НИЙГЭМНийгэм мэдээ

"Годрон" халдвар: Нэг ямааг хэдээр үнэлж, нөхөн олговор олгох тухай хариулт өгөх хүн алга

2024 оны аравдугаар сарын 10-нд Дорноговь аймгийн Хатанбулаг, Хөвсгөл сумдад гоц халдварт ямааны годрон өвчин дэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоогоод буй. Улмаар 75 өрхийн 14-15 мянган ямааг устгалд оруулах ажлыг гүйцэтгэж байна.

Өвчний голомт дахь ямаанд шинжилгээ хийлгүй устгалд оруулж, малчдад "нөхөн олговор олгоно" хэмээсэн.

Ингэхдээ "эр ямааг 263 мянган төгрөг, эм ямааг 210 мянган төгрөг, шүдлэн, хязаалан ямааг 110-130 мянган төгрөгөөр үнэлж олгоно" гэжээ.

Харин малаа устгуулж буй малчдын хувьд ихэнх нь ямаагаа устгуулаад 40-50 хоньтой үлдэж байгаа бөгөөд малчны зээлтэй тул ноолуураараа төлдөг зээлээ нөхөн олговрын мөнгөөр төлөх нөхцөл байдал үүсээд байна. Нөгөө талаас голомтыг бүрэн устгахад урт хугацаа шаардлагатай тул малчид нөхөн олговрыг мөнгөөрөө дахин малжих боломжгүй болж буй аж.

Иймд бид ямаагаа устгуулсан малчдын нөхөн олговор хэдэн төгрөг байх, хаанаас, хэзээ олгох талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.

Монгол Улсын Засгийн газраас дээрх нөхөн олговрыг хаанаас малчдад олгох талаар асуухад, “Устгалд оруулж буй ямаануудын нөхөн олговрыг малчдын суурьшиж буй орон нутгаас хамаарч тухайн аймгийн ОБЕГ-аас олгоно” гэх мэдээллийг өглөө.

Тэгэхээр малчдын нөхөн олговрыг Дорноговь аймгийн Онцгой байдлын газар олгоно гэсэн үг.

Мөн бид  Мал эмнэлгийн ерөнхий газартай холбогдож лавлахад, “Бид устаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Газар дээр нь ажиллаж буй ажлын хэсгийнхэн хотод ирэхээр мэдээлэл авч болно. Гарсан асуудлыг Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 33.4-т заасны дагуу шийдвэрлэнэ” гэлээ.

Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн Мал эмнэлгийн үйлчилгээний санхүүжилт 33 дугаар зүйл. Улсын төсвөөс санхүүжүүлэх арга хэмжээний 33.1.2.4-т Гоц халдварт өвчний улмаас зайлшгүй шаардлагаар устгасан мал, тэжээвэр амьтны тухайн орон нутаг дахь жишиг үнийн 90 хувьтай тэнцэх нөхөн төлбөр гэж заажээ.

Эл хуульд зааснаар малчдад ямаа тус бүрийн үнийг тухайн орон нутагт худалдаалж байгаа үнийн дүнгийн 90 хувиар тооцоолж олгох юм байна.

Иймд өнөөдрийн байдлаар ямааны мах хэдэн төгрөгөөр худалдаалж байгааг "Малчин лавлах"-аас тодруулахад, "Ямааг амьдаар нь малчдаас авах жишиг үнэ 90-150 мянган төгрөг байна. Харин малчдаас ямааны мах жижиглэнгээр авах үнэ 7000-7500 төгрөг, худалдаалах үнэ нь 12000 төгрөгөөс дээш байна" гэлээ.

Эндээс харахад, хуулиараа нэг ямааг 80-140 орчим мянган төгрөгөөр үнэлж, малчдад нөхөн олговор олгож магадгүй байна. Хэрэв ингэвэл малчдын ямааг устгалд оруулахдаа албаныхны хэлсэн “эр ямааг 268 мянган төгрөг, эм ямааг 210 мянган төгрөгөөр үнэлнэ гэсэн гоё үг худлаа болж болзошгүй байна.

Ташрамд, манай улсад 72 жилийн дараа “ямааны годрон” өвчин бүртгэгдээд байгаа нь энэ.

Бид мэдээллийг тодруулан ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 24, 2024 13:21

Наад годрон өвчин чинь эдэгдэг өьчин шүү лээ. 1415 мянган ямаа устгах нь буруу. Өөр м�##�тай нийлүүлэхгүй өвчилснийг тусад нь хариулж байх�##� л эдгэнэ гэдгийг мэддэгүй сонин этгээд юмаа.

Зочин
Зочин
10 сар 24, 2024 23:24
Reply to  Зочин

Годронтсон ямаа эдгэрэхийг харсан үзсэн мэддэг хүн одоо амьд мэнд бна гэж үү...
72 жилийн турш манайд гараагүй өвчин гэж бгаа, тэхээр та лав л 80 нас нилээн өнгөрсөн хүн байх нь дээ, тийм үү ? Эсьэл сөйхан шаадаг гар уу ?!

зочин
зочин
10 сар 24, 2024 17:23

Монголд ер нь болж бүтэж байгаа юм ганц ч �##�га доо.М�##� амьтанд нь 60-70 жил гараагүй өвчин гарна, хүнд нь бас 50-60 жил гараагүй тэмбүү өвчин гарна, бараг огт гардаггүй байсан хавдар яасан их гардаг боловоо? Энэ ер нь юунаас болоод байна вэ? Би бол хятадуудаас л болоод байгаа гэдэгт 100 хувь итгэж явдаг хүн. Сүүлийн 30-аад жил монголчууд хятадуудтай яаж их сүжирсэнийхээ горыг л амсаж байна даа. Бас хятад цустай монголчуудын гавьяа үүнд их л нөлөөлсөн дөө.

Зочин
Зочин
10 сар 24, 2024 19:56
Reply to  зочин

Чи ч гэсэн хятадын буянаар амьд байгаа, хятад байхгүй бол чи үхсэн 89 онд.

Зоч
Зоч
10 сар 24, 2024 21:16

Зуданд үхүүлнэ, өвчнөөр үхүүлнэ, тэгээд улсаас нөхөн олговор авна. Юу ч болоод байгаам ?

Холбоотой мэдээ

Back to top button