УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Энхбаярт гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж шалгуулах зам л үлдэв

Энэ хаврын улс төрийн сөрөг дүрээр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг нэрлэж болохоор байна. Түүний талаарх авлига авсан гэх баримтыг АТГ-т барьж очиж, хууль бус үйлдлийг нь шалгуулахаар өргөдөл гаргах хүний тоо дахин нэгээр нэмэгдэх нь.

Б.Энхбаяр өөрийгөө бол би эсрэг дүр биш, Эрүүгийн хуульд заасан гүтгэх гэмт хэрэг түдгэлзсэнийг далимдуулан миний талаар үлгэр зохион харлуулж байна гэж гүрийсээр буй. Тэрбээр өнгөрөгч баасан гарагт УИХ дахь МАН-ын бүлэг хуралдах үеэр “Та АТГ-т шалгуулах уу?” гэсэн хэвлэлийнхний асуултад “АТГ-т өгсөн гээд сүр дуулиан болоод байгаа. Зузаан хавтастай, хоёр цагийн бичлэгтэй л гэнэ кино кино. Тэр хүнд ямар ч бичлэг байхгүй. Хуулийн байгууллага хариуг нь тогтооно. Би итгэлтэй байна. Хэрэв бичлэг байсан бол аль эрт 15 давхрынхан гаргачихсан байсан. Үлгэр байхгүй юу” хэмээн хариулсан. Уг бичлэг байхгүй гэж няцаахын оронд өөрөө очоод шалгуулъя, бэлэн гэсэн бол энэ дуулиан ингээд хаагдах байв.

Гэтэл “Шилэн” хочит Б.Цогтгэрэл түүний энэхүү яриаг эрс няцаан түүнтэй холбогдох хоёр цагийн бичлэгийг АТГ-т өгнө хэмээн Бага хурлын үеэр сүр дуулиантай мэдэгдлээ.

Тэрбээр “ХЗДХЯ бусдад давуу байдал үзүүлсэн, найман тэрбум орчим төгрөгийн авлига албан тушаалын хэрэг үйлдсэн байж болзошгүй үйл явдал болсон. Төрийн сангийн дарга нь ч өөрөө гарч ирээд ийм гүйлгээ хийгдсэнийг ярьсан байна. 2024 оны дөрөвдүгээр сард Тусгаар тогтнолын ордны зүүн жигүүрийн хоёр, гуравдугаар давхрын аль нэгэнд ХЗДХЯ-наас авсан мөнгийг нэр бүхий хувааж хүмүүс авсан байж болзошгүй асуудал гарчээ. Хэрхэхийг хууль хяналтын байгууллага шийднэ. Б.Энхбаярын кино шиг бичлэгийг даваа гарагт 11:00 цагаас АТГ-т өгнө. Кино биш болсон, бодит үйл явдал байна. Би үзлээ. Өөрөө үз. Та бүхэн хар” гэсэн юм.

Түүнчлэн түүний дээрх мэдэгдлийг гэрчлэн “Нямаа Уламбаяр” хэмээх твиттер хэрэглэгч “Үнэнийг мэдэж байгаа бол дуугарах ёстой юм байна. Тусгаар тогтнолын ордны гурван давхраас жолоочоо явуулж дээрэмдэж авсан шүү дээ. Бизнес эрхлэгчдийг дээрэмддэг шударга ёсны саад...” гэхчлэн жиргэж эхлээд байна.

Энэ цаг үед шинэ Ерөнхий сайд тодорч, шинэ танхимын бүрэлдэхүүний талаар нийгмээрээ таамаг дэвшүүлж эхлээд буй. ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын хоёр ч Засгийн газар дамнан ХЗДХ-ийн сайдаар ажилласан намтрыг нь авч үзвэл улирах сайд нарын дунд нэрлэгдэж болох. Гэвч тэр Г.Занданшатарын Засгийн газрыг унахад хамгийн их нөлөөлсөн хүн гэх дүнг олон нийтээс аваад буй. Нөгөө талаас нэгэн цагт нүүрсний хулгайн эсрэг хамт тэмцэж байсан Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, Бодь группээс 1.3 сая ам.долларын авлига авсан зэрэг шалтгаанаар АТГ-т өгчихсөн.

Ёс зүйн хувьд, түүнд УИХ-ын зарим гишүүн болоод АН-ынхны шаардлагыг биелүүлж, иргэдийн хууль шүүхийн байгууллагад итгэх итгэлийг үнэгүйдүүлэхгүйн тулд Хуулийн сайдаасаа буусан энэ цаг мөчдөө гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж шалгуулах зам үлдэв бололтой.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
26 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ажиглагч
Ажиглагч

Л.Оюун-Эрдэнэ, шилэн Цогоо нарын бичлэг улсын нууц биш юм бол телевизээр үзүүлээд Б.Энхбаяр гэгч авилгачийг нүдний булай болгох аваас гүйцээ бус уу? Үзүүлэх бичлэг байхгүй учир түүнийг албаа өгөөд шалгуул гэх гөлөг төөрүүлэх технологио хэрэглээд бн уу?

