ВИДЕО КОНТЕНТ

Г.Даваадалай: Удахгүй найз охинтой болох юм шиг мэдрэмж төрөөд л байгаа

 “The voice of Mongolia” шоуны энэ улирлын ялагчаар Г.Даваадалай тодорч олон түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн. Түүнийг одоо ямар уран бүтээл гаргах бол гэсэн хүлээлт их байна. Бид Г.Даваадалайг Дэлхийн донорын өдрөөр цусаа хандивлаж яваатай тааралдан хэдэн хором ярилцлаа.

-ЦУСАА ӨГӨХ НЬ ДУУЛЖ БАЙГААТАЙ Л АДИЛ МЭДРЭМЖ ТӨРҮҮЛДЭГ-

-Таныг цусаа хандивладаг гэдгийг хүмүүс төдийлөн сайн мэдэхгүй байх. Энд тогтмол ирдэг үү?

-Миний хувьд зургаа дахь удаагаа цусаа хандивлаж байна. Түрүү жилийн гурван сараас эхэлсэн. Сая “The Voice Of Mongolia” шоунд ороод бага зэрэг тасалдсан. Цусаа бэлэглэснээр хүний амь аварна гэхээр надад үнэхээр гайхамшигтай санагддаг.

-Цусаа өгөхөд ямар мэдрэмж төрдөг вэ?

-Гайхалтай. Яг дуулж байгаатай л адил. Хүний амь аварна, бусдын сайн сайхны төлөө хүн өөрөөсөө жаахан ч гэсэн зүйл гаргана гэдэг хэлж боломгүй сайхан зүйл. Хэдий хүртэл цусаа бэлэглэх боломжтой тэр хүртлээ л өгөх болно. Цусаа өгөөд ирэхээр хүн өөрөө хичээж эхэлдэг юм билээ. Миний цус хүн аварч байгаа учраас би эрүүл, зөв амьдралын хэв маягтай байх шаардлагатай болдог. Эрүүл амьдраад эхлэхээр бие физиологид ч гэсэн сайн сайхан өөрчлөлт гардаг нь мэдэгдсэн. Цус өгөхийн өмнө нойр маш чухал гэдгийг хэлье. Мөн би согтууруулах унаадны төрлийн зүйл огт хэрэглэдэггүй. Сая "Voice" дуусч зав гарсан дээр нь цусаа өгөөд явж байна даа.

-The Voice Of Mongolia шоунд орсноор таны амьдралд ямар өөрчлөлт гарав?

-Мэдээж том өөрчлөлт гарсан. Жишээ нь, өмнө нь цусаа өгөхдөө юун ярилцлага өгөх, ганцаараа л сууж байдаг байлаа. Гэхдээ би шоунд ялагчаар тодорсон гээд онгирч болохгүй. Харин ч хүмүүст сайнаар нөлөөлж, үлгэр дуурайлал болж болохуйц өөрчлөлт гарсан. Хүмүүс намайг таньдаг болох ёстой гоё мэдрэмж. Энэ хүмүүсийн хайр над дээр байна гэж бодохоор бүгдийг нь зөрүүлээд хайрламаар мэдрэмж төрсөн.

-Хайрласан бүхнийг зөрүүлээд хайрламаар санагддаг гэлээ. Тэгэхээр Г.Даваалай ямар хувь хүн бэ. Ертөнцийг үзэх үзэл тань юу вэ?

-Маш энгийн. Би хүнд гай болохгүй, өөрийнхөө чадах хэмжээнд тус болох. Бусдын амьдралд төвөг учруулахгүйгээр амьдарна гэдэг чинь сайхан зүйл. Чадахгүй, мэдэхгүй зүйлээ амладаггүй, өөрийнхөө мөрөөр амьдрах л сайхан. Харин хувь хүний хувьд их тайван хүн л дээ. Сонсдог хөгжим маань ямар нэг урсгал, төрөлд баригдаад байдаггүй. Бүх төрлийн дуу сонсдог, дуулдаг.

Надад ямар дуу сонсголонтой сонсогдоно түүнийг дуулдаг. Өөр орнуудын дууны аялгуу, үгээ хэлж байгаа байдал зэргийг нарийн ажиглаж сонсоход маш гоё мэдрэмж авдаг. Миний сонсох дуртай дууны жагсаалтад төрөл бүрийн дуунууд байдаг гэж болно. Франц, Турк дуу сонсох их дуртай.

-БАГА НАСАНДАА САХИЛГАГҮЙ ХҮҮХЭД БАЙСАН Ч ОДОО МАШ ТАЙВАН ХҮН БОЛСОН-

-Хүн дотоод сэтгэлээ тайван, амгалан байлгах нь их чухал. Та бага насандаа ямар хүүхэд байв. Одоо байгаа шигээ амгалан хүүхэд байв уу?

-Би ийм л байсан. Ийм л байгаад байдаг шүү дээ. Харин бага байхдаа маш сахилгагүй хүүхэд байлаа. Манай гэрийнхэн одоог хүртэл сахилгагүй байсан талаар ярьдаг. Би ч гэсэн өөрөө санадаг. Нүд гэрэлтээд л хаана бол хаана Даваадалай сахилгагүйтээд л явж байдаг байлаа шүү дээ. Яг шилжилтийн нас эхэлж, 13, 14 наснаасаа маш тайван хүн болж хувирсан даа.

-Дуулахаас өөр сонирхол, хобби танд бий юү?

