НИЙГЭМ

Биеийн тамирын хичээлд масктай орсон хоёр хүүхэд ухаан алдаж, нэгнийх нь тархинд цус харважээ

Нэр бүхий ЕБС-ийн арав болон зургаадугаар ангийн хоёр хүүхэд биеийн тамирын хичээлдээ масктай гүйсний улмаас ухаан алдан унажээ. Улмаар зургаадугаар ангийн хүүхэд ЭХЭМҮТ-ийн сэхээний тасагт хоёр хоног хэвтэн эмчлүүлснээр өчигдөр ухаан орсон гэх мэдээлэл байна. Хүүхдийн биеийн байдал одоогоор хэвийн байгаа хэдий ч тархинд нь цус харвасан байжээ. Энэ нь хүчилтөрөгчийн дутагдлаас шалтгаалсан аж.

Бидэнд өгсөн эх сурвалжийн мэдээллээр тус хүүхэд 2022 оны тавдугаар сарын 15-ны орой хичээлээ хийж нойргүй хонон улмаар өглөө нь цайгаа уулгүй гарснаар 2022 оны тавдугаар сарын 16-ны өдөр биеийн тамирын хичээлийн үеэр ухаан алджээ. Харин тус сургуулийн эмч анхан шатны тусламжаа түргэн шуурхай үзүүлсний улмаас азаар амь наснаас нь холуур өнгөрсөн нь энэ.

Аравдугаар ангийн хүүхдийн хувьд мөн л адил биеийн тамирын хичээл дээр масктай гүйж ухаан алдсан бөгөөд төд удалгүй сэргэсэн. Биеийн байдал нь хэвийн байгаа гэдгийг холбогдох эх сурвалж мэдээлэв. 

Үүнээс харахад Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид биеийн тамирын хичээлдээ амны хаалттай оролцож байгаа нь эрсдэл учруулж, цаашлаад амь насаараа ч хохирч болзошгүй болоод байна. 

Тиймээс сурагчдыг биеийн тамирын хичээлд амны хаалтгүй оруулахыг багш, эцэг эхчүүд ЭМЯ болон Боловсрол, Шинжлэх ухааны сайдад уламжилж, тодорхой зөвлөмж, чиглэл гаргах яаралтай шаардлагатай болсон гэсэн үг.

Урин дулааны улирал ирж дасгал хөдөлгөөн хийх үедээ амны хаалт хэрэглэх нь хүчилтөрөгчийн дутагдалд оруулж, норсон амны хаалтад нян үржих нөхцөлийг бүрдүүлэн, цаашлаад амь насанд хүрэх хүртэл аюул дагуулж байна. 

Харин Япон улсын нэгэн сургуульд дээрх шалтгааны улмаас хоёр сурагч амьсгал хураасан тохиолдол гарсан бол Хятадад амны хаалттай гүйсний улмаас хоёр сурагч нас барж байсан удаатай юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-20 08:45

Японд...амьсг�##� хураах, Хятадад...нас барах хоёрын ялгааг хэлээч

Зочин
Зочин
2022-05-20 11:04

Тамирын багш нь масктай гүйж болохгүйг хэлж анхааруулдаггүй эргүү юмуу.

Zochin
Zochin
2022-05-20 15:46

Maskaa boliuulaach.ene haluund .utaggyi tuilshirdagaa bolimoor yum.yneheer nemergyi shy dee covid masktai bsn ch tusna.tegsnees agaariin dutagdald orchilgyi,am hamaraa ugaaj hooloi z##lj,garaa ugaah,idej uuhaa am solij zavaardgiig boliulah heregtei

Зочин
Зочин
2022-05-20 22:55

Багш нар хүүхдийг маска зүүхийг шаардахаа боль

Зочин
Зочин
2022-05-21 00:08

Одоо угнаасаа маск зүүж яадгын. Хөдөө орон нутагт бол бүүр мартсан. Ханиад нь ч юмуу ко нь ч юмуу ялгахаа байсан. Зүгээр л дасан зохицож л амьдрах хэрэгтэй бна. Энгийн үед зүүхэд толгой ямар их өвддөг билээ дээ.

Ichinhorloo
Ichinhorloo
2022-05-21 12:18

Huue ee bagsh nar av gj heldegshdee eej bitgii av gsn gj heldg tgd ydaj hamraa gargad guij bail gj bgshde

Холбоотой мэдээ

Back to top button