Zochin
Zochin

Hamgaalaltnd baidag ed naryn bichleg baihad jiriin irgedee tagnah bol yuch bish baih. Irgen henyg ch yaaj ch chirne, huviin medeelel zarna, taraana, ashiglna. Tur n irgedee tagandag uls shig sanagdna

Зочин
Зочин

Түдгэлзээд шалгуулах нь зөв алхам

Зочин
Зочин

Хэн нь үнэн ярьж байгааг удахгүй л харна даа

Зочин
Зочин

УИХ -ыг тараах хэрэгтэй .ажлаа хийхгүй хов жив л хөөцөлдөж хоорондоо маргалдахдаас өөр ажилгүй хүмүүсээр яах юм.баталсан хуулиа хэрэгжүүлж чадахгүй байж,дахин дахин нэг л хууль санаачилж баталсан байдлаар ажлаа хийж бна гэдэг асуудлаа болимоор бна шүү дээ.

Балчиндорж
Балчиндорж
Reply to  Зочин

Баярмаа . Жаргалан Нара нарын гайхамшигт мэдэгдэл , үргэлжлээд хэрүүл үзсээр 100 хоног боллоо УИХ тарах магадлал өндөр байна Хүрэлсүх хүсвэл шууд тарах юм

Зочин
Зочин

Шалгуулаад үнэн худлыг нь нэг мөр болгох нь зөв дөө

Зочин
Зочин

Hudlaa unen ni todroh tsag ni bolson shuu

Зочин
Зочин

Хуулийн хүн байж өөрөө шалгуулахгүй зугтаад байж болохгүй

Зочин
Зочин

Ийм асуудал дээр ёс зүй хамгийн түрүүнд яригдана

Зочин
Зочин

Түдгэлзээд шалгуулах нь зөв алхам

Зочин
Зочин

Баримт байвал ил гаргаад л шийдэх хэрэгтэй

Зочин
Зочин

Shalgaj l todruulah heregtei bolhoos uls turjihuus hereggui

Зочин
Зочин

Herwee buruutai bish bol aidaggui l baimaar yum

Зочин
Зочин

Ene bol zugeer l neg uls turiin zodoon bolood duusah vi dee

Зочин
Зочин

Shudraga yos gej baidag bol bugd l tentsuu shalguulah yostoi

Зочин
Зочин

Odoo l neg unen hudal ni il garah tsag ni irlee

Зочин
Зочин

Төрийн нэр хүндийг бодсон ч хурдан шийдэх хэрэгтэй

Зочин
Зочин

Ymar ch hun baisan huuliin omno tentsuu baih yostoi

Гэнэн
Гэнэн

Бичлэг хадгалсан хүмүүс гэмт хэрэг нуун далдлах, сүрдүүлэн барьцаалах гэмт хэрэг үйлдсэн юм биш үү.

Зочин
Зочин
Reply to  Гэнэн

Сайн ойлгохгүй юм. Хэн ч хамаагүй хэн нэгэн өш санасан хүн ямарч хүнийг ийм ч бичлэг бий гээд л худал үнэн нь мэдэгдэхгүй байхад хариуцлагатай ажилтай ч бай энгийн хүн ч бай ажилгүй болгоод л өчнөөн цаг хугацаа , сэтгэл санаагаар хохироогоод л чирэгдэл болгоод л гүтгэх тохиолдол болгонд шалгагдаад л байцаагдаад л цаг хугацаа, санхүү, нэр төрөөрөө хохироод байх нь хир зөв юм болдоо. Амьдрал дээр ийм тохиолдол зөндөө л байх юм. Гүтгүүлж байгаа хүн нь ингэж бүх талаар хохирч байхад гүтгэгч этгээдэд буруу нь тогтоогдвол ямар ял шийтгэл байдаг юм бол. Өөрт нь таалагддаггүй хэн нэгнийг давтан давтан санаанд орсон болгоноор гүтгээд шалгуулаад болдог юм байна гээд ойлгочихсон иймэрхүү хүмүүсийг яах ёстой вэ. Хууль эрхзүйн хувьд зөв зохицуулалт хиймээр санагдахын.

Зоч
Зоч

ter har nohor ooroo gemt heregt shalgagddag nohor bnalee sh tee hoviin burnaash um dandaa hutsaj yavdag buunii nihoi

Зочин
Зочин

За дүү минээ нэг худагт карманий бильяард тоглоход бэлэн үү?

Зочин
Зочин

Ene zurag deer ooroo l setgel zuin gemteltei hun shig haragdaj baina. Busad n zugeer ineegeed suuj baihad. gantsaaraa asuudaltai hun shig haragdaj baina.

Зочин
Зочин

HEREE BAATAR HUURAMCH BICHLEG HIIGEED OYUERDENE BUZAR NOJOI TERIIG N BARIJ GUIGEED L. KKK. MUU BUZARIIN AH DUU 2

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button