас тавдугаар сарын 15 хүртэл бүх төрлийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан. Одоо  ингээд хязгаарлалт тавигдаж байна. Одоо бүх салбар нэгжид ерөнхий малын эмчийн гаргасан чиглэлийг хүргүүллээ.  Дулааны улирал эхлэхээр уяачид хөдөлгөөнд ордог онцлогтой. Цаашид мал эмнэлгийн гарал үүсэл гэрчилгээ авна, тээврийн хэрэгсэл халдваргүйтэлд орно, зорчих зам дагуух хяналтын постуудад шалгуулж тэр бүр халдваргүйтэлд орно. Үржлийн болон сүрэг сайжруулах зориулалтаар малыг аймаг дамжуулан тээвэрлэхэд хүлээн авах газартаа урьдчилж мэдэгдэн шаардлагын дагуу холбогдох шинжилгээнд хамрагдана. Ер нь бол мал, мал, амьтан, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө шилжилт хөдөлгөөн хийх бүр гарал үүслийг баталгаажуулдаг мал эмнэлгийн гэрчилгээг монгол улсын хэмжээнд Мал эмнэлгийн нэгдсэн системээр олгож, тээвэрлэх үед дагалдуулдаг болсон.

-Ингэснээр ямар давуу тал, үр дүн гарч байна вэ?  

-Нэгд мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнээр дамжин нэг аймаг, сумаас нөгөө аймаг, суманд халдварт болон бусад өвчин дамжин тархах эрсдэлийг бууруулж байна. Хоёрт Малчин өрх өөрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ аюулшүй болохыг мэргэжлийн байгууллагаар баталгаажуулж хэрэглэгчид хүргэж байна. Гуравт малын гаралтай хүнсний бүтээгдэхүүн худалдан авч байгаа  хэрэглэгч бүтээгдэхүүнийхээ гарал үүсэл, авулгүй байдлын баталгаатай эсэхийг өөрөө шалгах боломжтой болж байна.  Мал амьтны эрүүл мэндийн хууль шинээр хэрэгжиж Мал эмнэлгийн ерөнхий газар байгуулагдахаас өмнө мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээг цаасан гэрчилгээ олгодог байхад нэлээд  гажуудаж, ашиг олох зорилгоор гэрчилгээ бичих, нэг гэрчилгээг дамжуулж хэрэглэх, Улаанбаатарт орж ирсэн бүх бүтээгдэхүүн Эмээлт, Налайх гэсэн гарал үүсэлтэй болж зайлшгүй шинэчлэл шаардлага үүсч Щвейцарийн хөгжлийн агентлагийн Ногоон алт малын эрүүл төслийн хүрээнд эхний ажлууд хийсэн. Мал эмнэлгийн сүлжээ лаборатори, гэрчилгээ олгодог системийг  2019 онд  дөрвөн аймагт туршиж үзээд, 2020 оны нэгдүгээр сараас улсын хэмжээнд нэвтрүүлсэн. Улмаар  өргөжүүлж олон систем нэгдэж, мал эмнэлгийн нэгдсэн систем бий болсон.  Ингэснээр мал, малын эрүүл мэнд, мал эмнэлгийн арга хэмжээ, шилжилт хөдөлгөөн, худалдаан борлуулах гээд малтай холбоотой бүх мэдээллийг бүртгэж, улсын хэмжээнд малчин болон мал амьтан бүхий 281158 иргэн бүртгэсэн байна. Өөрөөр хэлбэл иргэний регистрийн дугаараар бүртгэлтэй малын бүх мэдээлэл, үйлчилгээг авах боломжтой гэсэн үг. Жишээг би танд нэгдсэн систем дээр танилцуулья.  За энэ, Архангай аймгийн Ихтамир сумын гуравдугаар багийн Орт гэдэг газраас малчин Г  200 кг үхрийн мах тээвэрлэж яваа нь 5 сарын 11-ний өдрийн 12:53 минутад бүртгэгдэж, долоон минутын дараа байцаагч нь баталсан байна. Толгойны зураг нь байна. Цаашлаад  малчин Г-гийн дээр  2022 онд мал дээр ямар арга хэмжээ хийгдэж вэ гээд харахаар 04 сарын 24-нд 110 үхэрт шүлхийн вакциныг н.Цэвээндулам гэдэг малын эмч хийсэн байна. 2021 онд шүлхий, бруцеллезын вакцин бас хийсэн гээд дата бүтнээрээ байна. Энэ нь малын шилжилт хөдөлгөөнийг хянах, зохицуулах, нэлээд ойлгомжтой болчхож байгаа юм.

-Амьд мал дээр жишээ ярья?

