НИЙГЭМСурвалжилга

Сурвалжилга: MAK 41 давхар зочид буудлын барилгыг зөвшөөрөлгүй эхэлж, Хятад компаниар гүйцэтгүүлж байна

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд буюу Энхтайваны гүүрний зүүн талд МАК групп зөвшөөрөлгүй барилга барихаар ажлаа эхлүүлээд байна. Тэд энэ талбайд 41 давхар зочид буудал, худалдаа үйлчилгээний цогцолбор барихаар төлөвлөсөн бөгөөд барилгын ажлаа эхлүүлээд хоёр сар болжээ. МАК энд барилга барих, газар ухах зөвшөөрөл аваагүйг мэргэжлийн байгууллагууд нотолж байна. Одоогийн байдлаар уг асуудал БХБЯ-ны улсын байцаагч руу шилжсэн, шалгагдаж байгаа аж. Өөрөөр хэлбэл зөвшөөрөлгүй хэр нь тэдний ажлыг хэн ч зогсоолгүй өдийг хүрчээ.

Энэ хүрээнд Нийслэлийн хот байгуулалт, хотын стандартын газраас тодрууллаа.

Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Батцолмон: МАК энэ барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөлгүй байна

-МАК зөвшөөрөл аваагүй хэр нь барилгын ажлаа эхлүүлсэн гэгдэж буй. Одоо ажлаа эхлүүлсэн байгаа газар дээрэээ барилга барих зөвшөөрлөө аваагүй гэсэн үг үү?

-Энхтайваны гүүрний зүүн талд Монголын Алт компанийн эзэмшлийн газар байгаа. Уг газар дээрээ архитектур төлөвлөлтийн даалгавар авах хүсэлтийг 2014 онд ирүүлсэн байна. Тухайн үед манайх Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар гэж байсан. Ингээд 2014 оны есдүгээр сарын 05-ны өдөр 714 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг МАК үйлчилгээ зочид буудлын барилгын зориулалтаар авсан байна.

Уг барилга нь төмөр бетон хийцтэй, 41 давхар байхаар ажлын даалгавар гарсан. Энэхүү төлөвлөлтийн даалгаврын дагуу загвар зургийг МАК боловсруулж ирүүлээд 2014 онд загвар зураг нь батлагдсан байна.

Энэ хүрээнд холбогдох шат шатны зөвшөөрлүүд маань авагдаж явж байгаад барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ буюу газар дээрээ газар ухах зөвшөөрөл нь манайхаас гараагүй. Тодруулбал, 2014 оноос хойш үргэлжилж байгаа процесс учраас. тухайн үед барилга угсралтын ажлын зөвшөөрлийг тухай бүрд нь шинэчлүүлж авдаг. Энэ шинэчлэлт хийгдээгүй байдалтай байна. Өөрөөр хэлбэл яг одоо барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгүй буюу барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлгүй байна гэсэн үг.

-Бид очиж нягталсан. Барилгын ажлаа эхлүүлсэн, үргэлжилж байна лээ. Танайд зөвшөөрөлгүй гээд зогсоох эрх бий юу?

-Зөвшөөрөлгүй хэр нь яагаад ажил нь яваад байна гэдэг дээр манайхаас хяналтын хэсэг хамаарна. Манай энэ хэлтсээс илүүтэйгээр зөвшөөрөлгүй барилгыг газар дээр нь очоод шууд зогсоох эрх үүрэг даалгаврыг Нийслэлийн хяналт шалгалтын хэлтсээс өгдөг. Энэ газарт хянагдаж байгаа. Нэг ёсондоо улсын байцаагч очоод энэ ажлыг зогсоогоод, талбайг нь чөлөөлүүлээд, лацдах эрхтэй гэсэн үг.

-Анх 2006 онд зөвшөөрлөө авсан гэдэг мэдээлэл бий. Танай системд харагдах боломжтой болов уу?

-Мэдээллийн сан дээр суурилаад харахаар 2014 он болоод байна. Бидний хур мэдээлэлд 2006 оны дата харагдах боломжгүй. Нийслэлийн архив руу шилжчихсэн. Тухайн үед систем хөгжөөгүй байсан. Манайхаас тийм бичиг өгч болно. Гэхдээ нөлөөлж чадахгүй. Бид тийм бичиг өгсөн ч практик дээр ажил нь үргэлжилж л байдаг.

