НИЙГЭМ

“Voice”-ын ялагч Г.Даваадалай гэж хэн бэ

“The Voice Of Mongolia” шоуны гурав дахь улирлын ялагчаар “Хурд”-ын Д.Отгонбаярын багийн оролцогч Д.Даваадалай тодорлоо. Эл шоуны анхны дугаарт Ц.Энгүүн, дараагийнхад нь Х.Ядам ялагч болж байв. Энэ удаагийн шоуны эхнээс Г.Даваадалай шууд л онцгойрсон. “Нөгөө сахалтай хэн билээ. Тэр яг түрүүлэх нь” гэж дэмжиж, онцгойлж харсан үзэгч олон.

-Гэрэлт-Одын Даваадалай Өмнөговь аймагт төрж өссөн. 26 настай

-Хүний нөөцийн мэргэжилтэн.

- Рояаль академид хүний нөөцийн чиглэлээр сурч, 2017 онд төгссөн. Сургуулиа төгсөөд Хятадын Hangzhou хотод хоёр жил хэлний бэлтгэлд сураад үргэлжлүүлэн Zhejiang Технологийн Их сургуульд компьютерын шинжлэх ухааны чиглэлээр суралцахаар төлөвлөөд байжээ. Гэвч ковид гарсны улмаас сургуулиасаа жилийн чөлөө аваад Монголдоо ирээд буй.

-Хятадад сурч байхдаа их сургуулийн оюутнуудын дунд болдог “Топ-10” тэмцээнд оролцсон нь түүний анхны тайз. Тус тэмцээнд оролцохдоо түрүүлжээ.

-Зоос, дэлхийн долоон гайхамшиг, цүнх зэрэг ямар нэг зүйл цуглуулах хообийтой.

-Инстаграм хаяг нь dalai 9009, Фэйсбүүк нь Dawaadalai Gerelt-od.

-Ямар нэгэн хэв маягт баригдах дургүй. Ямар хувцас таалагдана, түүнийг л өмсдөг гэнэ.

-Түүний стиль, имижийг сахалгүйгээр нь төсөөлөхийн аргагүй. Тэрбээр жилийн өмнөөс сахлаа ургуулж эхэлжээ. “Гадуур явахдаа маск зүүчих юм чинь зүгээр л ургуулаад үзье” гэж бодсон гэнэ. Харин сахалныхаа хэлбэрийг Pringles-ийн хайрцаг дээрх зураг болон үздэг киноноосоо санаа авчээ.

-Г.Даваадалайн үс мөн л өвөрмөц. Тэрбээр үсээ дөрвөн жилийн хугацаанд ургуулж буй.

-Найз охингүй, ганц бие.

-“Бүх юм сайхан болно” гэж өөрийгөө зоригжуулж, урамшуулах дуртай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2022-05-30 10:10

Sahalgui heerhen huu baina shuudee. Amjilt husie .

Oogii
Oogii
2022-05-30 13:03

Saxal ilvv bna.

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button