УЛС ТӨР

С.Бямбацогт: Хууль тэгш үйлчилнэ гэвэл Хүй долоо худагт болсон барилдаанд цол олгох саналаа татлаа

Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцэж байна.

Өнгөрсөн жил Хүй долоо худагт болсон барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд цол нөхөж олгох санал гаргаад буй.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “ Ш.Адьшаа, П.Пүрэвдорж, С.Бямбацогт, Г.Ганболд гишүүн нарын гаргасан санал маш тодорхой. 10-аад бөхөд цол олгохын тулд энэ хуулийг батлаад хэрэггүй. Өгвөл бүгдэд нь өг. Өгөхгүй бол бүгдэд нь боль. Ерөнхийлөгчийн бүрэн эрх рүү хуулийн заалтаар зохицуулалт хийн хөндөлсөх эрх байхгүй шүү. Нутгийнхаа бөхөд цол олгох энэ хуулийг санаачилсан гишүүдийг ойлгож байна” гэлээ.

Үүнд С.Бямбацогт хариулахдаа “Архангай шиг хагаж цацсан олох бөх манай аймагт байхгүй. 80 жилийн түүхэнд наадмын ганцхан түрүүтэй. 100 жилийн түүхэнд өнгөрсөн жил Б.Бат-Өлзий маань түрүүлсэн. Хамгийн гол нь, Ц.Магалжав сая хэллээ. 2003 оноос өмнөх 70-аад бөхөд цол олгоно. 70 бөхөд цол олгох юм бол найман бөхөд яагаад болохгүй гэж.

Монгол Улсын 100 жилийн түүхэнд байгаагүй чансаа өндөртэй барилдаан болсон шүү дээ. Хууль бүх хүнд тэгш үйлчлэх ёстой. Олговол бүгдэнд олгоё. Больвол ганцад нь цол нөхөж олгохгүй байя. Хууль бүх бөхөд жигд үйлчилнэ гэвэл саналаа татлаа” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-16 20:53

Нэгэтэйгээ барьцахд ингээд суучих вм байна

Зочин
Зочин
2022-06-16 20:58

Ичээч эээ

Зочинзочин
Зочинзочин
2022-06-17 10:18

Ховдын 2 гишүүн нутгийн бөхөд улайм цайм /Батөлзийг хэлж бна/ цол олгуулах, тунаанаас гаргаж энэ жилийн наадмын түрүүг авах хуйв�##�даанд оройлоод л дайрчих юм даа. Хууль тогтоогчид мөн үү

Холбоотой мэдээ

Back to top button