-Амьд мал гэсэн утгаар хайя. Төв аймгийн Аргалант сумын нэгдүгээр баг Ц гэдэг айлаас дөрвөн настай адуу Эмээлт зах руу нядалгаанд явж байна. Энэ 12 цаг 39 минутад бичигдэж, 44 минутын дараа байцаагч баталжээ.  Хязаалан эр үрээ, тамгагүй. Ц гэдэг айл 2021 онд адуундаа томуугийн вакцин хийж, 2020 онд үзлэгт хамрагдсан байна. Гэх мэтээр мөшгиж бүх мэдээлийг авч байгаа юм.

-Малчид яаж бүртгүүлэх вэ?  

-Тухайн малчин зах зээлд мал, бүтээгдхүүнээ борлуулахдаа гэрчилгээ авахын тулд малын эмч рүү  утсаар ярьж, нэр, төрөл, тоо хэмжээ, машины сер дугаар,  бодит зураг зэргийг илгээнэ. Малын эмч А данстай тулган харж, гэрчилгээ үүсгээд мал эмнэлгийн байцаагч, тархвар зүйч рүү илгээнэ. Энд мэдээллийг дахин шалгаж, дахин давтагдахгүй дугаарыг систем өөрөө үүсгэнэ. Малчин гэрчилгээгээ малын эмчээс хэвлүүлээд эсвэл хэвлүүлэх боломжгүй бол системээс үүсгэсэн дахин давтагдахгүй  дугаарыг аваад тээврлэлтээ эхлүүлнэ. Цагдаагийн болон мал эмнэлгийн хяналтын  постуудад МЭГ-ний дугаар хэлж шалгуулахад, шалгагч ямар малын мах эсвэл мал тээвэрлэж яваа тээврийн хэрэгслийн улсын дугаар, малын зураг,  зорчсон маршрут зэргийг гар утасны апп ашиглан шалгаад явуулна. Манай энэ системийг сумдын цагдаагийн 500 гаруй албан хаагч ашиглаж, хяналт хийдэг. Цагдаа нар өөрсдийн нэвтрэх эрхтэй.  

-Үр дүнгийн тухайд?

-Систем дээр Нарантуул хоёр зах дээр жишээ харъя. Архангай аймгийн Хангай сумын Ноён багаас малчин Н-ынх тавдугаар сарын 10-нд тонн 500 кг мах оруулж ирээд Нарантуул хоёр захын 21 лангуунд QR код олгож хувааж заржээ. Иргэд андройд үйлдлийн системтэй утсан дээрээ тусгай апп ашиглан QR кодыг  уншуулж, аль аймгийн аль сумын ямар багаас малчин гаралтай мэдэж болно гэсэн үг. Магадгүй, тухайн иргэн нутгийнхаа ч юмуу, эсвэл Дундговь, Сүхбаатарын мах идмээр байвал лангуун дээрх QR кодыг уншуулснаар дуртай махаа олоод авна. Малын эмч тухай малчин өрхийн малын эрүүл мэндийн болоод, хийж гүйцэтгэсэн мал эмнэлгийн арга хэмжээг үндэслэн ямар нэг эрсдэлгүй баталж энэхүү МЭГ-г цахимаар олгож байгаа юм. Иймээс энхүү QR код бүхий гэрчилгээтай бүтээгдэхүүнийг хэрэглэгч сонгосон авсан тохиолдолд аюулгүй байдлын баталгаатай бүтээгдэхүүн сонгох юм. Хамгийн гол нь хэрэглэгчид өөрсдөө QR код бүхий гэрчилгээг зах, худалдааны төвийн худалдаа эрхлэгчээс нэхэхгүй, түүний ашиглаж хэвшихгүй байна. Мэдээллийн хэрэгслүүдээр сурталчилж байгаа боловч мэдээллийн энэ их далай дотроос хэрэглэгч өөртөө хэрэгтэй нэн чухал мэдээллийг олж авахгүй байгаа нь нэн харамсалтай.  Мал эмнэлгийн гэрчилгээ цахим болгож улсын хэмжээнд нэвтрүүлснээр 2020 оны жилийн эцсийн байдлаар малын хулгай 27 хувиар буурсан талаар цагдаагийн байгууллөгын албан ёсны статистик гарсан. Энэ үр дүн бол малчдад маш чухал үр дүн шүү.  

-ЦААШДАА БИД АЙРАГ, СҮҮ, ЦАГААН ИДЭЭГ СИСТЕМД ОРУУЛЖ ИРНЭ-

-Цаашид юу хийхээр төлөвлөж байна вэ?  