-Нээрэн би чамд нэг зүйл хэлэхээ мартаж. Би энэ шоунд орж нэг ижил сонирхолтой хүмүүстэй танилцаж, хамт байхыг хүссэн. Өөрийнхөө хайрладаг зүйлийг хайрладаг хүмүүстэй хамтдаа байж, хамт хөгжөөд явна гэдэг гоё санагдсан. Урлагт багаасаа л хайртай. Харин өөр сонирхлын хувьд гэвэл хэл сурах, судлах сонирхолтой санагддаг. Одоо Англи, Хятад, Турк хэлтэй. Үүнээс гадна сурах гээд эхлүүлсэн хэл олон байгаа. Сүүлд хэл сурдаг аппликейшн дээр сар гаруй Франц хэл сурсан. Одоо ямартай ч сонсдог дууныхаа үг, өгүүлбэрийг ойлгодог болоод их урамтай байгаа шүү.

-Таны стиль имидж их өвөрмөц юм?

-Хувцаслалтын тухайд гэвэл надад ямар хувцас таалагдаж, биед эвтэйхэн байна тэрийгээ л өмсдөг. Харин сахлын тухайд жилийн өмнөөс ургуулсан. Яг карентины үеэр шүү дээ. Манай гэр чинь Өмнөговьд байдаг. Карентины үеэр гэртээ ганцаараа, гадуур гарсан ч маскаа зүүчих юм чинь гэж бодоод ургуулсан. Нээрэн манай багш яг ийм сахалтай хүн байдаг. Сахлаа ургуулчхаад багшдаа очиж гэнэтийн бэлэг баръя гэж бодож байлаа шүү дээ. Миний сахал долгионтдог. Дээрээс нь нэмээд хальт чиглэл өгөхөд эргэчхэж байгаа юм чинь /инээв/.

-Таныг дэмжигчид найз охинтой болов уу гэсэн бодол их байдаг юм билээ?

-Найз охин одоогоор байхгүй. Гэхдээ удахгүй найз охинтой болох гэж байгаа юм шиг мэдрэмж төрөөд л байгаа /инээв/.

-ОТГОО АХ ААВ ШИГ МИНЬ МЭДРЭГДДЭГ-

- Танай дасгалжуулагч Д.Отгонбаярын хувьд тэмцээнд оролцогчидтойгоо дараа нь ч гэсэн их сайхан харилцаатай байж тус дэм болдог юм шиг санагддаг?

-Өмнөх дугаарт оролцож байсан Э.Дашням ах одоог хүртэл харилцаатай, ирээд зөвлөлдөөд байж байдаг. Өөрсдөө л явахгүй бол Отгоо ахыг зориод ирж байгаа хүнд хэзээ ч үгүй гэдэггүй. Миний хувьд Отгоо ах яг манай аав шиг санагддаг. Хүү шигээ санаж хайрлаж зөвлөж байгаа нь надад мэдрэгддэг.

 -Цаашдаа ямар уран бүтээл дээр ажиллахаар төлөвлөж байгаа вэ. Нууц биш бол сонирхуулж болох уу?

-Тэр талаар одоо ярих хараахан боломжгүй байна /инээв/.

-Үеийн залуустаа хандаж үг хэлнэ үү?

-Нэгнээ танихгүй  байсан ч чадах чинээгээрээ тус дэм болох хэрэгтэй байх. Мөн аливаа зүйлийг амьтай ч бай, амьгүй ч бай хайрлах, энэрэх зөөлөн байх хэрэгтэй юм болов уу гэж боддог. Бид нар чинь цөөхүүлээ шүү дээ. Тиймээс нэгнээ хайрлах сэтгэлээ жаахан нэмээд өгвөл хот маань гоё болно гэдэгт би итгэдэг. Бүх зүйлд чин сэтгэлээсээ хандвал үр дүн нь үргэлж сайн сайхан болно. Бидний, дүү нарын маань амьдрах нийгэм сайн сайхнаа дагуулаад ирэх байх.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-16 08:38

Хөөрхөн золиг вэ

Зочин
Зочин
2022-06-16 08:38

Бүх зүйлд чин сэтгэлээсээ хандв�##� үр дүн нь үргэлж сайн сайхан болно. Бидний амьдрах, бидний дүү нарын амьдрах ирж буй нийгэм сайн сайхнаа дагуулаад ирнэ байх.

irgen
irgen
2022-06-16 09:15

уучлаарай хүний эрхийн асууд�##� байх л даа. гэхдээ чамд урт үс сах�##�наас чинь илүү х�##�имаг үс, сах�##�гүй байх нь илүү зохидог юм байна шүү.

мооцоо
мооцоо
2022-06-16 10:28

өөө миний хайрааааааа

эх хүн
эх хүн
2022-06-16 10:36

Хүний дотоод сэтгэл бүхнийг шийднэ, сайн, сайхан сэтгэлээ үргэлж тордоорой.

Bidon
Bidon
2022-06-16 15:34

Hutsalgui b##voo saa

Зочин
Зочин
2022-06-17 07:21

Сайхан сэтгэлтэй, тайван хүү байна. Чамайг дэмжиж явсан. Миний дүү аз жарг�##�тай, эрүүл энх, хамгийн сайхныг хүсэн ерөөе. Дуугаа дуулж яваарай, амжилт хүсье.

Zocnin
Zocnin
2022-06-20 05:38

Zow bodoltoi sain huu bna

Холбоотой мэдээ

Back to top button