НИЙГЭМ

ФОТО: Барилга хот байгуулалтын яам иргэдэд үйлчилж байна

Барилга хот байгуулалтын яам болон түүний харьяа агентлагууд өнөөдөр "Нээлттэй өдөрлөг” -ийг Төв талбайд зохион байгуулж байна.

Барилга хот байгуулалтын салбарынхан хөрөнгө оруулалт, хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр, томоохон арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажлаа тайлагнаж, иргэдэд төрийн зарим үйлчилгээг газар дээрээс нь хүргэн, иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулж байна.

Тухайлбал, газрын лавлагаа мэдээлэл, газрын кадастрын зургийг шууд хэвлэлт, банк, санхүүгийн байгууллагад газрыг барьцаалах үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгийн судалгаа, мэдээлэл өгөх, бичиг хэрэг, өргөдөл гомдол, албан бичиг хүлээн авах зэрэг үйлчилгээнүүдийг үзүүлж байна.

ӨНГӨРСӨН ХУГАЦААНД ГАЗАР ОЛГОХ ТӨЛӨВЛӨЛТӨӨ БАРИЛГҮЙ ГАЗАР ОЛГОСНООС БОЛЖ ОДООГИЙН ЭНЭ ИХ МАРГААНУУД ҮҮССЭН

Газар зохион байгуулалтын, геодизи, зураг зүйн газрын орлогч дарга А.Батбаяр: "2002 онд батлагдсан өнөөдрийн бидний мөрдөж буй Газрын тухай хуулийн дагуу 330 сумын Засаг дарга, 21 аймгийн Засаг дарга, Байгаль орчны сайд гээд маш олон субъект газар олгодог. Үүнээс болоод газартай холбоотой олон маргаан гардаг. Захиргааны хэргийн 30 гаруй хувь нь газрын маргаантай холбоотой байдаг юм.

Иймд Монгол Улсын Засгийн газраас газрын тухай хуулиудаа өнөөгийн хөгжилд тулгуурлан шинэчлэх шаардлагатай гэж үзэн манай яам, агентлагаас тус хуулийн шинэчилсэн найруулгыг намрын чуулганд өргөн барихаар ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд газар олгох төлөвлөлтөө барилгүй газар олгосноос болж одоогийн энэ их маргаанууд үүссэн байх магадлалтай” гэлээ.

Тус өдөрлөг өнөөдөр 18:00 хүртэл төв талбайд үргэлжилнэ.

Б.АМАР

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БЭЛГҮТЭЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button