Үүнтэй холбогдуулж, Нийслэлийн хяналт шалгалтын хэлтсээс тодруулахад, "Барилга хот байгуулалтын яамны байцаагч руу энэ барилгын асуудал шилжсэн. Учир нь манайх 25 давхар хүртэлх өндөр барилгыг хянадаг. Түүнээс дээш буюу өндөр түгшилтэй МАК-ийнх шиг 41 давхар барилгыг яам хянадаг" гэв.

Харин БХБЯ-ны улсын байцаагч н.Содномпилээс тодруулахад, "Одоогийн байдлаар хяналт, шалгалтын ажил үргэлжилж байна. Дууссаны дараа ил тод, нээлттэй мэдээлэл өгч болно. Харин одоогийн нөхцөлд ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй, ажил үргэлжилж байна" гэлээ.

Танилц: Одоогоос 10 жилийн өмнө батлагдсан архитектур төлөвлөлтийн 714 дугаарынн даалгавар

-МАК-ийн 41 давхар барилгыг Хятад компани барина-

Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлгүй МАК-ийн уг барилгыг барих гүйцэтгэгчээр БНХАУ-ын компани шалгарчээ. Тодруулбал, CSEC гэх нэртэй компани гүйтэтгэгчээр нь ажиллаж байна. Одоогийн байдлаар барилгын суурийг тавьж эхлээгүй ч бэлтгэх явц үргэлжилж байна.

Дээрх компанийг нэрээр нь интернетээс хайж үзвэл China Shenhua Energy Company Limited (CSEC) буюу Хятад улсдаа хамгийн том  эрчим хүч үйлдвэрлэгч, мөн экспортлогч компани гэж харагдаж байна. Гэсэн ч ажил гүйцэтгэж буй дээрх компани барилгынх тул энэ мэдээлэл зөрж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл 41 давхар уг барилгыг барих хятад компанийн мэдээлэл нээлттэй хэлбэрээр байршаагүй байна.

Манай улсад зөвшөөрөлгүйгээр тэр дундаа эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж хүссэн газартаа барилга барьдаг асуудал сүүлийн жилүүдэд ихээхэн газар авсан. Түүний нэг тод жишээ бол МАК-ийн эл үйлдэл. Тэд өөрсдийгөө үндэсний томоохон үйлдвэрлэгч гэж цоллодог хэр нь нийгэмд үзүүлж буй сөрөг нөлөөлөл нь энэ.

Тус компани 1993 онд байгуулагдсан, үндэсний хөрөнгө оруулалттай. Уул уурхай, барилгын материалын үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлал, үл хөдлөх хөрөнгө, иргэний нисэхийн салбаруудад үйл ажиллагаагаа явуулдаг.

Энэ групп компани Б.Нямтайширынх бөгөөд тэр өөрөө бодлогын зөвлөлийн даргаар нь ажилладаг. Харин түүний эхнэр Д.Хулан барилга төсөл эрхэлсэн дэд ерөнхийлөгч нь бол охин Н.Цэлмүүн нь ерөнхийлөгчөөр нь тус тус ажиллаж байна.

Бид уг асуудлаар МАК-аас мэдээлэл авахаар холбогдсон боловч утсаа авсангүй.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
93 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
5 сар 30, 2024 08:15

Нямбаатара даргаа Иймэрхүү зөвшөөрөлгүй хэрнээ газраа ухдаг, барилгаа барьдаг, хүмүүсээс захрилшга авдаг байдлыг таслан зогсоогооч. Зөвшөөрөлгүйгээр газар ухдаг байдлыг зогсоох, хамга�##��##�т гаргах эрхийг тэр эко цагдаагийн газартаа өгөөч
Япон Солонгос зэрэг оронд зөвшөөрөлгүй газар ухах байтугай зөвшөөрөлгүйгээр газар суухыг цагдаа зогсоодог хянадаг шүү дээ

хууль бол зөвхөн Улныханд л үйлчилдгийг мэдлэггүй
хууль бол зөвхөн Улныханд л үйлчилдгийг мэдлэггүй
6 сар 2, 2024 08:00
Reply to  иргэн

хууль бол зөвхөн Улныханд л үйлчилдгийг мэддэггүй м�##� ууу???

