УЛС ТӨР

Энэ удаа ЭЦЭГ ХУУЛЬДАА ингэж гар хүрнэ

МАН засаг, төрийн эрх барьснаас хойш хоёр дахь удаагаа эцэг хуулиндаа гар хүрэх гэж байна. Ингэхийн тулд МАН жижиг намуудыг янз бүрийн аргаар нэгтгэж уруу татсан байдаг. МАН, АН, ХҮН, ИЗНН, МҮАН зэрэг улс төрийн намуудын төлөөлөл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тунхаг бичигт гарын үсэг зурж, шуударлаа. Ирэх долоо хоногоос УИХ-ых гишүүдэдээ чөлөө өгч, тойрог руу нь томилолтоор явуулж таниулах ажлыг эхлүүлэх гэж буй чигтэй.

Одоо орох өөрчлөлтүүдийг агуулгаар нь задалж харвал:

Ерөнхийдөө: “Иргэдийг төлөөлөх парламентын чадавхыг сайжруулах, сонгодог парламентын тогтолцоог төгөлдөршүүлж, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг гаргаж байна” гэжээ.

НЭГДҮГЭЭРТ: Иргэдийн төлөөлөх парламентын чадавхыг нэмэгдүүлэх хүрээнд; “сонгуулийн холимог системтэй болох, сонгогчдын төлөөлөх мандатын тоог нэмэх” гэжээ.

МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн улс төрд орж ирсэн цагаасаа хойш идэвхтэй ярьсан агуулга нь, сонгодог парламентыг хөгжүүлэх. Манайдаа энэ агуулга тохиролцооны, фракцийн байдлаар гажиж хөгжсөн. Нөгөө талд Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хүрээ нь хагас засаглалтай хэлбэр лүү орсон, Засгийн газрын эрх мэдэлд парламент хэт нөлөөлдөг зэрэг гажуудалтай. Үүнийг улс төрчийн хувьд хүчтэй үедээ засах амбиц Л.Оюун-Эрдэнэд бий. Гэхдээ Ерөнхийлөгч хориглож, Ц.Нямдорж сайд танхимаасаа зөрж, хор хутгаж хойшилсон ч, МАН-ын генсек Д.Амарбаясгаланг оролцуулсан хэлэлцүүлэг хийж, Т.Доржхандыг гудамд "Сумлаж" тавих зэргээр нөлөөллөө идэвхжүүлсэн билээ. Сөрөг хүчнийхэн УИХ-ын гишүүдийн тоо өсгөх асуудлаар эрх баригч намынхантай нэгдсэн пи-ар хийсэн нь үр дүн хүрч байна.

ХОЁРДУГААРТ: УИХ-ын гишүүний нөлөөллийн эрх мэдлийг багасгах

УИХ-ын гишүүдийн тоог өсгөснөөр нэгж гишүүний төлөөлөх сонгогчдын тоо цөөрнө. Тэр утгаараа гишүүдийн эрх мэдэл хумигдаж, өнөөгийн албан бус 76 сайд, аж ахуй ярьсан том толгойтнууд мэтгэлцээний зарчимд илүү суралцана гэж үздэг. Нөгөө талд гишүүдийн тоо олон болсноор залуу, идэр үеийнхний боломж нэмэгдэж, хөгшчүүл мэтгэлцээний танхимаас хасагдах өндөр эрсдэлтэй юм.

ГУРАВДУГААРТ: “Үндсэн хуулиар цаазын ялыг бүрэн халах. Иргэд үндсэн эрхээ Үндсэн хуулийн цэцээр хамгаалуулдаг байх, Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийн шүүх байна” гэжээ

Манайхаас экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цаазын ялыг эсэргүүцсэн хүн. Түүний дараах Ардчилсан намын Ерөнхийлөгч “Х.Баттулга цаазын ялыг сэргээе” гэж хэлээд ард түмэндээ адлуулж байсан удаа бий. МАН энэ удаа цаазын ялыг халах заалтыг Үндсэн хуулиндаа дархлах гэж байна. Энэ утгаараа хүний эрхийг дээдлэгч нам гэх үнэлэмжийг авахад нөлөөтэй юм.

ДӨРӨВДҮГЭЭРТ: Төрийн сүлдийг төрт ёс, түүхэн уламжлалд суурилж шинэчлэх

Монгол улсын төрийн сүлд нь ариун цагаан өнгийн бадам цэцэг суурьтай, төгсгөлгүй үргэлжлэн дэлгэрэх түмэн насан хээгээр хөвөөлсөн, мөнх тэнгэрийг бэлгэдсэн дугариг хөх дэвсгэртэй байна. Сүлдний төв хэсэгт Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг илтгэсэн алтан соёмбо, эрдэнийн хүлгийг хослуулан дүрсэлсэн байна.

