Нийгмийн

"Наро институт" хийд эцэг, эхтэй нь гэрээ хийлгүйгээр долоон хүүхдийг шавилан суулгаж байжээ

ОБЕГ, МХЕГ болон УЕПГ-аас хүүхдийн асуудалтай холбоотойгоор нийслэлд үйл ажиллагаа явуулдаг шашны байгууллагуудад хяналт шалгалтын ажил хийжээ. Тэгвэл нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг нийт 253 газар бүртгэлтэй байгаагаас будда 83, бөө мөргөл 11, христын 155, бахай 1, ислам 1, бусад 2 байдаг аж.

Үүн дундаас Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт шашны үйл ажиллагаа явуулах нийт 49 шашны байгууллагад хяналт, шалгалт хийж, 9 байгууллагын үйл ажиллагааг түр зогсоожээ. Үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагуудаас буддын 10, христийн 28, католик 1, шашны 1 сургууль  байгаа юм байна.

  Тэгвэл хяналт шалгалтын явцад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Буддын шашны “Наро институт” хийдэд орон нутгаас ирсэн 11-15 насны нийт долоон хүүхэд шавилан сууж, хийдийн дотуур байранд байрлаж байжээ. 

Харин тус дотуур байр нь холбогдох журмын дагуу зөвшөөрөл аваагүй үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд  суралцаж байсан долоон хүүхэд хийдээс гадуур сургуульд суралцдаггүй байж. Мөн эцэг эх, асран хамгаалагчийнх нь зөвшөөрлөөр гэрээ байгуулсан гэх боловч холбогдох гэрээгүй байсан аж.

Харин хийдээс хүүхдүүдэд Төвд хэл, Монгол хэл, Математик, Монгол бичгийн хичээлүүдийг заадаг гэх боловч бүрэн дунд боловсрол олгох  стандарт шаардлагыг хангахгүй сургалтын үйл ажиллагаа явуулж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-18 09:46

tegj l taarna

Зочин
Зочин
2022-06-18 09:59

Энэ з�##�ууг цэрэгт явуул.

Дорж
Дорж
2022-06-18 11:28

ЭЭ НАРО БАНЧИН ГЭГЭЭНТЭН МИНЬ

Bidon
Bidon
2022-06-18 15:54

Bavj bsan bhaa haha

Зочин
Зочин
2022-06-19 09:55

Харин ч шашины эрдэм ном судлаад ижлхэн л эрдэм сураад сууж байгаа юм биш үү тэр хүүхдүүдийг гэрээс нь очоод л хөтлөөөд ирээгүй нь тодрохой хэн нэгэн асран хамга�##�агч нь хөтлөж авчраад гйгаад суулгасан байж таараа ш дээ зүгээр нэг юм хийж байгаа нэгнийхээ улыг шагааж дандаа нэгэнтэйгээ барьц�##�даж амьдардаг сонин хүмүс шү цаагуур чинь орон нутаг хотод хаа сайгүй хэнд ч мэдэгдэхгүй хойд эцэг эх архичин эцэг эхдээ дарамтлуулаад хичнээн хүүхэд хэцүү зовж өлмөн зэлмүүн амьдарч байгааг та нар наад сайан хүний ул шагайж явдаг зав зайгаа ашиглаад илрүүлээч тэдэнд туслаач хичнээн насанд хүрээгүй хүүхэд хорих ангид хоридож юу болж байгааг мэдэж байгаа юм у тэднийг тийм нөхцөл байд�##�д тулт�##� нь юу хицгээж байцгааж байсан юм хүүхдийн төлөө үнэхээр дууграх гээд сэтгэл гаргаад байгаа бол бүр эндээсээ эхлээд дуугарсан дээр шү

Зочин
Зочин
2022-06-19 14:46

Битгий ажил хийж байгаа, ялангуяа хүүхдийн төлөө ажиллаж байгаа хүнийг худлаа гүтгээд бай. Хойт эцэг эхдээ дарамтлуулж сургууль ч амьдр�##� ч үгүй хүүхэд замаас аваад захаар хот хөдөөгүй зүдэрч явна. Сүүлдээ орон шоронд зовж байна. Тийм хүүхдүүдийг холбогдох байгууллагууд нь үүргийнхээ дагуу урьдчилан судлаж мэдээд хамга�##�. Хийх ажлаа хийвэл таарна. Наро банчин багшийн хийдэд ёстой бат�##�гаатай газраа сурч байгаа хүүхдүүд рүү давшлах ч ч ёстой яамай л байна. Бага сага засвар �##�ь ч сургуулийн хөтөлбөрт байх л зүйл.

Зочин
Зочин
2022-06-20 05:59

Энэ нөхрийг хэн нэгэн өвчтэй хүнийг олны нүдэн дээр эдгээчихдэг юм бол гэгээнтэн гэж итгэе. Эсвэл ямар нэгэн хувилгаан хүч чадлаа харуулах юм бол итгэж болох л юм.

V.Nergui
V.Nergui
2022-06-20 12:32
Reply to  Зочин

Ид шид гол зүйл биш. Гэгээнтэн шид үзүүлж чадах ч хүлээж авах савгүй бол хэн ч түүнийг хэрэглэж чадахгүй. Тэгэхээр сав бэлдэх нь үунаас ч илүү чух�##�

Зориг
Зориг
2022-06-20 13:12

Хүүнийг хүн ёсны хүмүүн болгох гэгээн үам мөрд хөтөлж буян үйлдэж байгаа нэгнээ битгий элдэв бусаар харлуулах муу үйл бүү хийгээч!!! Харин ч архи ларс, хүчирхийлэл, элдэв му нөлөөллөөс хамга�##�ж ариун сэигэл, зөв үюзам мөрд оруулж гэгээрэлд хөтөлж, байр сав, эрдэм ухаанаар улирдаж явааг нь харин ч сайшаах нь хүн ёсонд нийцнэ гэж би вээр бодном. Сайн яваа нэгэндээ бүү атаарх, дэмжиж явбаас харин ч буян болж та нарт сайн сайханг л авчрах болно шүү дээ????????????????????????

Зочин
Зочин
2022-06-20 22:10

Хүүхэдад эрдэм.заахад сайн шүү

Зочин
Зочин
2022-06-22 00:32

Гэр орныхон нь авчирч өгөөд явсан байж таарна.Харин ерөнхий эрдэм хир чанартай заасан гэдэг бол өөр.

Холбоотой мэдээ

Back to top button