Нийгмийн

Монголд болох сагсан бөмбөгийн Азийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолт хойшиллоо

Сагсан бөмбөгийн Азийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд Монголын хийхээр бэлтгэл ханган, манай шигшээ багийнхан бэлтгэлээ базааж байсан билээ. Тус тэмцээнийг арваннэгдүгээр сар хүртэл хойшлуулах талаар албан бичиг Азийн сагсан бөмбөгийн холбооноос Монголын сагсан бөмбөгийн холбоонд ирүүллээ.

Энэ талаар МСБХ мэдэгдэлдээ “Азийн сагсан бөмбөгийн холбооноос МСБХ-нд албан бичиг ирүүллээ. Үүнд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан хэсэгт орох D хэсгийн тоглолтууд Шри Ланк улсын Коломбо хотод болох байсан нь тус улсын дотоод шалтгааны улмаас Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдах болсон.

Монголын сагсан бөмбөгийн холбоо зохион байгуулалтын бүх ажлуудыг хийн ажилласан боловч багууд дамжин нисч ирэх боломжгүй давагдашгүй хүчин зүйлийн улмаас болж ФИБА-гийн зүгээс тус тэмцээнийг 2022 оны 11 дүгээр сард Монгол улсад зохион байгуулагдахаар болж хойшлуулсаныг албан ёсоор мэдэгдлээ” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button