СПОРТ

Монголын сагсчид “Токио 2020” олимпод оролцоно

Есдүгээр сарын 21-22-ны өдрүүдэд АНУ-ын Лос Анжелес хотноо  FIBA 3x3 Их дуулга тэмцээнд Монгол MMC, "Улаанбаатар энержи” баг оролцож дэлхийн шилдэг 12 багтай өрсөлдлөө. Дэлхийн Их дуулга тэмцээн нь Олимпийн эрхийн хамгийн өндөр оноо олгодог өндөр зэрэглэлийн тэмцээн юм.

Лос Анжелесийн Дэлхийн их дуулгын А хэсгийн сүүлийн тоглолт Нови Сад баг Лузанн багийг өчигдөр 21:17 харьцаатай хожсоноор Монгол Улсын "Улаанбаатар Энержи” баг Дэлхийн Их Дуулгын шилдэг наймд шалгарчээ.

Манай баг шилдэг 8-ын хасагдах шатны тоглолтоо өчигдөр /2019.09.22/ 08:25 цагт Словений шигшээ Пиран багтай хийж ялалт байгуулснаар "Токио 2020” олимпийн наадамд орох, дэлхийн их дуулга тэмцээний шилдэг дөрвөн багийн нэгээр шалгарсан байна.

Т.САНТ

https://www.facebook.com/Tlg13/posts/1184005911787469
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button