Нийгмийн

Будаа, элсэн чихэр, ургамлын тосыг гаалийн албан татвараас чөлөөлөхийг даалгалаа

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар импортын элсэн чихэр, ёотон, ургамлын тос, бүх төрлийн цагаан будааны жагсаалтыг баталж, Гаалийн татвараас чөлөөлөх, импортлогч аж ахуйн нэгжтэй хариуцлагын гэрээ байгуулахыг үүрэг болгов.

ҮСХ-ны энэ сарын 12-ны мэдээгээр дээрх импортын хүнсний үнэ 30 гаруй хувиар өссөн байгаа юм. УИХ-аас 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай” хуулийг баталсан. Тус хуулийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд элсэн чихэр, ёотон, ургамлын тос, цагаан будааны гаалийн албан татварыг арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд чөлөөлснөөр өссөн үнэ 4-7 хувиар буурах боломжтойг тооцсон.

Мөн хуулийн үйлчлэлийн хугацаанд дээрх бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөц тогтвортой байх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button