УЛС ТӨР
Ц.Сэргэлэн: Хаалттай хэлэлцэхгүй бол алуулна шүү

Өнөөдөр /2022.05.18/ УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар "ПетроЧайна Дачин Тамсаг" ХХК-ийн үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсож байна. Хуралдаан хаалттай явагдаж байгаа юм.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан хуралдааныг хаалттай явуулах санал гаргасан. Саналыг УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн дэмжсэн бөгөөд "Хаалттай хэлэлцсэн нь дээр. Тэгэхгүй бол алуулна шүү" гэж хэлж буй нь бичлэгт үлдэж, анхаарал татав.
УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн Дорнод аймгаас нэр дэвшиж, сонгогдсон байдаг. "ПетроЧайна Дачин Тамсаг" ХХК нь Дорнод аймагт газрын тос олборлодог юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яагаад ингэж сүржигнээд байгаа юм бол доо. Үйл ажиллагаа нь гэрээний дагуу л явж байх ёстой. Харин манайхан дундуур нь гүйж очоод байнга л будлиан хутгадаг шүү дээ.
Эх орноосоо урвасан ийм муусайн хулчгаруудыг сонгох ч гэж.