Нийгмийн

Үерийн улмаас нийслэлд 8 гэр, 7 байшинд усанд автаж, Архангайд 1800 мал урсаж хорогджээ

Өчигдөр орсон борооны улмаас нийслэлд 8 гэр, 7 байшинд усанд автаж, 2 гэр нурсан байна.

Тодруулбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт 06.18-ны өдрийн 19:00 цагийн үед дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас үер буусан тухай мэдээллийг мөн өдрийн 19:20 цагт хүлээн авсан. Нийслэлийн Баянзүрх дүүрэгт 11, Сүхбаатар дүүрэгт 2, Сонгинохайрхан дүүрэгт 53, Чингэлтэй дүүрэгт 8, Хан-Уул дүүрэгт 11, нийт 85 дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиж 8 гэр, 7 байшин усанд автаж, 2 гэр нурж, 5 байшингийн дээвэр хууларсаныг аюулгүй болгож, үерийн усыг соруулж, зам гарцыг цэвэрлэж, заавар зөвлөгөө өгч ажилласан байна. 

Мөн Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хан-Өндөр багийн “Дунд цүүр” гэдэг газар 06.17-ны өдрийн 17:00-18:00 цагийн үед дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас үер бууж айлууд үерт автсан тухай мэдээллийг мөн өдрийн 21:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Засаг даргаар ахлуулсан иргэд 2 айлын гэр урсаж эвдрэн, 16 өрхийн 1800 мал үерт урсаж хорогдсон тул сэг зэмийг гаргаж ажилласан гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-19 11:17

Ажилласан... бичих юм богиндоод хийсэн ажил хэлэх үггүй болохоор мэдээгээ урт болгох гэж хэрэггүй үгнүүд бичих юм даа. Энэ МАНингийн төрийн �##�ба

Холбоотой мэдээ

Back to top button