Нийгмийн

Н.Түвшинбаяр зодоон болох үеэр хоёр сая төгрөгийн эд хөрөнгө сүйтгэжээ

Н.Түвшинбаярыг хоёр дахь өдрөө шүүж байна. Түүнд прокуророос онц, харгис, хэрцгий аргаар хүний амь хөнөөсөн болон бусдын эд зүйл сүйтгэсэн гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн.

Тодруулбал, зодоон болсон газар болох Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Гал-Эрдэнийн ХУД-ийн 19-р хороололд байх оффисын өрөөнд зодооны үеэр 2 сая 72 мянган төгрөгийн хохирол учирсан гэж шүүхийн хэлэлцүүлгийн үеэр прокурор хэллээ.

Хэрэг гарсан өдөр буюу дөрөвдүгээр сарын 2-ний өдөр Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, ИХТ-ийн дарга Д.Эрдэнэбат, аймгийн ИХТ Г.Ганбаатар, С.Гал-Эрдэнэ, Засаг даргын зөвлөх Х.Соёмбоо, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Монгол улсын арслан Х.Мөнхбаатар, Булган аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Х.Ундрах, Аймгийн засаг дарга Б.Ариун-Эрдэнийн найз н.Золбоо, Улсын начин Э.Энхбат нарын 11 хүн Шангрила дахь зоогийн газарт хоол идэж, согтууруулах ундааны зүйл уусан гэгддэг. Булган аймгийнхан ийнхүү олноороо цугласны шалтгаан нь АН-ын шинэ даргыг баталгаажуулах хуралд оролцохоор ирсэнтэй холбоотой байсан байдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 9, 2022 10:52

Нөгөө �########� хүүхний нэр яагаад бхгүй бнаа Хоёр найз тэр яшкаг булаац�##�даад нэгнийгээ �##�сан шдэ

Иргэн
Иргэн
6 сар 9, 2022 11:03

ГАЛЭРДЭНЭ ИЧЭЭЧ ХҮНИЙ АМЬ НАС ХОХИРЧ НЭГ ШОРООНД НӨГӨӨ НЬ ШОРОНД ОРЖ БАЙХАД ХЭДЭН МОДНЫ МӨНГӨ НЭХЭЭД СОЛИОРЧИХ ЮМ АА САЙН САЙХАН ЯВАХАД НЬ АВАРГА ГЭЭД ДОЛООГООД ОДОО 2 САЯ НЭХЭМЖ ГАРГААД . АН хан БУРУУТАЙ

Зочин
Зочин
6 сар 9, 2022 11:39

Түвшинбаяр хүн ойртвол a##a shuu гээд хашгираад байсан гэсэн. Санаатай үйлдсэн хэрэг шүү. Арслан нтр байсан байж нийлээд дараад авахгүй яасан юм

Холбоотой мэдээ

Back to top button