Грекийн археологичид 2500 жилийн настай “хараалтай” худаг илрүүлэв

Грекийн нийслэл Афин хотод хийсэн саяхны малтлагаар археологичид 2500 жилийн настай худаг олж илрүүлжээ. Худгийн хананд “хараал” сийлсэн байгааг тус улсын “Greek Reporter” сайт онцолжээ.
Худгийг нийтийн халуун усны газрын хашаанаас олсон ба зоос, чийдэн, үнэт эдлэл гээд 30 орчим эд өлгийн зүйлс олжээ. Хамгийн сонирхол татаж байгаа нь “хараал” сийлсэн хавтангууд. Эрт дээр үед тэдгээр хараалын шившлэгийг далд ертөнцийн Бурхдын анхаарлыг татах, хүнийг хорлох муу үйлд ашигладаг байсан гэж мэргэжилтнүүд дүгнэжээ.

Үүнийг тодотговол, хараалыг ихэвчлэн цаг бусаар эсхүл хүчирхийлэл үйлдсэн нас барагсдын булшинд тавьдаг байсан гэжээ. Учир нь, “хараал” сийлснээр гэмт нүгэлтнүүдийн сүнсийг “тамладаг” байсан байх гэж таамаглаж байгаа аж.

Нөгөөтэйгүүр, МЭӨ IV зууны төгсгөлд нас барагсдыг оршуулах тухай хуулийг баталж байсан нь Афинд “ид шидийн хар хүч”-ийг хүлээн зөвшөөрдөггүй байжээ. Хожим нь, шившлэгчид нөгөө ертөнцтэй холбогдох өөр арга замыг хайж, булш руу нь “хараал”-тай бичвэрийг хамтад нь оршуулдаг болсон байна.

Эрдэмтэд “хараал”-тай хавтангуудын зарим бичээсийг тайлж чаджээ. Хавтангуудын нэгэнд нь хэн нэгэн Гликера хэмээх охиныг сүйт бүсгүйгээ болгохыг хүссэн “хараал”-ын шивлэг байгаа аж.
Эх сурвалж: Archaeology Magazine
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хара�##� биш хүсэл юм биш үү