СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

ХӨШИГНИЙ АРД: Допингийн шийтгэлтэй бөхчүүдэд нэг удаа өршөөл үзүүлнэ

Үндэсний баяр наадмын тухай хуулийг шинэчлэн найруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна, энэ өдрүүдэд. Өнгөрсөн жил Хүй долоо худагт болсон барилдаанд түрүүлж, үзүүрлэн, амжилт гаргасан бөхчүүдэд цол нөхөж олгох тохироо хөшигний ард хийгдсэн талаар бид өчигдөр мэдээлсэн.

Ингэснээр Монгол Улсад Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жил, МҮБХ-ны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан барилдаанд түрүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын харьяат бөх, улсын харцага Б.Бат-Өлзий улсын арслан, үзүүрлэсэн Төв аймгийн Чандмань сумын харьяат бөх, аймгийн хурц арслан Э.Ууганбаяр улсын гарьд, долоо давсан улсын начин Ч.Батчулуун, аймгийн арслан Т.Довчинсэмбээ нар улсын заан, зургаа давсан аймгийн арслан Ц.Адъяа, аймгийн заан Э.Энх-Амгалан нар улсын харцага, тав давсан аймгийн арслан Э.Мөнхбаатар, Э.Нямаа, Д.Төрболд, аймгийн заан Э.Мөнхжаргал нар улсын начин цол нөхөж авахаар болоод буй.

Үндэсний бөхийн барилдаантай холбоотой өөр нэгэн тохироо хөшигний ард хийгдэж байгаа сурагтай. Энэ жил Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг хамтатган тэмдэглэж байгааг онцлон допингийн шийтгэлтэй байгаа бөхчүүдэд нэг удаа өршөөл үзүүлэхээр болжээ.

Хэн, хэн допингийн шинжилгээнд бүдэрч, тодорхой шийтгэл хүлээснийг бөхийн хорхойтнууд сайн мэднэ. Олонхынх нь шийтгэлийн хугацаа дуусан, өдгөө барилдаж буй. Яг одоо шийтгэлийн хугацаа нь хүчин төгөлдөр байгаа, барилдах эрх хязгаарлагдмал дөрөвхөн бөх бий. Тэд бол өнгөрсөн жил Хүй долоо худагт болсон барилдааны дараа допингийн шинжилгээнд бүдэрсэн улсын арслан Э.Оюунболд, аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нар. МҮБХ-ноос Э.Оюунболдын барилдах эрхийг найм, нөгөө гурвынхыг нь дөрвөн жилээр хассан.

Тэгэхээр энэ хуулийн төслийг эдгээр дөрвөн бөхөд зориулж батлах гэж байна гэж хардаж буй хүн олон. Тэгэх үндэслэл ч бий. Хэрвээ допингийн шийтгэлтэй бөхчүүдэд нэг удаа өршөөл үзүүлэхээр болвол дээрх дөрвөн бөх энэ жилийн наадамд барилдах эрх нь нээгдэнэ. Энэ шийдвэр бусад бөхчүүдэд, ялангуяа допингийн эсрэг дуу хоолойгоо хүчтэй хүргэсээр, дуугарсаар ирсэн хүчтэнүүдэд таалагдахгүй нь ойлгомжтой. Өнгөрсөн жил улсын аварга Э.Оюунболд барилдахад, даян аварга Н.Батсуурь 11 сараар эрхээ хасуулаад эргэж ирэхэд ямар их эсэргүүцэлтэй тулгарлаа. Яг тийм үл ойлголцол, эсэргүүцэл, талцал энэ жилийн наадамд дахиад давтагдах нь ойлгомжтой.

Хөшигний ард ийм тохироо хийгдсэн, эцсийн шийдвэр гараагүй байгааг тодотгоё.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Сүрлэг алтай
Сүрлэг алтай
2022-06-16 12:01

УЛСЫН ЁРӨНХИИЛӨГЧИИН ЭРХ МЭДЛИИН АСУУДАЛ УЧРААС ЦОЛ ӨГДӨГ ХАСДАГ ӨРШӨӨХ ЭРХ НЬ ЁРӨНХИИЛӨГЧИИН ДАН ГАНЦ ЭРХ ЮМАА ӨРШӨӨХ НЬ ЗӨВ ДЭМЖНЭЭ

