Ирландад сармагчны цэцэг өвчний халдварын анхны тохиолдол бүртгэгдлээ

Ирландын зүүн хэсэгт сармагчны цэцэг өвчний халдвар авсан анхны тохиолдол илэрсэн талаар тус улсын Эрүүл мэндийг хамгаалах тандалт судалгааны төвөөс мэдээлжээ.
Халдвар авсан иргэнийг эмнэлэгт хэвтүүлээгүй ба эмч нар тухайн иргэнтэй хавьтсан байж болзошгүй хүмүүсийг хайж эхэлсэн байна. Тухайн иргэн чухам ямар замаар халдвар авсан талаар тус төв тодорхой дурдаагүй байна.
Сармагчны цэцэг өвчин буюу “Monkeypox” нь анх 1958 онд илэрсэн халдварт өвчин. Европт эл өвчний халдвар авсан анхны тохиолдол тавдугаар сарын 7-нд Их Британид бүртгэгдсэн. Тэрхүү өвчтөн нь халдвар нь ердийн гэж тооцогддог Нигери улсаас эх орондоо эргэн ирсэн эрэгтэй байсан юм.
Тавдугаар сарын сүүлч гэхэд Бельги, Чех, Словени, Португал, Итали зэрэг Европын олон оронд энэ өвчин бүртгэгдсэн байна. Мөн Канад, Израиль, Швейцарь, Австрали, АНУ-д ч илрээд байгаа юм.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.