"Их зохиолч Дашдоржийн Нацагдорж-120" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, Их зохиолч Дашдоржийн Нацагдорж /1906-1937/ -ийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан “ИХ ЗОХИОЛЧ ДАШДОРЖИЙН НАЦАГДОРЖ-120” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Тус хурал энэ сарын 17-нд буюу ирэх бямба гарагт 09:00-18:00 цагийн хооронд МУИС-ийн Хичээлийн 1-р байрны Эрдмийн өргөө танхимд болох аж.
Нийт таван улсын 30 гаруй эрдэмтэд тус хуралд илтгэлээ хэлэлцүүлэх юм. Хурлын Д.Нацагдорж судлаач, профессор С.Байгалсайхан удирдаж үндсэн илтгэлийн Монгол Улсын Гавьяат багш, профессор Ч.Жачин “Д.Нацагдоржийн гар бичмэл өв, бусад гар бичмэлээс ялгарах онцлог, урланг тодорхойлох асуудал” сэдвээр илтгэнэ.
Мөн “Д.Нацагдорж. Бүрэн зохиол” 1, 2 боть", “Дашдоржийн Нацагдоржийн гар бичмэл, баримт, текст шинжлэл”, “Дашдоржийн Нацагдорж гэрэл зураг, баримт”, “Улирал ба зохиолч”, “Онгодын шүлэг зүй хийгээд Далайн цадиг: Өрнөдийн туурвил зүйн уран сэтгэмж дорнод нэвтэрсэн явц, түүний хувиралт, өөрчлөлт” зэрэг ном бүтээлүүд шинээр танилцуулагдана.
Б.САНАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.