Нийгмийн

Хохирогчийн өмгөөлөгч Т.Баасанжаргал: 6 мкв талбайтай, бараа зардаг хоёр павилон хор уршиг арилгах уу

Н.Түвшинбаярыг хоёр дахь өдрөө шүүж байна. Түүнд прокуророос онц, харгис, хэрцгий аргаар хүний амь хөнөөсөн болон бусдын эд зүйл сүйтгэсэн гэх зүйл ангиар ялах дүгнэлт үйлдсэн.

Шүүх хурлын үеэр хохирогчийн өмгөөлөгч хэлэхдээ "Н.Түвшинбаяр олимпын аварга болж, Монгол Улсын заан цол авсан амжилт нь миний үйлчлүүлэгчийн нөхөр, талийгаач Н.Энхбатаас шууд хамааралтай. Хатуу сонсогдоно. Хөлөндөө зөөлөн эдийн гэмтэл авсан байхад нь эхнэийнх нь өмнөөс асарч, сувилж байсан.

Өчигдөр сошиалаар хоёр үл хөдлөх хөрөнгө хохирогчийн ар гэрт өгөхөөр болсон гэж сэвээд байх шиг байна. Тайлбар хийх хэрэгтэй. 6 мкв талбай бүхий бараа зардаг хоёр павилон юм шиг байна билээ. Түүнийгээ 180 саяар үнэлсэн нь хэр бодитой вэ. Үүгээр хор уршиг арилгана гэж байх уу.

Мөн ар гэрт нь 2.7 тэрбум төгрөгийн төлбөр, эмчилгээний зардал өгсөн гэж байна. Энэ их мөнгө юм шиг сонсогдож байгаа ч талийгаачийг орлох зүйл биш шүү гэдгийг шүүгчид анхаарч үзээрэй. Энэ мэт асуудал үүсэхийг таамагласан учраас шүүх хурлын зарим хэсгийг ил болгох, нээлттэй явуулах ёстой гэсэн байр суурьтай байсан юм" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-09 11:04

Түвшинбаяр хүн �##�ж хэрэг хийсэн нь үнэн энэ байж боломгүй хамгийн том �##�даа гэхдээ хохирогчийн т�##� авахын дон туссан байна. Энгийн олны танил биш хүн байсан бол та нар яахын

Зочин
Зочин
2022-06-09 11:09

2,7 тэрбум төгрөг өгчээ. Түүнийг нь солонгосчуудад аваачаад өгсөн байна.

Зочин
Зочин
2022-06-09 11:41

Зөв шүү. Санаатай хийсэн хэрэг шүү

Зочин
Зочин
2022-06-09 11:51

Их хэмжээний мөнгө нэхэх хэрэгтэй.

Зочин
Зочин
2022-06-09 13:05

Шоронгоос мөнгө олно. Шууд овгор болно

Холбоотой мэдээ

Back to top button