-Монголчууд дандаа хээрийн, ариун цэврийн шаардлага хангаагүй бойны мах идэж байна гэж ярьдаг. Үнэн хэрэгтээ бид хэчнээн үйлдвэр байгуулаад ч үүнийг сайжруулж чадахгүй байна. Тэгэхээр бид 2022 онд малыг малын эмчийн хяналт дор төхөөрдөг больё. Малчны хотонд эсвэл мал төхөөрөх газарт малын эмчийн хяналт дор малд төхөөрөхийн өмнө эрүүл мэндийн үзлэг хийж, төхөөрсний дараа бүтээгдэхүүнд хяналт, шинжилгээ хийсэн үр дүнг мал эмнэлгийн нэгдсэнэ системд бүртгэж баталгаажуулсны дараа маханд мал эмнэлгийн гэрчилгээ олгогддог тогтолцоонд рүү орьё гээд явж байна. Тэгэхээр үйлдвэр дээр бас бүртгэлийн систем бий болчихсон, өнгөрсөн онд улсын хэмжээнд эхлүүлсэн. Нийт 150 гаруй том жижиг мал төхөөрөх газрууд системд бүртгэгдэж, туршилт хийгдсэн. Энэ онд бүх мал төхөөрөх үйл ажиллагааг энэ системээр явуулахаар төлөвлөж бэлтгэл ажлууд хийгдэж байна.

-Танд нэмж өгөх мэдээлэл байна уу?

- Иргэд лангуун дээрээс худалдан авалт хийхдээ код нэхэж уншуулаад харах хэрэгтэй. Цаашдаа бид айраг, сүү цагаан идээг системд оруулж ирнэ.

-Тэгэхээр мал, мах, цагааны идээний ченжүүд хэрхэн хамрагдах вэ. Хамрагдахгүй л бол нийслэл рүү ч нэвтрэх боломжгүй юм байна?

-ААН, хуулийн этгээд болох шаардлага үүснэ. Цаашид малтай холбоотой бүх ажлууд олон улсын стандартад нийцээд явна. Дэлхий нийтийн хандлага хөлдөөсөн махнаас татгалзаж, 4 градуст сэврээсэн махыг шинэ мах хэмээн үзэж үүнийгээ хэрэглэдэг боллоо. Манайд энэ стандарт  Е mart  дээр хэрэгжиж байна, долоо хоногт хоёр удаа технологийн дагуу үйлдвэрт бэлтгэдсэн  шинэ мах төхөөрөх үйлдвэрээс нийлүүлэгдэж байна. Манай газартай  сүүлийн хоёр жил Е mart   сүлжээ, Баяндэлгэр хүнс мал төхөөрөх үйлдвэр хамтран ажиллаж байна. Тодорхой үр дүнд хүрч байна. Хамтран ажиллаж олон улсын стандартыг нутагшуулж байгаа Е mart   сүлжээ, Баяндэлгэр хүнсийн хамт олонд бас баярласнаа илэрхийлэх нь зөв байх. Шинэ мах 4 градусын темпаратурт  удаан байх тусам илүү амттай, шүүслэг болж чинээгээрээ үнэ цэнэтэй болдог.

-Ярилцсанд баярлалаа.  

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-16 08:53

haha tegeed muudsan mah ideh ymuu ?

Зочин
Зочин
2022-05-16 09:51

4 хэмд хэрхэн барих вэ? Хөргөгчийн хөлдөөгч -15 хэм, нөгөөдөх нь +12 хэм байдаг ш дээ. Тэгээд яах вэ? Нэг бол хөлдөөнө, нэг бол 12 хэмд хадг�##�на. Гэтэл бид чинь бараг 8 сар -20 хэмд хадг�##�сан нөөцийн махыг яахав. Шим шүүс нь бараг байхгүй болно гэсэн үг үү

Тоогий
Тоогий
2022-05-17 17:51

М�##�ын гар�##� үүсэл нь мах болоод ирэхээр хэний мах хаа гуяараа с�##�аад эсвэл гар�##� үүслийн гэрчилгээнд заасан м�##�ын мах мөнүү бишүү гэдгийг таних ид шидтэн бөө нар байна уу Ш�##� худлаа өндөр хөгжилтэй европт ч бүрэн утгаараа хэрэгждэггүй зөвхөн өөрийн фермер дээр хэрэгжүүлдэг юмыг автоматаар хуулж хэрэгжүүлээд хувийн м�##� эмнэлгүүд цадаж байна Нэг үхэр, хоньны мах гэрчилгээ авахад хэдэн төгрөг гэж бодож байна Хэд хэдэн газар дамжин гэрчилгээ авна. Тэр гэрчилгээ махны бат�##�гаа яав ч болж чадахгүй бас улсын байцаагч батлана гээд ха ха дамжлагууд Хүчит шонхор дээр ирээд хэний м�##�ын махыг таниад өгдөө ЭЭНЭ ШАТ ШАТАНД ОЛГОСОН ГЭРЧИЛГЭЭНИЙ ҮНЭ МАХНЫ ҮНЭД ШИНГЭЭД АРДЫН НУРУУН ДЭЭР ХАРИН ХУВИЙН МАЛ ЭМНЭЛГҮҮД БАШИЙЖ БАЙХ ЮМ ЯАХ ЁСТОЙ ВЭ

Холбоотой мэдээ

Back to top button