Нийгэм мэдээ

Тажикистан руу сарлаг үхэр болон хөлдөөсөн үр хөврөлийг нь импортлоно

ХХААХҮЯ-ны сайд Ж.Энхбаяр Бүгд Найрамдах Тажикистан Улсын Хөдөө аж ахуйн сайд Курбон Хакимзода тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар,

  • Сүүлийн 10 жил зохион байгуулагдаагүй Монгол, Таджикистаны Засгийн газар хоорондын комиссын хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулах
  • Хоёр талын дээд хэмжээний айлчлалуудыг зохион байгуулах боломжийг эрэлхийлэх
  • Мал эмнэлэг, ургамал хамгаалал, ариун цэврийн шаардлагуудыг харилцан тохирох
  • Хүнс, хөдөө аж ахуйн салбарт туршлага, мэргэжлийн шинжээч солилцох талаар арга хэмжээг бодит ажил болгох талаар ярилцжээ.

Бүгд Найрамдах Тажикистан Улс нь 30,000 толгой сарлагтай бөгөөд удмын санг сайжруулах, селекцийг бий болгох зорилгоор хоёр улсын хооронд мал эмнэлгийн олон улсын гэрчилгээг байгуулах замаар Монгол Улсаас амьд сарлаг, хөлдөөсөн үр хөврөлийг импортлох, мал аж ахуй уламжлалт ухаан, туршлага, удирдлагын талаар туршлага солилцох зэрэг олон асуудлаар санал солилцжээ.

Б.ХАШ-ИЛД


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Эгэл
Эгэл
2024-09-05 11:35

Хүнд юмаа өгвөл хариуд юуг нь авб�##� үлдэцтэй ,үр дүнтэй вэ гэдэгт нухацтай хандаж байв�##� сайн

Зочин
Зочин
2024-09-05 12:06

Сэтгүүлч ээ!
Экспорт, импорт ялгаатай шүү!

Зочин
Зочин
2024-09-05 14:48

экспорт, импорт гэж мэдэхгүй сэтгүүлч байх уу?

Холбоотой мэдээ

Back to top button