Иргэн
Иргэн
6 сар 2, 2024 02:26
Reply to  иргэн

Чойжилсүрэнд тэр хавийн хамаг газраа өгчхөөд МАН буюу Оюук Нямбаатар нар гүтгэлгээр боль. Шударга бай. Монголд сайхан чанартай юм босч л байв�##� сайн. Төрөөс ёстой 1 төгрөг ч гаргахгүй улс орны хөгжилд хувь нэмэр шүү. Ёстой энэ бууд�##� барьчих юм бол Монголд маш их в�##�ют орж ирнэ шүү.

Зочин
Зочин
5 сар 31, 2024 22:04
Reply to  иргэн

Зөвшөөрлөө авсан байна. Сэтгүүлч газрын �##�баныхантай нийлж сэвээд х�##�тар цаас олох гээ юу. Үүнийг сүрдүүлэг хийх гэдэг юм. Ажлыг нь хийлгэ. Хэнд ч садаа болоогүй бүтээн байгуул�##�т. Харин ч улсын нүүр царай, өнгө зүс. Аял�##� жуулчл�##�д хэрэгтэй. Монголд зочил гэчихээд бууд�##� хүрэлцэхгүй байна гэсэн шүү.

Зочин
Зочин
5 сар 31, 2024 09:15
Reply to  иргэн

Зөвшөөрөл нь 2014 гарсан юм байна .Манайхны олон шат дамжлага , хурган дарга нарын мэдлэг дутмагаас болж элдэв гор дэгээ гаргаж ажил саатуулж байдаг . Жил болгон зөвшөөрөлөө сунгуулах ажил байдаг.Түүнийгээ зөвшөөрөл нь хүчингүй болчихсон эсвэл зөвшөөрөлгүй , зөвшөөрөлтэй мөртлөө газар ухах зөвшөөрөл гээд олон янзаар яриад хариуцлагыг өөрсдөөсөө бултуулаад байдаг . Ажил хийдэг хүнд �##�ь шатанд гох дэгээ хэрэггүй.Чанарт нь анхаараад явах л хэрэгтэй.Ховдод зөвшөөрөлтэй тоосгоны үйлдвэр баригдаад дуусаад ашинл�##�танд оруулах гэсэн чинь мэргэжилийн хян�##�тын нэг байцаагч шавар олборлох гэрээ заав�##� байх ёстой гээд бүтэн нэг жил гацааж чадаж байгаа юм даа. Аймгийн засаг дарга наадах элдэв гох дэгээгээ боль гэж байж ашигл�##�танд оруулж билээ.

Зочин
Зочин
6 сар 1, 2024 17:45
Reply to  Зочин

Долоосон долдой вэ өмхий чинь хэдэн цаас авцын шун�##� нь шулам болсон маркийн хан үхээч өмхийрч өгөөд үхэж д�##�д ор

Зочин
Зочин
5 сар 30, 2024 08:23

Зөвшөөрөл өгсөн бол ажлыг нь хийлгээч
Соши�##� болон микрофон барьсан болгоны үгээр явб�##� сөнөнө

Зочин
Зочин
5 сар 30, 2024 08:24

Барилгын суурийн ухлагаас гарах шороотой бохир усаа Сэлбэ гол руу л хаях байх даа? Маш их ус гарна даа!

Зочин
Зочин
5 сар 30, 2024 08:41

Goy barilaga baina demjine

Зочин
Зочин
5 сар 30, 2024 08:47

10-н жил өөрийн эзэмшилийн газар дээр барилга эхлүүлэх гэж МАК чадаагүй гэхээр миний 0,7га авах худлаа юм биш үү?

Зочин01
Зочин01
5 сар 30, 2024 16:42
Reply to  Зочин

Яг яг????

монгол хүн
монгол хүн
5 сар 30, 2024 09:00

хууль зөрчсөн, авилга шингэсэн бол үг дуугүй зогсоох хэрэгтэй. Номоороо бол ажлыг хийлгэ. ЕР нь үндэсний гэх нэртэй мак мангас дэндүү даварсан.З�##�ь, хуйв�##�дааны замаар авсан Стратегийн ордуудыг ард түмэнд буцааж өг!

