НИЙГЭМ

Ногоон барилгын үнэлгээний системийг мөрдсөнөөр иргэдийн ажлын бүтээмж нэмэгдэнэ гэв

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас мэдээлэл гаргалаа.

Тодруулбал, Монголын ногоон барилгын хүрээлэнгээс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, түгээмэл хэрэглэгддэг Их Британийн “BREEАM”, АНУ-ын “LEED”, Олон улсын санхүүгийн корпорацийн “EDGE” зэрэг үнэлгээний системүүдийг судалж харьцуулан, манай орны байгаль цаг уурын онцлогт тохирсон ногоон барилгын “BestGER" үнэлгээний системийг боловсруулж дуусжээ.

Уг зэрэглэл нь хоёр шатлалтай.

  • “BestGER” хялбаршуулсан зэрэглэл, Барилгын тухай хуулийн 10.1.1-д зааснаар тусгай зөвшөөрөл шаардлагагүй, амины орон сууц, барилгуудад зориулсан хялбаршуулсан хувилбар буюу хоёр бүлэгтэй, 12 шалгуур үзүүлэлттэй.
  • “BestGER” дэлгэрэнгүй зэрэглэл нь илүү өргөн хүрээтэй, зургаан бүлэг, 32 шалгуур үзүүлэлттэй. Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан барилга байгууламжийн төвөгшил, ангилалын хүрээнд орон сууц, хороолол, үйлдвэрлэлийн барилга, худалдаа үйлчилгээний олон төрлийн зориулалтын барилга байгууламжийн ногоон эсэхийг үнэлэхэд зориулсан дэлгэрэнгүй шатлал юм.

Ногоон барилгын үнэлгээний систем батлагдсанаар Монгол Улс өөрийн гэсэн дотоод орчны агаарын хувьд чанартай, эрчим хүч, ус болон бусад байгалийн баялагт хэмнэлттэй үндсэн үзүүлэлттэй болж байна гэв. Ингэснээр ногоон барилгын үзүүлэлтийг хангаж баригдсан барилга байшинд амьдарч байгаа хүмүүсийн орчин нөхцөл сайжирч, хүрээлэн буй орчин илүү цэвэрхэн болж, бохирдол багасна. Нөгөө талаар ажлын бүтээмж нэмэгдэнэ гэж үзжээ.

Ногоон барилга гэдэг нь хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөгүй, эрчим хүч бага шингээсэн материал ашигласан, эрчим хүчний хэмнэлттэй, цэвэр усны хэмнэлттэй, саарал усыг хэрэглэдэг зэргээс гадна оршин суугчдад тав тухтай орчныг бүрдүүлсэн, хүртээмжтэй, дотоод агаарын чанар сайн, газар хөдлөлт, галд тэсвэртэй бат бэх байх гэхчилэн олон талт асуудал багтаасан барилга байгууламж юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button