НИЙГЭМ

Вьетнамд баривчлагдсан монголчуудын асуудлаар хэвлэлийн хурал хийгээгүй

Вьетнам улсын Ханой хотод Швед жуулчдыг дээрэмдсэн найман монгол хүнийг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж, баривчилсан талаар өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл нийгмийн сүлжээнд ял авсан, энэ асуудлаар цагдаагийн байгууллагаас нь хэвлэлийн бага хурал хийсэн гэх утгатай зураг, мэдээлэл түгээд байгаа юм. Энэ мэдээллийг нягталж үзэхэд нотлогдохгүй байна.

Нэгт, Вьетнамын англи хэлт хэвлэлүүдэд энэ талаар анхны баривчилгааны тухай мэдээнээс хойш үйл явцын мэдээ нийтлэгдээгүй байгаа бөгөөд хэвлэлийн бага хурал хийсэн агуулга олдсонгүй.

Хоёрт, тухайн зурагт харагдаж буй цагдаа нар, ар дахь текст нь вьетнам биш тайланд хэл дээр байна. Харин Тайландад монголчууд саатуулагдсан, ял хүлээсэн тухай сүүлийн үеийн мэдээлэл олдсонгүй.

Эргэн сануулахад, Вьетнам дахь найман монгол иргэн энэ сарын 3-нд швед жуулчдын түрийвчийг хулгайлсан талаар гадаадын хэвлэлд мэдээлсэн юм. Түрийвчинд АТМ карт, зээлийн карт зэрэг цөөнгүй бичиг баримт байсан. Тэдний картыг ашиглан 1.05 тэрбум дон /Вьетнамын валют/ татсан.

Харин уг мөнгөөрөө Тран Тиен худалдааны төвөөс үнэт эдлэл худалдан авч, түүнийгээ өөр алтны дэлгүүрт 21 мянган ам.доллараар зарсан байна. Үүнийхээ дараа Хо Ши Мин хот руу нисэх онгоцны тийз худалдан аваад байжээ.

Тэд бүлэглэж ийм төрлийн гэмт хэрэг үйлддэг бөгөөд гурав нь гадаа байршилд харуулын үүрэг гүйцэтгэдэг гэж Вьетнамын хэвлэлд мэдээлсэн байна. Цагдаа нар тэднийг саатуулаад 20,100 ам.доллар, алт болон бусад үнэт эдлэл хурааж авсан юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 15, 2022 09:53

eh orondoo aytaihan bj bsan bol ......

Зочин
Зочин
6 сар 18, 2022 00:35

Mongol xulgaich nar xulgai xiij baigaad Vietnam ulsad barigdsan gedeg ni chuxal medee baimaar yum. Xevlelin baga xural bol sonin bish baina.

Зочин
Зочин
6 сар 18, 2022 09:51

Яанадаа энэ хэдэн монголчууд минь.Хулгайгаас өөр зүйл хийж хэд гурван төгрөг олж болдоггүй юм байх даа.Эх орондоо ажиллаж амьдрах бололцоог хангах хэрэгтэй

Зочин.
Зочин.
6 сар 18, 2022 22:25

арчаагүй шаарнууд тэндээ үхвэл таарна

Холбоотой мэдээ

Back to top button