Нийгмийн

Машинаас нь ам.доллар олдсон НХААГ-ын мэргэжилтнүүдийг АТГ-аас шалгаж дуусчээ

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-нд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын /НХААГ/ хоёр ажилтныг АТГ-аас тусгай ажиллагаа явуулан, саатуулсан.

Саатуулагдсан ажилтнуудын  гэр, албан тасалгаанд нэгжлэг хийсэн бөгөөд автомашинаас нь 8000 мянган ам.доллар илэрсэн байдаг. Тэдний зүгээс “БНСУ-д ажилладаг ах дүү нараас ирсэн валютыг автомашиндаа авч явсан” гэсэн тайлбар, мэдүүлэг өгсөн талаар бид мэдээлж байв. Тэгвэл АТГ-аас тэдэнд холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлжээ.

Эх сурвалжуудын мэдээллээр тэд НХААГ-ын ахлах мэргэжилтэн А.Ариунсанаа, С.Болдбаатар  нар байсан бөгөөд АТГ-аас баривчилж, гэрт нь, албан өрөөнд нь нэгжлэг хийсэн ч өөр мөнгө болон хахууль авсан шинжтэй зүйлс илрээгүй байна. Тиймээс тэднийг суллаж, хилийн хориг тавиад байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button