НИЙГЭМ

Хамба лам нарын толхилцоон

Монголчууд шүтлэг ихтэй ард түмэн. Гандан хийд, бурхан ном, хамба лам, гэгээнтэн, хутагтуудаа эрхэмлэн дээдэлж, амьд бурхан аятай шүтдэг, хүндэлдэг. Гэтэл хамба, хувилгаад, лам нар олны хүндлэл, шүтлэгийг хэр сайн дааж, үлгэрлэж байна вэ. Айлдаж буй сургаал, номлол шигээ өөрсдөө амьдарч чадаж байна уу.

Захын гандан руу яваад ороход үүдээрээ дүүрэн касстай, банкнаас ер ялгахын аргагүй болсон нь үнэн. Ном, уншилга бүр өөр, өөрийн гэсэн тарифтай, мөнгийг нь авчихаад “Маргааш даган баясаарай” гээд бурхны номыг нь ч уншиж өгөлгүй явуулчихдаг болсон. Шашны гэхээс илүүтэй цэвэр бизнесийн үйл ажиллагаа явуулдаг боллоо гэх шүүмжлэл үргэлж гарч буй.

Шашны ийм гажуудал одоо хаа сайгүй хэвийн үзэгдэл мэт болсон. Одоо тэгтэл олны хүндлэлийг хүлээсэн хамба ламууд хоорондоо толхилцож байгаа нь яавч ёс зүйгүй үйлдэл. Үүний цаана нөгөө л нэг ганцаараа тодрох, торойх гэсэн эрх ашиг хөндөгдөөд байх шиг.

Хамба лам Д.Чойжамц олонд хүндлэгдсэн хүн. Бурхан номын хүчийг өөрийн болгож, хамба лам болсон тэр хувь хүн. Бусдын л адил хүсэл шунал бүхэн түүнд бий. Тиймээс шууд л “Хамба лам сайн хүн. Бурхнаас өөрцгүй” гэж муйхраар дүгнэх, шүтэх нь өрөөсгөл. Д.Чойжамц хамбатай холбоотой гэх хэрэг, дуулиан нэг бус удаа гараад намжсан. Юу үнэн, энэ үнэн.

Нөгөө талд хамба лам З.Санждорж мөн адил. Хийдийн тэргүүн, хамба лам хүн өнөөдөр хүчингийн хэрэгт холбогдон, бурхан шашныхаа нэр хүндийг унагааж яваа өөрөө нь эмгэнэлтэй.

Хоёр хамба ингээд хоорондоо толхилцон, “Үүний ард тэр л бий. Тэр л намайг муухай харагдуулах гээд ийм мэдээлэл цацлаа” гээд нэгнээ чичилж, хардаж суугаа нь өөрөө бурхны шашныг муухай харагдуулж байна. Жирийн хоёр иргэн ингэж муудалцаад, хагаралдсан бол ойлгох сон. Гэтэл Д.Чойжамц, З.Санждорж нар бол ийм буруу үлгэрлэл үзүүлж, шашныхаа нэр хүндийг унагаах учиргүй хүмүүс.

Ил гарч ирээд толхилцож буй нь энэ хоёр болохоос Монголын хамба нар нэгнээ хүлээн зөвшөөрдөггүй, нэг нэг хийд байгуулж удирдаад, өөр, өөр тийшээ хараад суучихдаг. Хамба лам хүн шашныхаа мөнгө чанарыг атаа хорсол, амин хувийн ашгаар сольж, нэгнээ үгүйсгэн, талцаж, хүчингийн, газрын наймаанаас авхуулаад элдэв гэмт хэрэгт холбогдож буй нь Монгол Улсын эрх ашиг, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хэмжээний байж боломгүй зүйл. Тиймээс бурхан шашин, сүсэгтэн олноо хүндэтгэн, эв эеэ хичээн, хамба ламын эрэмбэ, зангарагтай, үлгэр жишээ байхыг хамба лам Д.Чойжамц, З.Санждорж нараас хүсье.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
bold
bold
6 сар 3, 2022 15:57

Sanjdorj hamba guya emegtei hun eronhiilogch bolno gesen, Khutelsukhiin doodohig shalguulaya. Em hun bish biz.

Зочин
Зочин
6 сар 3, 2022 18:23

САНЖДОРЖ ХАМБА Ч ГЭЖ ДЭЭ ЧААВААС.

