Нийгмийн
Укагийн “Dance With Me” тоглолт болоход дөрөв хоног үлдлээ

Дуучин Укагийн бие даасан “Dance With Me” тоглолт нь энэ сарын 10,11-ний 19:00 цагаас “Степа арена”-д болно. Тоглолтод “Киви”, “Татар”, Наагий, Оки, Цэцэ, Оргил, Don Dior, AM-C, “B production” болон “Voice Mongolia” шоуны шилдэг оролцогч, уртын дуучин Б.Алтанжаргал, Э.Дашням нар оролцох ажээ.
Тасалбарын төрлүүдээс танилцуулбал:
- VIP ZONE - 249,000₮ - Тайзны эгц өөдөөс харсан энэхүү хэсэгт үзэгчид тоглолтын турш VIP үйлчилгээ авах боломжтой, онцгой тав тухтай хэсэг юм. Мөн машинаа тусгай зогсоолд байрлуулж, тусгай орц гарцаар нэвтрэх бөгөөд хэрэгцээт үйлчилгээнүүдтэй хамгийн ойр байрлалд сууна.
- SEATED ZONE - 129,000₮ - Гэр бүл, хамт олноороо яваа үзэгчид болон хөгжлийн бэрхшээлтэй үзэгчдэд зориулсан суудал бүхий байршил. Хүүхдүүд болон ахмад настнуудтайгаа хүрэлцэн ирэх тав тухыг хангасан, хүүхдийн тоглоомын өрөөтэй хэсэг.
- FAN ZONE - 69,000₮ - Тайзны чанх урдаас зогсож үзэх хэсэг бөгөөд дуу хөгжмийг хамгийн ойроос сонсож, чөлөөтэй дуулж бүжиглэх хүсэлтэй үнэнч сонсогчдод зориулсан талбай.
- BF ZONE - 49,000₮ - Тайзнаас холгүй, найз нөхдөөрөө хөгжилдөн цэнгэх, олуулаа зочилж буй үзэгчдэд зориулсан, зогсож үзэх хамгийн том талбай.
Тасалбарыг https://shoppy.mn/products/uka-fanzone-с захиалах боломжтой ажээ.
Ж.ДАВААДУЛАМ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.