Зочин
Зочин
2022-06-16 20:53

ДОПИНГТОЙ БӨХ ХАРААД СУУНА ГЭЖ БАЙХГҮЙ ШҮҮ. ХАРИН НОДНИНГИЙН НААДМААС ХОЙШИХ БҮХ БАРИЛДААНЫ ЧАНСААГ ҮНЭЛЖ ЦОЛ ОЛГОВОЛ МОНГОЛЧУУД БАЯРЛАНАА БАХАРХАНАА..ХҮЧ ЧАДАЛ ХЭНД Ч ОЛДОХГҮЙ .ДОПИНГЧУУД ########ААЧ .МОНГОЛЫН АРД ТҮМЭН ТА НАРЫГ ЖИГШИНЭ. ДОПИНГТОЙ БӨХ НААДМЫН ТАЛБАЙД ДЭВЭХИЙГ ХАРМААРГҮЙ БАЙНА .МОНГОЛ АДУУГ ЭРЛИЙЗЖҮҮЛСЭН УЯАЧДЫН НҮҮР ХАРМААРГҮЙ БАЙНА.

zochin
zochin
2022-06-16 12:22

Өршөөл мөршөөл гэсэн хогийн ойлголтоосоо татг####заач. Ийм болхоор л авилг####, ёс суртхуунгүй байд#### газар авч байна ш дээ. нэг ёсондоо хуульгүй, хууль нь хэрэгждэггүй ороны тод жишээ.

Зочин
Зочин
2022-06-16 13:04

допинг хэрэглэсэн хүнийг өршөөнө гэдгийг юу ч гэмээр юм.

Зочин
Зочин
2022-06-17 08:44
Reply to  Зочин

Хүүе найжаа эрүүгийнхнийг өршөөчихдөг бидээ!

Хариу
Хариу
2022-06-16 13:39

Сонголт нь тодорхой: эсвэл допингийн шинжилгээ авахаа болих, эсвэл ямар нэгэн өршөөл үзүүлэхгүй байх. Допингийг муу зүйл, тэмцэх ёстой гэж байгаа бол өршөөл байхгүй. Харин хамаагүйэ, допингийг багавтар хэрэглэж болно гэж байгаа бол шинжилгээ авахыг болиулах хэрэгтэй. Өршөөнө гэдэг нь хагас дутуу жирэмсэлсэн байна гэдэгтэй адил сонсогдож байна.

Зочин
Зочин
2022-06-16 13:44

Шийтгэвэл шийтгэсэн шиг шийтгээд шийтгэхгүй бол хоёрын хооронд хуулиар интэр мөрдөж хууль гаргаад ч ернь яаадийн

Зочин
Зочин
2022-06-16 15:56

Энэ төрийн өндөрлөгүүд ард иргэдийг доромжлоод байна уу.

Зочин
Зочин
2022-06-16 15:56

Дэмжинээ,үгүй бол батсуурийг ч гэсэн барилдуулахгүй байв#### болно.

Зочин
Зочин
2022-06-16 16:21

өршөөл үзүүлэх зөв харин хур####даж болоогүй наадмын цол олгох буруу шүү баяр наадмын хуулиа зөрчин байж

Батэрдэнэ
Батэрдэнэ
2022-06-16 17:09

Хүрэлсүхээ ийм заваан юм хийж болохгүй шүү.Тэгвэл та дуусна шүү.

Зочин
Зочин
2022-06-16 19:26

2 удаа допинг хэрэглэсэн Улсын арслан Оюунболдыг өршөөж болохгүй шүү Ерөнхийлөгчөө!!! Оюунболдыг өршөөх юм бол бөхчүүдийн хооронд үл ойлголцол үүсэж аюул болно шүү!!!!

Зочин
Зочин
2022-06-17 08:36

Дэмжиж байна.

Зочин
Зочин
2022-06-17 08:42

Гэмт хэрэгтэнүүдийг өршөөж болдог юм чинь допинг зэргийн асуудлыг өршөөхөд бололгүй яахав! Харин тэр Хүй долоон худгийн барилдаанд цол олгоно гэдэг утгаггүй. Тиймэрхүү засгийн газрын тогтоолгүй барилдаан хаа сайгүй болж байгаа!

Зочин
Зочин
2022-06-17 23:25

Тэр дэмий тэр хавиар ярьж тэлээ хавиар тэмтрэхгүй шүү Хүрэлсүхээ давтан үйлдэлтэй хүнийг бол бүрч зүгээр байгаарай тэрэндээ хүрвэл наадмын бөхчүүд эсэргүүцнл илэрхийлнэ шүү

Иргэн
Иргэн
2022-06-18 14:05

Хэнтийхнээс допинг илэрсэн нь бусад допингчдод зол боллоо доо.Хэнтийн 2 допингчин байгаагүй бол өршөөнө гэж гонж биз.

Холбоотой мэдээ

Back to top button
16
0
Would love your thoughts, please comment.x
()
x