Нийгмийн

Асран хамгаалагчгүй, сэтгэцийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн асрамжийн газар байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Эцэг, эх хууль ёсны асран хамгаалагчгүй, байнгын асаргаа шаардлагатай хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй, нэн ялангуяа сэтгэцийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгайлсан асрамжийн газар байгуулах хэрэгтэй гэсэн чиглэлийг өгчээ. Энэ асуудлыг шийдвэрлэж, 2023 оны Улсын төсөвт суулгахыг Сангийн сайд Б.Жавхлан болон ХНХ-ын сайд А.Ариунзаяа нарт даалгасан байна.

Мөн тархины саажилттай, уналт таталттай хүүхдүүдийн уналт таталтын эсрэг эмийн хангамжийг яаралтай шийдвэрлэж, төлбөрийг төрөөс даах, байнгын асаргаатай шаардлагатай хүнд хүүхдүүдийн түгээмэл хэрэглэдэг эмийг шийдвэрлэхийг Эрүүл мэндийн сайдад даалгажээ.

Түүнчлэн саажилттай хүүхдүүдийн эцэг, эхчүүд ёзоорын мэдрэлийг таслах хагалгаа хийлгэхээр гадаад улсыг их зорьдог. Энэхүү хагалгааг олон хүүхдэд хүртээмжтэй байлгахын тулд Монгол Улсдаа энэхүү хоёр нэр төрлийн хагалгааг хийх, төлбөрийг төрөөс даах асуудлыг судалж, есдүгээр сард багтаан танилцуулж, шийдвэрлэхийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарт даалгасан байна.

Эмнэлгийн хяналтад байдаг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа, хөдөлмөр эрхлээгүй эцэг эхчүүдийн асуудлыг хэлэлцэж, аль нэг эцэг, эхийн нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, 18 нас хүртэл нь төрөөс даадаг байх зохицуулалтыг хуульд оруулахыг ХНХ-ын сайд А.Ариунзаяад даалгажээ.

М.НАМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-15 19:33

Эцэг эх, төрсөн ах,эгч,дүүгүй бүрэн өнчинатлаа сэтгэцийн бэрхшээлтэй,бие даан амьдрах ямар ч боломжгүй тийм иргэн бусдын гар,царай харж амьдарч яваа нь туйлийн өрөюдмөөр байдаг юм. Засгийн газраас эдгээр хүмүүст асрамжийн газар байгуулж өгөх болсонд Оюун-Эрдэнэ ерөнхий сайд, Ариунзаяа сайд болон төр засагтаа их баярл�##�аа. Оюун-Эрдэнэ ерөнхий сайд нийгмийн ядарсан дорд хэсэгт чиглүүлсэн том арга хэмжээнүүдийг урд өмнө байгаагүйгээр авч эхлэж байна.

Холбоотой мэдээ

Back to top button