АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн NBA-ын 2026 оны драфтын нэгдүгээр тойрог энэ сарын 23-нд Нью-Йорк хотын "Barclays Center"-т болно. Драфт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд хоёрдугаар тойргийн сонголт энэ сарын 24-нд зохион байгуулагдах хуваарьтай байна.
МУГТ Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од драфтад нэрээ дэвшүүлээд буй. Ш.Энхийн-Од NBA-ын Лос Анжелес Лэйкерс, Милуоки Бакс болон Орландо Мэжик багуудын бэлтгэлд уригдаад байсан. Тэгвэл Ш.Энхийн-Од Даллас Маверикс багийн бэлтгэлд хамрагдсан байна. Ингэснээр тэрбээр NBA-ын дөрөв дэх багийн бэлтгэлдээ амрагдсан нь энэ юм.
Дашрамд дурдахад, энэ жилийн драфтад 71 тоглогч нэрээ дэвшүүлсэн бөгөөд энэ нь сүүлийн жилүүдийн хамгийн бага үзүүлэлт болжээ.
Б.АЗЖАРГАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.