СПОРТ

NBA: “Алтан мужийн дайчид” хожиж, цувралыг тэнцүүллээ

NBA-ийн аваргын төлөө “Голден стэйт уорриорс”, “Бостон Селтикс” баг өрсөлдөж буй. Аваргын төлөөх цувралын эхний тоглолтод “Бостон селтикс” хожиж шуугиулсан. Хоёр дахь өнөөдөр боллоо. Өнөөдрийн тоглолтод “Алтан мужийн дайчид” өрсөлдөгчөө 107:88-аар илүүрхэн хожиж, хариугаа авав. Ингэснээр цуврал 1:1 болж тэнцлээ.

Хоёр дахь тоглтод “Голден Стэйт Уорриорс”-оос Стифен Карри 29, Пул 17, Луни 12, Томпсон, Уиггинс нар 11 оноо авч, багаа хожилд хөтлөв.

“Бостон Селтикс”-ээс Тэйтум 28, Браун 17, Уайт 12 оноо авсан ч бусад нь хангалтгүй байлаа.

Аваргын төлөөх цувралын гурав дахь тоглолт энэ сарын 9-нд болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x