Kca
Kca
5 сар 30, 2024 09:10

Яагаад болохгүй гэж? Газрыг нь хураан авч ард түмэнд өг ч гэх шиг. Аваад амбаар босгох уу? Яамны ө л ө н г ү ү д тэргүүн баянаас ахиу ёондоо горьдож олон жил чагтлаад байгаа биз.

Зочин01
Зочин01
5 сар 30, 2024 16:43
Reply to  Kca

Тийм шүү????гоё барилга босвол гоёшт.

Зочин
Зочин
5 сар 30, 2024 09:14

Baaxan ded butetsiin shugamtai dund goliin ene xeseg gazart yum barij bolox gazar mun yumuu ugui yumuu gedgee togtooson yumuu.

Зочин
Зочин
5 сар 30, 2024 09:16

Даварчихсан уурхайг хураа шун�##�ын ттулмуждаас

Зочин
Зочин
5 сар 30, 2024 09:21

Ийм гоё юм хийж байхад зөвшөөрлөөр яадгын, МАК-аас хахууль нэхээд олон жил болж дээ.

Эгэл
Эгэл
5 сар 30, 2024 09:21

Наад з�##�гамж чанаргүй тэнэглэлээ боль,2006 онд зөвшөөрлөө өгч зураг төслийг нь бат�##�сан нь үнэн бол ажлыг нь хийлгэ! Нэг шинээр ажилд орсон түшмэл болгон өмнөх хүмүүсийн ажлыг үгүйсгээд гацаа тээг тавиад байв�##� яаж энэ улс хөгжих юм?

Зочинзочин
Зочинзочин
5 сар 30, 2024 09:40

Hajuu barilgadaa tulgaad gazar uhaad bgaa n zov yumuu?! Hotiin dargaa?!Hotiin darga 2 nuur gargadaggui yum bol arga hemjee avaach!!!!

Зочин
Зочин
5 сар 30, 2024 09:57

Арай арай

Зочин
Зочин
5 сар 30, 2024 10:00

Бариад дуусахаар нь ажлыг нь зогсоох шийдвэр гарах байхдаа.

Иргэн
Иргэн
5 сар 30, 2024 10:33

Суурийн нь тавиад удсан ш дээ, Зөвшөөрөөд тавьсан байлгүй , Бариулах хэрэгтэй энэ хавийн тохижилтонд нөлөөтэй Манайх урд байранд нь байдаг би дэмжиж байна,

Зочин
Зочин
5 сар 30, 2024 10:42

МАНАЙ МАК н АГАА АНИА НАРЫН ӨӨДӨӨС ХЭН СӨРӨХИЙН БАРЬЖ Л ТААРАА ДАА ЗОГСООЖ АЛАВАА ХАРЬЯА ТААНУУДЫГ ИРГЭД ХЭСЭГХЭЭН ГАЗРАА АВЧ ЧАДАХГҮЙ АЛИНГАА АЛДАЖ БАЙХАД МУНДАГ ШҮҮ МАНАЙ АГАА АНИА НАР ЭХ ОРОН МААНЬ ИЙНХҮҮ 41 ДАВХАР БАРИЛГААР ӨНГӨ НЭМЖ ШАНХАЙ МАНХАЙ СӨУЛ ЦААШАА БОЛЛОО БАРЬ БАРЬ ХАРЖ БАЯСИЙ ХАРИН НЯМТАЙШИР АГАА ХУЛАН АНИА ЦЭЛМҮКА АНИА НАР НАДАД НЭГ ПРУСС АВААД ӨГЧИХ ТЭХ ҮҮ? ГУЙЖ БАЙНА ҮНЭНЧ НОХОЙ ЧИНЬ БОЛЬЁО ХЭРЭГТЭЙ ЦАГТ ТА НАРЫХАА ӨМНӨӨС ЗУЛЫН ГОЛ БОЛОН ДУУСЬЯА ТЭХ ҮҮ?

Зочин
Зочин
5 сар 30, 2024 10:43

Төрийн хүнд суртлын бодит жишээ энэ байна шд, 10 жил болоход бүх бичиг баримт нь бүрдээгүй л байна. Энэ том компани ийм байхад жирийн иргэдэд бол ха�##�га нь ха�##�ттай юм байна. Хүнд суртлыг устгая.

