Гадаад мэдээДЭЛХИЙ

“NBA”-ийн Алдрын танхимын гишүүн, домогт дасгалжуулагч Дон Нелсон 86 насандаа таалал төгсжээ

“NBA”-ийн Алдрын танхимын гишүүн, домогт тамирчин болон дасгалжуулагч Дон Нелсон 86 насандаа таалал төгссөн байна. Тэрээр тоглогч байх үедээ “Boston Celtics” багтай таван удаа “NBA”-ийн аварга болж байсан юм. Дон зодог тайлсныхаа дараа хэд хэдэн баг дасгалжуулж байжээ. Тэрээр 1988-1995 он болон 2006-2010 оны хооронд “Golden State Warriors”-г дасгалжуулсан юм. Түүнийг таалал төгссөн гэдгийг “Golden State Warriors” мэдэгджээ.

“NBA”-ийн түүхэнд гурван өөр багтай дор хаяж 250 удаа ялалт байгуулсан хоёрхон дасгалжуулагч бий. Тэдний нэг нь “Milwaukee Bucks”, “Dallas Mavericks”, “Golden State Warriors”-ийн дасгалжуулагч болон ерөнхий менежерээр ажиллаж байсан Дон юм. Тэрээр нийт 31 улирал ахлах дасгалжуулагчаар ажиллахдаа 18-д нь плэй-оффт шалгарч, оны шилдэг дасгалжуулагчаар гурван удаа шалгарч байжээ. Дон “Bucks”-тэй гурван удаа, “Mavericks”-тай нэг удаа бүсийн финалд шалгарч байсан юм.

Эх сурвалж: Euro News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button