Сүлдний хүрээний магнайн хэсэгт эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийг бэлгэдсэн хүслийг хангагч чандмань эрдэнэ, доод хэсэгт эх газрыг төлөөлсөн ногоон өнгийн уулан хээ, ашид дэвжихийн өлзий хутаг оршсон хүрдийг тус тус дүрсэлнэ. Хүрдийг хадгаар дээдлэн сүлжсэн байна.

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлэг тэмдэг нь Төрийн сүлд, туг далбаа, тамга, дуулал мөн. Төрийн сүлд, туг далбаа, тамга, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ" хэмээн заасан байдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 14, 2022 09:00

Амьд хүмүүсийнхээ наад захын эрхийг хангаж чадахгүй байж �##�уурчин, хүчиндэгчдийн эрхийг юун ч их хамга�##�даг юм. Наад т�##�бай дээр гарч ирээд байгаа өвчтэй зовлонтой хүмүүс, эмнэлэгийн ш�##�аар хэвтэж эмчлүүлж байгаа хүүхдүүд, ажилгүй х�##�амжийн мөнгөөр амьдр�##�аа зогоож байгаа гэр хорооллынхон, гадагшаа боолчлогдож байгаа ард иргэд гээд тоочоод барахгүй олон зовлонтой ард иргэдийнхээ төлөө ганц ч гэсэн юм хийдэг болоосой.

Зочин
Зочин
6 сар 14, 2022 10:34

Жагса�##�таар УИХГ болдог болвол Монгол улс маань дампуурлаа л гэсэн үг.Яахав тоог нь нэмбэл нэм.Бүр хийх ажилгүй хэдэн юмыг ард түмэн нэмж тэжээх хэрэг л гарч ирнэ.

Зочин эхирд нь тааруулав
Зочин эхирд нь тааруулав
6 сар 14, 2022 11:23

төрийн сүлднээс гадна бас төийн дууллаа шинэчлэх хэрэгтэй. Одоогийн дуулын үг ийг сайтар тунгааж үзэх нь зөв байх

зочин..
зочин..
6 сар 14, 2022 12:29

Төрийн 3 өндөрлөг заав�##� нэг намынх байх �##�батай юм уу? Парламентаас Ерөнхийлөгчийг сонгох нь угтаа тийм утгатай болж байна. Гишүүдийн тоог нэмэхгүйгээр ТОЙРГОО УСЛАХ гэсэн эрмэлзлэлийг нь болиулж УЛС ОРНОО хөгжүүлэх чиглэлд хандуулж болохгүй юу? Сонгодог парламент гэнэ,гишүүдийн тоо төд байв�##� СОНГОДОГ ПАРЛАМЕНТ гэх ойлголт баймааргүй юм.Ажил төрлийн цар хүрээ,чанартай холбоотой байх ёстой. Эрх баригчид,идэж уусан хүмүүс л ЦААЗЫН ЯЛЫГ үгүй хийж байгаа,харин ард иргэд ялангуяа ХОХИРОГЧИД цаазын ялыг сэргээмээр байна гэж их хүсэлт тавьж байгааг анхаарв�##� зохино.сан�##�аар шийдэх асууд�##�!!!

Зочин
Зочин
6 сар 14, 2022 16:01

МАН ыг сонгох иргэд олдохгүй болохоор хор найруулж сонгогдох гэж улайрч байх шив. Сонгогдохгүй бол дээлээ нөмрөх гээд л

Зочин
Зочин
6 сар 14, 2022 16:14

Гишүүдийг тоог нэмэх ямарч шаардлагагүй. Ер нь 4 жилийн хугацаанд 76 гишүүн 100 хувийн ирцтэйгээр хэдэн өдрийн хур�##�даанд суусныг тооцож гарган иргэдэд танилцуулаачээ. Одоо энэ их хурлыг харж байхад 30-40-өөдхөн гишүүн л хур�##�д сууж харагдах юм. Гишүүд хурлаа тх тас�##�ж байна. Мөн их өвчилж байна. Өвчлөөд байгаа таслаад байгаа гишүүдийг эгүүлэн татах хэрэгтэй.

Зочин
Зочин
6 сар 14, 2022 16:19

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасан 8 жил гэсэн хугацааг өөрчилж байгаад үндсэн хуульдаа өөрчлөлт оруулаад байх ийм б�##�ай жишиг тогтоож болохгүй МАН-ын тэнэгүүдээ. Ингэж солиорхоо болиочээ.

Зочин
Зочин
6 сар 14, 2022 16:23

Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүнийг ерөнхийлөгчийн �##�бан туша�##�аа өгсний дараа ТУЗ-ийн гишүүн байх улстөрд дахин орохыг хориглож эцэг эхийн төрсөн суманд амьдруулах хуулийг яар�##�тай батлах. Эсхүл энэ т�##�аар үндсэн хуульд тусгах

Зочин
Зочин
6 сар 14, 2022 16:27

Одоо үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж жонхуурах хэрэгггүй. Ерөнхийлөгч Нямдорж сайд хоёр зөв байна. Ерөнхийлөгч хориглосон нь зөв байна. Нямдорж сайд их сайн байна. Гүрийх хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button