зочин
зочин
5 сар 30, 2024 10:50

Шороо бужигнасан хоосон газар байснаас сайхан байшин бариг л дээ. Харин чанар чансааг нь сайн ш�##�гах нь зөв.
Дандаа нэгнээ илүү үзэх. Юм хийж буйг иргэдээ дэмжээч.

Зочин
Зочин
5 сар 30, 2024 11:30

Шат шатных нь зөвшөөрлийг өгсөн юм бншдээ
Барилгыг нь бариулаач!! Хурган дарга нар авилга нэхэж бга биз.Манайд сайд нараасаа илүү хурган дарга нар авилга нэхэж зөвшөөрөл нтр ээ өгдөггүй. Нөгөө оймсондоо $ чихдэг гар шиг хулгайчууд төрд олон бий шүү !!!

хууль бол зөвхөн Улныханд л үйлчилдгийг мэдлэггүй
хууль бол зөвхөн Улныханд л үйлчилдгийг мэдлэггүй
6 сар 2, 2024 08:01
Reply to  Зочин

хууль бол зөвхөн Улныханд л үйлчилдгийг мэддэггүй эээ

Зочин
Зочин
5 сар 30, 2024 11:38

Пээ. Хүн гэдэг амьтны шун�##�д хязгаар байдаг болов уу. Нөгөө ертөнцөд өрөөсөн рймсгүй буцдарийг бол мэдэх юм, ийм баян 9 үеэрээ барахгүй хөрөнгөтэй хүмүүс одоо амарч жаргаж баймаар юм

Зочин
Зочин
5 сар 30, 2024 11:38

Том бүтээн байгуул�##�тад бүү садаа бол. Зөв шударга хөрөнгөөр босч байгаа бол дэмжээд өг.

Зочин
Зочин
5 сар 30, 2024 11:53

Хотоос гарч барь. Газар мундсан биш. Хотын төвдөө шамбаар�##�даад түгжрээ чинь бүүр дийлдэхээ болино. Одоо ч дийлдэхгүй байна

Зочин
Зочин
5 сар 30, 2024 12:14

Зогсоожчадахгүй бгааг бодоход нилээд их авилга авч дээ.

Иргэн
Иргэн
5 сар 30, 2024 12:51

Иим сайхан бүтээн байгуул�##�т хииж байхад ганц микропон ч хиижихч чадахгүй энэ муу сэтгүүлч нэртэй юм хөгжлийг гацаадаг чи юм бэ д�##�д ор.10 жилиин өмнө авсан зөвшөөрөлтэйл газар байнадаг

Зочин
Зочин
5 сар 30, 2024 13:34

Улаанбаатар хотын аркитектурын төлөвлөлт, хот төлөвлөлтийн хэтийн т�##�өвлөгөө байдаг юм уу? 41 давхар барилга бусад обьектоос хэдэн метр зайтай баригдах ёстой вэ? г.м олон асууд�##� байдаг байх. Түгжрэлтэй хот дотор өндөр барилга барьснаар түгжрэл нэмэгдэнэ. Шинэ Зуун мод, бусад дагуул хотуудад ийм өндөр барилгаа барьж төвлөрлийг сааруулахад хувь нэмэр оруулж болдоггүй юм байх даа.

Зочин
Зочин
5 сар 30, 2024 14:18

Төрөөс авилга авах гэж байгаа биш өөрийн хөрөнгөөр бүтээн байгуул�##�т л хийх гэж байгаа юм биш үү. Юунд сүржигнээд байдгийм. Бодвол дарга нарт долигонож юм өгсөнгүй гэж шантаажилж байгаа биз.

Наран
Наран
5 сар 30, 2024 14:42

Хян�##�тын �##�ба нь Макаас авилага горьдоод л сууж байгаа биз .Тийм биш бол ядах юмгүй түгжирэгүй бол хэдэн минутын дотор, түгжирэлтэй бол хэдэн цагын дотор давж очоод л лацдах ёстой биздээ.

