Нийгмийн

“Golden State Warriors” баг NBA-ийн аваргын төлөө тоглохоор боллоо

Бэртэл, гэмтлийн улмаас сүүлийн хоёр улиралд амжилт нь саараад байсан “Алтан мужийн дайчид” багийнхан 2021-2022 оны улиралд эргэн эрэлт хийсээр Өрнөд бүсийн аварга боллоо.

5 хүн, сагсан бөмбөгийн өмсгөл ба бичвэр нарын зураг байж магад

Тэд бүсийн аваргын төлөөх тоглолтод “Даллас Маверикс” багтай учраа таарсан. Улмаар тав дахь тоглолтод өрсөлдөгчөө 120:110-аар хожлоо.

Ингэснээр цувралын харьцаа 4:1 болж, “Golden State Warriors” баг NBA-ийн аваргын төлөө тоглох эрх өвөртөллөө.

Өнөөдрийн тоглолтод Клэй Томпсон 32, Уиггинс 18, Грийн 17, Стифен Карри 15 оноо авч, багаа хожилд хөтлөв.

“Даллас”-аас багийн лидер Дончич 28, Финни-Смит 13, Брансон 10 оноо авчээ.

Финалын үнэ цэнтэй тоглогч буюу MVP-ээр “Warriors”-ын лидер Стифен Карри тодорлоо.

Одоо “Алтан мужийн дайчид” аваргын төлөө “Бостон селтикс”, “Майами хит” багийн хожсонтой тоглоно.

“Warriors” баг NBA-ийн зургаан түрүүтэй. Тэд 1947, 1956, 1975, 2015, 2017, 2018 онд аваргын цом өргөж байв. Одоо долоо дахь түрүүгээ хүртэхийн төлөө зүтгэх нь.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button