Гадаад мэдээДЭЛХИЙ

Reuters: Монгол гаднын орнуудаас эд өлгийн зүйлсээ авах хүсэлтэй байна

Монгол Улс гаднын орнуудыг олон зуун эд өлгийн зүйлсийг нь буцааж өгөхийг уриалсан талаар “Reuters” мэдээлжээ. Тус нийтлэлийг орчуулж хүргэе.

Даваа гарагт /2023.11.20/ Монгол Улс ОХУ, Их Британи гэх мэт улсуудыг олон зуун эд өлгийн олдворуудыг нь буцааж өгөхийг уриалсан байна. Гол эд зүйлсийн нэг нь Лондонд буй Манжийн эзэнт гүрнээс тусгаар тогтнолоо зарласан Монгол Улсын анхны ерөнхий сайдын захидал гэх мэт зүйлс байгаа аж.

Мөн 13-аас 14-р зууны үед Персийн эзэнт гүрнийг захирсан Монгол ноёдын дор ажилласан төрийн зүтгэлтэн Рашид аль Динтэй холбоо бүхий олдворууд Эдинбургийн музейд хадгалагдаж байгаа гэдгийг мэдэгджээ.

Сүүлийн жилүүдэд дэлхийн олон орнууд, ялангуяа Европын эзэнт гүрнүүдэд колоничлогдож байсан улсууд соёлын өв болсон олдворуудаа буцааж авах хүсэлт гаргах болсон.

Энэ жилийн эхээр АНУ 70 сая гаруй жилийн өмнө амьдарч байсан алирамус нэртэй үлэг гүрвэлийн чулуужсан үлдэгдлийг Монголд эргүүлэн өгсөн. Өнгөрсөн долоо хоногт ОХУ-д болсон чуулганы үеэр Монголын Соёлын сайд Ч.Номин 100 жилийн өмнө судалгаа, сэргээн засварлах зорилгоор Орос руу илгээсэн олдворуудыг илрүүлж, эргүүлэн авахад туслахыг Москвагаас хүссэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-21 10:33

Орост ихэнх нь байгаа даа

Эзэн
Эзэн
2023-11-21 11:50

Эрмитажаас юмаа авмаар байна

ириргэниргэгэ
ириргэниргэгэ
2023-11-21 21:36

Оросуудаас ав. Тэд л элдьээр саад хийнэИхээхэн юм байгаа Мэдээж бусад нь өгөх байх

Холбоотой мэдээ

Back to top button