Зочин
Зочин
5 сар 30, 2024 15:18

Мөнгөөр зодоод бүр амтшаад даварчжээ. Түмний баялгаар түүз шаахгүй шүү

Зочин
Зочин
5 сар 30, 2024 15:19

Төрийн хүнд сурт�##� 10-18 жилд асуудлыг нь үгүй за гэж шийдэж өгөхгүй байхаар аргагүй шүү дээ. Тэр байтугай хашааны газрын зөвшөөрлийг шийдэж чадахгүй 10-20 жил болж байгаа айлууд байж л байна. Хүн нь баян ядуу гэхээс зарчим нь ялгаагүй

Зочин
Зочин
5 сар 30, 2024 15:58

ЗӨВШӨӨРӨЛ АВЧААД БАЙХАД ДАХИАД ЮУН ЗӨВШӨӨРӨЛ НЭХЭЭД СОЛИОРООД БАЙГААН ЯДАРГААТАЙН МАК-ЫГ МУУХАЙ ХАРАГДУУЛАХ ГЭЭД ЯДРААД ЯВНУУ

Зочин
Зочин
5 сар 30, 2024 15:59

ГАНЦ ӨНГӨТЭЙ ӨӨДТЭЙ БАЙШИН БАРИУЛЧААЧ ЯАЧААД БАЙГААН, ӨӨРИЙНХӨӨ ГАЗАР ДЭЭР БАРИХ ГЭЖ БАЙНА

Зочин
Зочин
5 сар 30, 2024 16:33

МАН зөвшөөрөл өгдөг болсымуу

Уншигч
Уншигч
5 сар 30, 2024 17:13

мак газар сэндийчээд ханахгүй зөвшөөрөлгүй 41 давхар бууд�##� барьж байдаг яасан шунаж идэж цөлмөж ханадаггүй гэр бүл вэ УБ р дүүрэн зочид бууд�##� байна харин сургууль цэцэрлэг эмнэлэг дутагд�##�тай байгаа

Зочин
Зочин
5 сар 30, 2024 17:15

Улсын байцаагч ш�##�гаад ажлаа зогсоо гэсэн актаар гаргачих хэрэгтэй., хэрвээ найр хавтгайрчихаагүй бол шүү дээ за тэгээд тэр нөхөд шүүхэд хандана биз

Зочин
Зочин
5 сар 30, 2024 17:19

Ааан ойлгомжтой Авьлагаа нэхээд зөвшөөрлийг нь сунгаж өгөхгүй байгаа пм ыайна л дөө …Уг нь гоё л барилага босох байх л да

Зочин
Зочин
5 сар 30, 2024 20:01

Буян-Ундрах гоё нэр үү?

Зочин
Зочин
5 сар 30, 2024 20:10

Буян-Ундрах гоё нэр үү?

Зочин
Зочин
5 сар 30, 2024 20:52

Ashguidee hotod ungu nemsen gants saihan barilgatai boloh n dee. End tend yanz buriin ambaar bariuldag baij demjih heregtei.

Иргэн
Иргэн
5 сар 30, 2024 20:53

Сэтгүүлч энэ асуудлыг мөрөөр зохих суд�##�гаа хийж, мэдээлсэн нь маш зөв шүү. Юу барьж байгаа нь мэдэгдэхгүй, хэн ч дуугарахгүй болохоор гайхаж байсан юм. МАК сайхан бүтээн байгуул�##�т хийх гэж байж болно. Тэрнийхээ зураг мэдээллийг хүмүүст ил тод ха�##�ган дээрээ тавьдаг баймаар. Ийм өндөр том барилга гэхээр хажуу дахь орон сууцныхаа хамаг харууц, гэрэл гэгээг хаагаад барьчихв�##� хэцүүдэх байх шүү.

МАК-д Монголын хууль хамаагүй ш тээ!
МАК-д Монголын хууль хамаагүй ш тээ!
6 сар 2, 2024 07:57
Reply to  Иргэн

Монголын хууль мууль бол МАК д огт хамаагүй. Зөвхөн улны гөлөгнүүдэд л хууль үйлчилнэ гэдгийг одоо болтол ойлгоогүй м�##�ууд уу ??

Алтай
Алтай
5 сар 30, 2024 21:02

Өгөөгүй байхад барилга босгох хүн уг нь биш л дэ мөнгө нь багадаад буцааж дэ . Барив�##� баригдаасай . Нэг Монголоо барьж идэх нэ. Сонгуулийн зардлаа авч чадаагүй юм болов уу да. Хаана хаанаа итгэл төрөхгүй сэдэв бичжээ

Зочин
Зочин
5 сар 30, 2024 22:49

Эрх баригчдын х�##�аасанд зоос хийгээгүй бол барилга баригдахгүй ээ. Сайхан барилга босвол улсын нийслэл өнгө орно. Шантааж л гэж харж бна.

