Нийгмийн

Б.Энхбаяр: "Гүтгэж, доромжиллоо" гэж иргэд, сэтгүүлчдээ ялладгаа больё

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ХЭҮК-ын даргыг түр орлон гүйцэтгэгч Ж.Хунанд албан бичиг хүргүүллээ. Тодруулбал, ХЭҮК Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекст манай улс 22 байраар ухарсан үндэслэл, шалтгааныг хэрхэн дүгнэж, энэ дүгнэлтийг залруулж, урагшлуулах талаар ямар арга хэмжээ авах төлөвлөгөө байгаа талаар хариу ирүүлэхийг хүсчээ.

Тэрбээр "Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекст манай улс 22 байраар ухарч “ардчилсан бус” улсад тооцсонд дүгнэлт хийж, бодит үйлдэл хийх шаардлага байна. Юун түрүүн Эрүүгийн хуульд зааснаар гүтгэж, доромжиллоо гэж эрүүгийн шүүх, цагдаагаар улс төрчид нь иргэд, сэтгүүлчдээ ялладгаа больё" хэмээн сошиал хуудастаа бичжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2022-05-21 07:06

Tegeed zarim neg zahialgaar ajilladag setguulchidiin tolgoig ilseer bh u

Холбоотой мэдээ

Back to top button