Францын нийтийн тээвэрт бэлгийн хүчирхийлэл гарах нь огцом нэмэгджээ

Шинээр нийтлэгдсэн нэгэн судалгаа Францын нийтийн тээврээр үйлчлүүлж явахдаа бэлгийн хүчирхийлэлд өртөх тохиолдол огцом нэмэгдсэн болохыг харуулжээ. Даваа гарагт /2025.03.10/ Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг ажиглах үндэсний төвөөс нийтэлсэн судалгааг харвал хохирогчдын тоо 2016 оноос 86 хувиар өссөн байна.
2024 онд нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлж явахдаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн 3,374 хохирогч бүртгэгджээ. Энэ нь 2023 оныхоос зургаан хувь, 2022 оныхоос есөн хувь өссөн үзүүлэлт юм. Хохирогч арван хүн тутмын ес нь эмэгтэй хүн, 75 хувь нь 30-аас доош насны хүн байжээ.
Хүчирхийлэл хамгийн их бүртгэгдэн бүс нь Иль-де-Франс муж байсан юм. Тус мужид нийт тохиолдлын 44 хувь нь бүртгэгджээ. Иль-де-Франс мужид амьдардаг арван эмэгтэй тутмын долоо нь амьдралынхаа туршид ямар нэгэн байдлаар бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдэгдсэн байна. Судалгаанаас харвал хүчирхийлэл үйлдсэн хүмүүсийн 97 хувь нь эрэгтэйчүүд байжээ.
Густав- Эйфелийн их сургуулийн хот төлөвлөлтийн судлаач Манон Маргуэрит “Ийм үйл явдлуудад тийм ч их ач холбогдол өгөлгүй хаядаг нь эдгээр хүчирхийлэл нь хохирогчдод томоохон сэтгэл зүйн гэмтэл учруулж болзошгүй” гэсэн юм.
Эх сурвалж: Euro News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БОСООГООР НЬ ШААЧИХАЖ БАЙГАА ЮМ УУ? ЗУГААТАЙ ЮМ БИШ ҮҮ? БОСООГООР НЬ ХИЙХЭД ХАРИН ИХ ЛАВ ОРДОГЮМ БИЛЭЭ ШҮҮ.
Yaandaa aduu m#l min haanaas belchij ywaad end orj ireed comment uldeeged bn