ган
ган
5 сар 30, 2024 23:25

Номтойбаяр сонгуульд нэр дэвшиж рейтинг өндөртэй байгаа тул эрх баригчид шантааж хийж буулгаж авах санаатай оролдож байгаа хэрэг. БХБЯ-ныхан яахав дээ хөөрхийс, тэд нар чинь өөрийн мэдлийн толгой байхгүй дээрээс ямар нэг заавар ирүүлвэл түүгээр л хөдөлдөг хүмүүс. Уг нь өөрийн хөрөнгөөрөө ганц аятайхан барилга барихаар зүтгэж байхад нь саад хиймээргүй л байгаа юм. Архитектур төлөвлөлтийн да�##�гавар өгөөд түүгээр нь барилгын зургаа хийлгэж батаогаажуулаад барилгаа барих гэхээр ийм асууд�##� үүсэж байга нь зүгээр л МАН-ынхны хийж байгаа үйлдэл. Нямтайшир үхэхдээ энэ барилгаа нураачихаад одов гэжүү. Монгол тэр тусмаа УБ хотод маань ганц аятайхан барилга үлдэх нь гарцаагүй. Ингэж бодохоор тэр Номтойбаярын эвслийг дэмжих нь зөв юм байна.

Зочин
Зочин
5 сар 30, 2024 23:36

Нэгэнт архитектур төлөвлөлтийн да�##�гавараа аваад зураг төсөл нь хийгдээд, батлагдчихсан гэдэг чинь БУА эхлэх нөхцөл үндсэндээ бүрдчихсэн гэсэн үг шүү, БУА эхлэх зөвшөөрөл өгөхгүй байгаа нь улстөр орсных ч юм уу өөр учир ш�##�тгаантай буй за

Зочин
Зочин
5 сар 31, 2024 00:07

Юу ч үйлдвэрлээгүй тэрбумтан авилгачдын хажууд хийсэн бүтээсэн зүйлтэй МАК.
Гоё барилга бариарай.Амжилт

Зочин
Зочин
5 сар 31, 2024 00:41

Тэгээд авилгыг нь өгөөч

Иргэн
Иргэн
5 сар 31, 2024 01:34

Чадаж байхад яаадгий та нар!!! Олон юм яриаад байв�##� Төрийн тэргүүнээс чинь авахуулаад байцаагч хүртэлх бүх хүмүүс чинь ханг�##�ттай өгнө за юу!!!

Зочин
Зочин
5 сар 31, 2024 05:36

МАНУУХАЙНУУД ӨНГӨРСӨН ХОЙНО НЬ МЭДЭМХИЙРЭХ ЮМ, ШАТ ШАТАНДАА ХЯНААД ЯВСАН БОЛ БОЛОХ Л БАЙСАН БАЙХ, СОНГУУЛИЙН ӨМНӨ ЗОРИУД ГАРГАЖ НЭР ХҮНДИЙГ НЬ УНАГАХ ЯДСАН АРГА ЮМ УУ ДАА,

Зочин
Зочин
5 сар 31, 2024 06:36

Бас л нөгөө заваарсан гар харсан авилга горьдсон ажлын садаанууд ард нь байгаа

Зочин
Зочин
5 сар 31, 2024 07:45

САЙХАН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ БАЙНА . БҮТЭН 10 ЖИЛ ҮРГЭЛЖЛЭЭД ОДОО Ч ДУУСДГҮЙ ЗӨВШӨӨРӨЛ ГЭХЭЭР ТӨРИЙН АЖИЛ АРАЙ ДЭНДҮҮ ЮМ БИШҮҮ. ЯСТ МЭЛХИЙ ХҮРТЭЛ БАРИАНДАА ОРОХООР ХУГАЦАА ӨНГӨРЧЭЭ

Зочин
Зочин
5 сар 31, 2024 07:56

25аас дээш давхар барилга бүү бариул

Холбоотой мэдээ

Back to top button