Зочин
Зочин
6 сар 3, 2022 18:27

Санжаа хэмжээндээ байсан нь дээр шүү

Пидаан ганбаа нь
Пидаан ганбаа нь
6 сар 3, 2022 18:55
Reply to  Зочин

яг үнэн дээ.их д�##�чигнаж байж хулгайн намтраа сөхүүлэв дээ Мэддэг хүмүүс амь байгааг мартаж б�##�ахгүй.Нэг сайхан нартай өдөр дэлгээд л тавинаа.

Пидаан ганбаа нь
Пидаан ганбаа нь
6 сар 3, 2022 18:43

Санждорж гэх нөхөр �##�бан туша�##�ын донд хөтлөгдөөд хэцүү байна. Санждорж нь шашны дээд сургуулд сурч байхдаа багшийнхаа бурханыг хулгайлж тэр нь нотлогдоод сургуулийсаа хөөгдөж байсан нэг их сайн гэх юмгүй нөхөр дөө.

Пидаан ганбаа нь
Пидаан ганбаа нь
6 сар 3, 2022 18:52

Яг үнэн.Шашны сургуулийн дотуур байранд байхдаа багшийнхаа үнэт бурханыг хулгайлж дотуур байрны х�##�уун усны өрөөны түлхүүрийг аваад хувцасанд боож тавиад оройн усанд орох дүрээр орж авахаар бодсон байгаа юм. тухайн үед нь цагдаа олоод хувцаст дунд нь хэвтээд хулгайг хийсэн хүн орой заав�##� ирнэ гээд хүлээж байдт�##� Санждорж цоожийг онгойлгоод орж ирээд бурханаа авах гэж яваад цагдаад баригдаж байсан намтартай нөхөр. Яриад байгаа шигээ сайн нөхөр биш ээ. Одоо цагт яахав дээ ардчил�##� нэрийн дор хэн ч юу ч гэж ярих цаг юм даа.

Хувалз
Хувалз
6 сар 3, 2022 19:32

Чойжамц бушуу түргэн зайгаа орхиод �######�аач ээ.

Есус
Есус
6 сар 3, 2022 19:35

Бурханы шашныг мөхөөж байна шүү. Чойжамц юу ч хийхгүй худлаа улстөржөөд буруу зөв бувтнаад байгаад байх юм аа.

Зочин
Зочин
6 сар 4, 2022 08:15

уг нь ном хаялцаж хэн нь илүүгээ нотлох ёстой бишүү. гэтэл тв сошилоор булайгаа дэлгэлцэх гэж . күэ мөн чиг лүд юмаа

Самбуу
Самбуу
6 сар 4, 2022 09:44

Шашин бол хар тамхи гэж нэг чёрт хэлсэн шиг санагдах юм.

Зочин
Зочин
6 сар 4, 2022 18:18

Лам ухаантай юм өөрийгөө олны өмнө биш хуулийн өмнө бат�##�даг юм. Чойжамц хамбатан минь одоо болтол бодь сэтгэлийг олоогүй юм шиг асман ламаар доромжлуулж байх гэж дээ. Нүгэл буян кино та хэлээд байгаа юм биш биз?!!!

Batu
Batu
6 сар 5, 2022 01:28

Шашин шүтэгч, шашингүй үзэлтэн, шашныг эрс үгүйсгэгч нар аа! Бурханы шашныг хэн муухай харагдуулж байгаа вэ гэвэл! Шун�##� нь өвчин болсон, хагас дутуу номын дуу сонссон, шашныг бизнес гэж харсан, мөнгө угаах хэрэгсэл гэж онилсон, улс төрд орох хөшүүрэг гэж харсан нөхдүүд л үүнийг хийж байгаа шүү дээ!!!

Зочин
Зочин
6 сар 5, 2022 09:56

Санах цаг ирлээ

Зочин
Зочин
6 сар 6, 2022 10:11

Иргэн Санждорж нь мэдээлэл хийж элдэвлээд байгаа болхоос Гандангийн хамба түүнтэй толхилцоогүй толхилцох ч үгүй тэгээд ч Гандан хийд үйл ажилгаагаа хэвийн явуулаж байгаа.Нөгөөтээгүүр Игэн Санждоржын гаргаж байгаа үйлдэл бол Гандан хийдийг олон нийтэд муу муухайгаар харгадуулах бүхийл оролдлогийг хийж ирсэн нэг жишээ бол хүн хөлсөлж гандруу оруулаж нууцаар лаив хийлгэж олон нийтийн сүлжээг ашиглаж сөрөг ухуулага хийлгэж байгаа нь тов тодорхой байна.

Зочин
Зочин
6 сар 7, 2022 09:48

Шар хув�##�знуудаас болгоомжил аюултай Сэрэлт киног сайн үз одоогийн лам нар тэрнээс ч аймаар

Холбоотой мэдээ

Back to top button