Сүү, махны урамшууллын мөнгөнөөс малчдын НДШ тооцох хуулийн төсөл өргөн барина
УИХ-ын гишүүд Хөдөө аж ахуйг дэмжих лобби бүлэг байгуулах тухай, төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал суутган төлөх тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан малчдын сүүний урамшууллаас эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл тооцох талаар ярилаа.
Тодруулбал, Сүүний асуудлаар шийдвэр гаргах ажлын хэсэг орон нутагт ажиллаж, байнгын хорооны тогтоол гараад байна. Малын дэлэн дэх сүүгээр тооцвол маш их сүүний нөөц байгаа. Ийм байтал гадаад улсаас импортоор сүү авчирч сэргээж хэрэглэдэг байдлыг багасгах, сүүний салбарын гол асуудлыг уг тогтоолоор шийдвэрлэсэн. Үүнтэй зэрэгцэн "Хүнсний хангамж, аюулгүй байдал" гэсэн УИХ-ын тогтоолын төсөл батлагдсан. Сүүний фермерүүдэд гурван хүүтэй зээл олгох, сүүний болон махны чиглэлийн үхрийг импортоор оруулж ирэх, сүүний урамшууллын хугацааг нэмэгдүүлэх зэрэг нь УИХ-ын тогтоолын төслийн хавсралтад батлагдсан. Сүү үйлдвэрлэгч, сүүний фермерүүдэд дэмжлэг болсон чухал шийдвэр гарлаа.
Дараагийн нэг асуудал бол төрөөс олгох урамшууллаас нийгмийн, эрүүл мэндийн даатгалыг шимтгэн тооцох тухай хуулийн төслийг УИХ-ын тамгын газарт нэр бүхий гишүүд хүргүүлээд байна. Малчид, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй хүмүүс бэлэн цалин, сар бүрийн орлогогүй. Үүнээсээ шалтгаалаад сар болгон эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чаддаггүй. Тиймээс тэдэнд улсаас өгч буй урамшууллаас сайн дурын үндсэн дээр бичилт хийх байдлаар эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлүүлбэл хамрагдалт сайн болно" гэж хэллээ.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.