Нийгмийн

Ази тоглогч анх удаа прьемер лигийн мэргэн бууч боллоо

Бүх цаг үеийн Азийн хамгийн шилдэг хөлбөмбөгчин хэн бэ. Ингэж асуувал олонх хүн “Сон Хын Мин” гэж дуу нэгтэйгээр хариулах нь ойлгомжтой. Солонгос тоглогч Сон Хын Мин энэ цаг үедээ Ази тивийн чимж байгаа нь үнэн. Тэр гайхалтай тоглолт, ур чадвараараа Азид төдийгүй дэлхийд шуугиулж, тод од болон гялалзаж буй.

Өчигдөр Сон Хын Миний өдөр байлаа. Тэр “Тоттенхем” багийнхныхаа хамт Английн прьемер лигийн 38 дугаар тойргийн сүүлийн тойрогт “Норвич Сити”-г хожин, аваргаар тодорлоо. Эл тоглолтод Сон хоёр гоол оруулж, багаа хожилд хөтөлсөн.

EPL: Son Heung-Min, Salah share Golden Boot award - Daily Post Nigeria

Үүний сацуу гоолынхоо тоог 23 болгон, Мохаммед Салахтай дөрөө харшууллаа. Ингэснээр тэд хамтдаа шилдэг мэргэн буучаар шалгарч, “Алтан шаахай”-н эзэн боллоо.

Ази тоглогч Английн прьемер лигийн мэргэн бууч болсон анхдагч боллоо, Сон Хын Мин. Зөвхөн прьемер лигийн гэлтгүй Европын хөлбөмбөгийн топ таван лигийн түүхэнд анхдагч боллоо. Тэрбээр 23 гоол оруулж, энэ шагналын болзлыг хангахдаа нэг ч торгуулийн цохилтоос гоол шигтгээгүй нь супер амжилт.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-23 12:04

Царайлаг з�##�уугийн хөгжөөн дэмжигчид бүр лаажгаа байхдааа. Заа тэгээд илүү амжилт хүсий

Зочин
Зочин
2022-05-23 12:13

Хөөөх Ази тоглогч анх удаа лигийн мэргэн бууч сонсонгуут сайхан байна

Холбоотой мэдээ

Back to top button