“Оскар”-ын шагналт найруулагчийг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр саатуулжээ

“Оскар”-ын шагналт, америк-канадын кино зохиолч, найруулагч Пол Хаггисыг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр Италид саатуулжээ. Италийн “Corriere della Sera” сонинд бичсэнээр, Хаггис нь Италийн Остуни хотод “Allora Festival” олон улсын кино урлаг, хөгжмийн надамд оролцох үеэрээ гадаадын нэгэн эмэгтэйг хоёр өдрийн турш бэлгийн харьцаанд орохыг дарамталсан аж.
Бриндизи мужийн Прокурорын газрын мэдээлснээр алдарт найруулагч Хаггис хохирогч эмэгтэйг орон нутгийн “Папола Касале” /Papola Casale/ нисэх онгоцны буудалд буулгасан байна. Үүний дараа эмэгтэй бие махбодийн болон сэтгэл зүйн гүн дарамтад орсон тул түүнд анхны тусламж үзүүлжээ. Улмаар эмэгтэйг эмнэлэгт хүргэгдсэний дараа бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэсэн гомдол гаргажээ.

Хууль сахиулагчид нарийвчилсан мөрдөн шалгалтын дүнд хохирогч эмэгтэй найруулагч Хаггистай танил болоод багагүй хугацаа өнгөрснийг нотлох баримтаар баталгаажуулжээ.
Пол Хаггис 2006 онд “Сүйрэл” /Crash/ киногоороо шилдэг дэлгэцийн бүтээлийн шагнал авч байсан. Мөн Клинт Иствудын “Сая долларын бүсгүй”, “Иво Жимагийн захидал” болон “Казино рояаль” зэрэг киноны зохиолыг бичсэн 70 настай алдартай кино найруулагч. Энэ удаагийн хэрэг бол түүний хувьд анхных нь биш юм. 2018 онд дөрвөн ч эмэгтэй түүнийг бэлгийн хүчирхийлэлд буруутгаж байжээ.
Эх сурвалж: Screendaily.com
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нөхдүүд юмаа удирдаж чаддаггүй л улс даа